Monday, October 24, 2016

Бага ангид элсэн орох бэлтгэл 2

Бага зулзага бид хоёр 9 сард сургуульд орох эхний алхамаа хийсэн дээ. Хотын захиргаанд очиж бүртгүүлсэн гэж.

Өчигдөр хотын захиргаанаас нэгэн дугтуйтай захидал ирэв. Эмчийн нэгдсэн үзлэгт хамрагдах тухай.

Гэрийн ойролцоо харъяа сургуульдаа тэдэн сарын тэдний өдөр тус сургуульд орох хүүхдүүдийг эмчийн үзлэгт хамруулна. Гээд цаг нар, өдөр судар тов тодорхой бичээстэй. Мөн авч ирэх зүйлсийг бичээстэй, бөглөх хуудсыг хамтатгаад хийсэн байв.

Аргагүй л япончууд. Иймэрхүү зүйлийг нь биширхээс өөр аргагүй.

Яагаад ингээд бишрээд байдаг вэ гэхээр жил бүрийн 9 сарын 1-ний тухай мэдээлэл уншаад хямраад байдаг болохоор тэр. Цэцэрлэгт бүртгүүлэх гэж хэдэн өдрийн өмнөөс дугаарлаад, таньдаг багш хайгаад, сүүлдээ бүр сугалдаг болсон гэчихэв үү яав?

Нээрээ энд цэцэрлэгт бүртгэхдээ 4 сард хичээлийн шинэ жил эхэлдэг ч бүр 12 сард нь тусгай бичиг бөглөөд хүсэлтээ гаргадаг. Явмаар байгаа цэцэрлэгээ 3 хүртэл нэрлэж заана. Тэрэн дундаас орон тоо байгаа цэцэрлэгт хүүхэд нь явна. Бага зулзага бас эхний хагас жил гэрээс жаахан зайтай цэцэрлэгт явж байсан юм.  Өглөө хүргэж өгөхөд ажилдаа явах зүгээс эсрэг зүг болчихоод, гэрлэн дохио олонтой тул цаг их зараад гэх мэт өчүүхэн шалтгаанаас болоод би чинь хотын иргэнийхээ эрхийг эдлэх минь бла бла гэж үзээд дахин бүртгүүлээд гэртэйгээ хамгийн ойр цэцэрлэгтээ орж байлаа.

Улаанбаатарын замын түгжрэлтэй харьцуулахад юу ч биш л дээ. 10 минут л давхина, гэрээс гараад. 4-хөн гэрлэн дохиотой. Тэр нь бүгд улаан таарвал 15 минут зарцуулна. Тэрэнд л нервтээд байдаг байлаа шүү дээ. Хэ хэ. Даам гарчихсан хүүхэн байна уу?

Дахин бүртгүүлээд орсон цэцэрлэг нь 1 л гэрлэн дохиотой. Машинаар 5 минут хүрэхтэй үгүйтэй. Тэнгэр хангай сайхан үед алхаад ирж очно.

За за эцэрлэгийн тухай дор бүр нь бичээд явсан шиг санаад байна. Ингээд өндөрлөе.

Аниагийнхаа төгссөн бага сургуульд орно. Одоогоор сэтгэл нь хөдлөөд хөөрсөн хүн л байна.

Таарсан хүн болгон яг аниа байна, ямар адилхан юм бэ гээд байдаг юм. Одоо тэгээд тэр сургуульд орохоор хэсэгтээ тэгж хэлүүлнэ ээ. Уур нь хүрэх бий дээ. Хэ хэ. Бүхэл бүтэн нэг хүнийг яг л тэр гээд л өөрийнх нь нэрийг хэлэхээсээ өмнө аниагийнх нь нэрийг хэлээд байхаар.

Намайг бага байхад чи тэрний охин уу? гээд л шаал танихгүй эгч нар их асуудаг байж билээ. Ээжтэйгээ жигтэйхэн адилхаан би чинь. Хэ хэ. Бүр сүүлд Токиод бас нэг танихгүй эгчтэй таарсан чинь ээжийн минь нэрийг хэлээд тэрний охин байна тэ гэсэн шд. Кккк. Ээжтэй минь цуг ажиллаж байсан хүн байсан. Тийм л адилхан.

Хадуурч яваад урт бичлэг болчихож. Дараагийн бичлэгт бөглөх хуудсын танилцуулгыг хийнэ ээ. Тэр нь бас нэг биширмээр зүйлийн нэг нь.

Түр баяртай.

3 comments:

БМР said...

гоё юмаа тэ, иймэрхүү юмыг нь сураад бага багаар хэрэгжүүлдэг болчихвол ч..

Би бас ээжтэй адилхан, хааяа толинд харахаар нэг эгчтэйгээ, авхуулсан зурагаа харахаар нөгөө эгчтэйгээ адилхан харагдаад байдаг юм. 10н жилд байхад гэрийн утас авахаар өөдөөс баахан юм яриад арай гэж яриан дундуур нь ээж алга байна гэхээр өөөө ээжтэйгээ ямарр адилхан дуутайм гэдэг байсан.

Piglet said...

Тас хөндлөн юманд санаа зовоод, сайн мэдэхгүй ч гэлээ танайхыг Тотторид байдаг гэж бодоод байгаа. Тэгээд газар хөдлөлт гайгүй юу гэж асуух гээд л. Болгоомжтой байгаарай.

byambaa said...

БМП: хэхэ, ээжтэйгээ адил байна гэдэг сайхан тэ уг нь.

Пиглэт: Өө бид дажгүй байсаан, энэ тухай бичнэ ээ хө.