Monday, October 31, 2016

Г.хөдлөлт

Өнгөрдөг тав дахид манай энд айхтар газар хөдлөв. Өдөр 2 цаг жаахан өнгөрөөд. 5 балл гэсэн. Тэгсэн манай хотоос машинаар 40 минут орчим нэг хотын нэг сумд 6 балл хөдлөөд. Хүнд мэдрэгдэхээр чичрэлт 400-гаас дээш болсон гэж мэдээгээр гарч байсан.

Анх удаагаа ийм хүчтэй газар хөдлөлтийг биеэрээ амсав. Ширээн доогуур орж биеэ хамгаалав. Нүдэнд шууд бага зулзага, том зулзага, хань ижил, гэр орон гэсэн дарааллаар нүдэнд харагдаад, толгойд орж ирдэг юм билээ.

Эхний газар хөдлөлтөөр дарга шууд зурагтаа асааж цүнами ирэх аюултай эсэхийг мэдээгээр харав. Азаар цүнами ирэх аюул байхгүй гэж зарлаж байв.

Гар утсанд охидын албанаас мэйл ирэв. Хүүхдүүд бүгд сайн. цэцэрлэгийнхээ гадаах талбайд гарсан байна, сургуулийн сурагчид бүгд сайн байна санаа зоволтгүй гэсэн байв.

Манай ажлын нэг салбарынхан утсаа авдаггүй. Бодвол гадаа гарцгаасан байх гэж байтал утас хангинав. Тэр салбарт тавиур дээрх ном нурж унасан, ширээн дээрх компьютер нурж унасан гэв.

Яг миний ажилладаг салбарт болохоор тэгж ном энэ тэр нурж унаагүй юм.

Тэгээс хэсэг байзсаны дараагаар дахиад хүчтэй газар хөдлөв. Ажлынхны бүгдийх нь гар утас хангинаж өгсөн
. Газар хөдлөхөөр автоматаар ингэж дохиолол өгч мэдэгддэг юм.

Цагаан хоолойгоор хүчтэй газар хөдлөлт болж байна, нурж унах зүйлсээс хол байгаарай гэх мэтээр зарласан.

Чичиргээ зогсохгүй үргэлжлээд байсан тул цэцэрлэгээс нь дахин мэйл ирдэг юм байна. Чичиргээ зогсохгүй байгаа тул аль болох эртхэн хүүхдээ ирж авна уу гэж.Сургууль нь бас мэйл ирүүлсэн. Дугуйлан секц хичээллэхгүй, эрт тарна гэж.

За тэгээд багыгаа авчихаад гэртээ ирлээ. 4 сард Күмамото мужид бас төстэй газар хөдлөлт болоод, олон хүмүүс хоргодох байранд олон хоногийг өнгөрөөсөн юм. Тийм болохоор эд ч их анхааруулж байсан.

7 хоногтоо анхаарал болгоомжтой байгаарай. Ойр зуурын бэлтгэлээ базаагаарай гээд л.

Сэтгэл санааны хувьд бас л их эвгүй болдог юм билээ. Өнөөх гайхал цүнами л битгий ирээсэй гэж шууд бодсон. Учир нь манайх далайтай хиллэдэг муж. Гэр ч далайтай ойрхон. Ажил бүр ойрхон.

Том зулзага ирээд айсан гэсэн. Найзтайгаа гараасаа барилцаад ширээн доор орж хоргодсон гэсэн.

Хань ижлийн ажил баахан машины сэлбэг энэ тэр нь нурж унасан гэсэн. Тийм болохоор бас их сандарсан юм шиг байгаа юм. Ажлынхан нь нэг их тоохгүй байх шиг санагдсан гэсэн.

Бага зулзага харин ид тоглодог цагт нь таараад хүүхдүүд шуугилдаад нэг их анзаараагүй юм шиг байна лээ. Айгаагүй л гэсэн.

Манай ажлынхан бас тайван амгалан байсан. Багаасаа сургуулилалт хийгээд, мэдээ мэдээлэл ихтэй байдаг болохоор сандарч болохгүй, тайван байх ёстой гэж ханддаг юм.

Энэ нь ч их зөв. Учир нь хүн сандраад паанигтаад ирвэл зөв шийдвэр гаргаж чаддаггүй болохоор тэр.

Яг бидэнд мэдэгдэхээр хөдлөлт нэлээд хэд болсон. Унтаж байхад хүртэл. Ингэж унтаж байхад хөдлөх ёстой зэвүүн гэсэн. Унтаа байдаг тул нойр бүрэн сэргэтэл цаг ордог тул.

Оройд унтахдаа нурж ирэх юмнаас хол унтаж байх. Онцын шаардлагагүй бол элдэв хагарч, дээрээс чинь дараад унах зүйл авч тавихгүй байх.

Тэгээд бодсон, ихэнхи япон айл ханын тавилга гэж байдаггүй юм. Газар хөдлөлт ихтэй тул тэгдэг байх. Гэхдээ аяга шаазан ихтэй шүү, сонин.

Юмыг яаж мэдэхэв, хоргодох байр явах болбол дулаан хувцас, хөнжил гудас, ус, чоко гэх мэт хүний сэтгэл санааг сэргээдэг хүнс, нойтон сальфетка гээд л зөндөө л зүйл хэрэг болдог гэсэн.

Хүчтэй газар хөдлөлтийг биеэрээ амссан тохиолдолд дараагаар нь ч газар хөдлөөд байгаа юм шиг санагдаад байдаг юм билээ, хөдлөөгүй байхад шүү дээ.

