Wednesday, August 02, 2017

Зуны амралт эхэллээ гэж

Охидын зуны амралт эхэлчихсэн шүү.

Эхлээд овоо хэд хоночихсон. Намайг энэ бичлэгээ оруулах гэсээр байтал амралт нь дуусах нь байна.

Би ч ойрд түмэн завгүй байгаад, бичлэг ч ойр ойрхон оруулж амжихгүй л гүйгээд байлаа. Одооноос хэсэг амсхийх байх, завандаа зөндөө зүйл бичнэ ээ.

Аниа нь энэ бүтэн сайнд үлээвэр хөгжмийн дугуйлангийнх нь тэмцээн болно. 2 жил дарааллан алт авсан улс энэ жил ч бас хичээхгүй бол гээд өдөр бүр давтаастай.

Дүү нь өглөө хар үүрээр гадаад цэцэрлэгт гарч гимнастик хийнэ. Радиогоор заадаг юм. Бага сургуулийн зуны амралтаар, улсын нийт хэмжээнд.

Хүүхдүүдийг амралт эхэлсэн гээд үд болтол унтаж үхрийн дуунаар сэрээхгүй, аль болх үр өгөөжтэй, зөв хэмнэлттэйгээр өнгөрөөгөөсэй гэдэг үүднээс явуулдаг гэсэн.

Бас их зүгээр л юм билээ. Нэгэнт сэрчихсэн хүүхэд эргэж унтдаггүй юм байна шд. Хэ хэ. Тэр чигтээ гадаа тоглох, нэг бол гэртээ зурагт үзэх гээд нэг сэрсэн л бол сэрсэн.

Радиог нь эцэг эхүүд ээлжлэн дааж аваад, өглөө гарч асааж өгнө. Миний ээлж маргааш. Ашгүй намайг байхад таарлаа, сүүлийн үед миний эзгүйд хамаг юм дахвцаад хань ижил бажигадаад байсан юм.

Том зулзагын тэмцээн дуусахаар бид нэг амьсгаа авахтайгаа болох байх даа. Дунд сургууль дахь сүүлчийн тэмцээн тул бид очиж үзнэ. Бас нэлээд явж очдог газар. Эртхэн гараад л жирийнэ дээ.

Даалгавар гэдэг асудал байна. Том зулзага ч яахав өөрөө тэгсгээд хийгээд байна. Бага зулзага маг хурдан хийчихээд байна. Өдрийнхөө даалгаврыг. Завтай байгаа дээрээ бусад өдрийнхөө даалгаврыг бас хийчих ээ үр минь гэхлээр ойлгож өгөхгүй, багш заавал өдөр бүр бага багаар хий гэсэн гээд байх юм. Хэ хэ.

Бас нэг том даваа нь өдрийн хоол юу идүүлэх вэ? Сургууль дээрээ үдийн хоол идчихдэг болохоор ингэж гэртээ өнждөг өдрүүдэд ээжээс асар их авъяас шаардах юм. Түрийвч ч овоо нимгэрэх юм. Хэ хэ.

За ээжүүддээ амжилт хүсье. Түрийвчээ хоосолчихолгүй, өөрөө бас хамаг авъяасаа шавхчихалгүй зуныг даваарай гээд. Хи хи.

No comments:

Post a Comment