Friday, April 14, 2017

Сакүрадав

Энэ жилийн сакүрадалт ажлынхаа хажуугаар амжуулж ганц нэг зураг дарснаар өндөрлөв.

Манай гурав нэг орой нь оройн сакүра, нэг өдөр нь бага зулзага хань ижил хоёр өдрийн сакүра харж баяссан.

Гэхдээ л ганцаараа сакүрадах чинь онцгүй тэ. Хайртай хүмүүстэйгээ хамтдаа л сакүрадвал сайхан. Сэтгэлд хоногшоно.

Хотоосоо жаахан зайтай газрын сакүрагийн зураг оруулъя. Суугуул хотынхоо сакүраны зургийг жил бүр оруулсаар байгаад жаахан улиг болсон байж магад. Хэ хэ.
Эд ч баярлаж сурсан улс дөө. Хоггүй, зодоон нүдээнгүй баярлаж чаддаг улс. Атаархаад байдаг юм. Эх орон минь хэзээ баярлаж сурна даа гэж бодоод л.
Аминдаа ах дүү амраг садангууддаа архигүй баярлаарай, даруухан баярлаарай гэж байнга шахуу захина, хааяадаа загнана, үглэнэ. Үглэхийг минь даанч тоохгүй юм дөө гэж.

Гэснээс энд тэндхийн монголчууд яасан ч коллектив сайтай байдаг юм. Нийлж суугаад л сакүрадсан байсан. Хуушуур хийж очицгоогоод л.

Бүр шар гозойгоод хуушуур хийж идэхээр шийдэв. Нэг нартай сайхан өдөр хуушуурдаад зураг хөрөг оруулна аа. Хэ хэ.

Ажил амжилттай юу? Амжилттай амжилттай. Мэдээж дунд нь өөрийгөө голох зүйл зөндөө байлгүй яахав. Эх хэл минь, эх хэлийнхээ өвөрмөц хэлц энэ тэрийг мартаж байгаа юм билээ би. Тэмээн жин гээд хэлчих юмыг мөн ч их тойруулж хэлээд, дараагаар нь монгол дарга надад тоглоом шоглоомоор хэлж өгсөн.

Ажлын тухай бичээд байвал уртаа бичлэг болох гээд байгаа тул бичихгүй...

За дараагийн бичлэг хүртэл түр баяртай.

3 comments:

  1. Anonymous7:57 PM

    Japan нөхөртэй хүн үү?

    ReplyDelete
  2. би 4н сарын эхний хагас бүтэнсайнд сакурадсан, арай жоохон эрт байсан ч нодлинг бодвол хамаагүй дээр байсаан ккк өнгөрсөн долоо хоногт сургуулийн сакурагаа харж баясах шив. Бага зулзага сурагч болоод хэр байна даа кк

    ReplyDelete
  3. Mongol nuhurtei.

    BMP; sakuradah goy te. baigaltaigaa oir bj, baysana gedeg deediin zaya gej, humuun bidnii, kkkk

    baga zulzaga odoogoor dajgui l bna, uchir ni eruusuu hicheel uzeegui bgaa, neg ch devter hereglej ehleegui bna. hehe.

    ReplyDelete