Яг голомтон дээрээ бас л байдал эвгүй байх шиг байна лээ.

Нэлээд өргөн хүрээг хамарсан байсан. Ойр хавийн мужуудад ч бас хөдөлсөн байсан.

Дахин битгий хөдлөөсэй гэж залбираад л сууж байна даа.

Өө тийм, энгийн үед тэр бүр холбогдоод байдаггүй хүмүүстэй холбогдов. Монгол ч тэр япон ч тэр. За тэгээд монголчууд маань хойшид холбоотой байх минь л болцгоосон шүү дээ. Хэ хэ.

За түр баяртай, өөр сонин содон зүйл болбол бичнэ ээ.

Жич: Энийг ингээд бичээд орхичихож, г. хөдлөлт болоод 2 хоёр долоо хоног болох гэж байна. Одоогоор бүх зүйл хэвийн байна. Нээрээ Хакүхо аварга ирж сэтгэл санааны дэмжлэг гэж парад хийсэн. Би очиж монголоороо аваргаа гэж орилов. Бас нэг сүмо багшийн буянаар аваргатай зургаа татуулсан. Бага сургуульд эх орноо танилцуулахдаа аварга надтай зургаа татуулъя гэж гуйгаад байхаар нь яахав дээ гээд татууллаа шд гэж гайхуулах гэж байгаа юм. Хэ хэ.

9 comments:

БМР said...

пээ, манай энд нилээн урд хэсэгт газар хөдлөөд хэдэн сарын өмнө ч билүү, гэрийнхэн санаа нь зовох байх гээд нэтэд хүлээгээд байсан байдаггүй шүү кк сүүлдээ өөрөө ахруу энд газар хөдөлсөн манайхаас хол санаа зоволтгүй гэж хэлээрэй гэж хэллээ шд, та нар надад санаа зовж байгаа ч юм алга гээд дараа нь жоол шоолов.. Манай энд хөдөлбөл яана гээд дараа нь айсан шд, ганцаараа ингэ тэг ч гэх хүн байхгүй

Ariuka said...

Gazar hudlultund esen mend garsan ni yamai daa. Nara-d bas nileen huchtei medregdsen ch tanaihtai hariltsuulahad yu ch bish baisan baih. gehdee l sandal deer suuj baisan hun chin tsochood bosson shuu. Shuud l aav eej ah duu, naiz zaluu gesen daraalaltai bodogdoj baigaa yum. Utas, kask 2-oo shuurch avaad l uruunuus garsan. Professor odoo gaigui gej taivshruulsan. Daraa ni haana bolsoniig ni medeed shuud l tanaihan sanaand orson.

БМР said...

Одоо ч энэ хоёр маань битгий байлдаасай гээд суудаг юм, анх ирсэний дараа нэг буудалцаад ганцаараа жоол айсан, шөнө дэлбэлэхвий гээд эвгүй юм байна лээ

byambaa said...

BMP. tanai korea bas l evgui gazar shu te, yadaj bhad hoid ni tuvt naashaa mumbug hayanaa, ter toolond mgloos utasdanaa hehe.

Ariuka; shuud bidniig sanasand bayarlalaa. neeree oroi ni barag amid garsnii bayar ch biluu temdeglehee shahsan shd kkk.

bas yag ter ued utas holbogdohoo baichihdag yum bile. tegeheer msg bichiheer yavaad bsn.

БМР said...

харин тиймээ аягүй дарамттай, одоо бас амэрих бөмбөгдчихүү гээд орж ирээд хааяа ч бүр хямраагаад хаячих юмөө

tungaamnh said...

Уншихад маш түгшүүртэй байлаа. Хүүхдүүдийн сургууль цэцэрлэг хариуцлага өндөр сайхан юм.
Эрүүл энх сайн сууцгаана шүү. Манайхан цоглог шүү. Нэг сайхан нартай өдөр уулзацгаана шүү гээд хоёр хуруугаа маш эелдэгээр гозойлгож байна би энд.

Piglet said...

Нэг хэсэгтээ л түгшээд байдгийн. Байнгын бэлтгэлтэй байгаарай даа. Энд гамшгийн үед яах тухай заавартай ном тараагдсан. Танай наагуур чинь тараагдсан болов уу? Хэрэгтэй зүйлс маш их байсан. Гэхдээ номтой нотгүй авах арга хэмжээг бол хангалттай зааж байгаа байх даа. Болгоомж хэзээ ч илүүдэхгүй шүү.

Barimalch said...

Relax jinhene ayultai n 1 minutiin dotor ireed l yu ch medej amjaagui baihad tas geed yavna. Yopond baishinguud n barag 80% n hangalttai eldev osoldoo zoruilagdsan hiitstei bolhoor ingeed yur n gazar hudlulteiguu barag evlersen baih aa (taamag). Amerikiin San Francisco hot orchmiin 10 say huntei gazriin neg aihtar gazar hudluh muchlug n irsen odoo barag 5 jil ungursun budaa bolno uhaanii yum barag sar bur medee gardag. Daraagiin 1 terbum jiliin dotor delhiin agaar baihgui boloh baigaliin zui togtol baigaa gesn tehleer uunees umnu manai hoich uye uursdiiguu neg uur gazr avaachih tedhnologio neene biz.

byambaa said...

Bugded ni bayarlalaa. Bolgoomjtoi bna aa. Oirdoo nam jim l bna. Amidral dor burnee butslaad, ohidiihoo surguuli tsetserlegiin arga hemjeend daragdaad l suuj bna.