Monday, August 28, 2017

Монголоос ирсэн бэлэгнүүд минь

Амласан ёсоороо бэлэгний тухай бичих гээд л.

Дан монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр чемоданаа дүүргээд л  ирсэн. Цөөхөн хоносон тул хувцас хунар ч цөөн байсан болохоор  ирсэн хойноо харсан чинь ямар их юмтай ирээ вэ гэж өөртөө хэлсэн. Хэ хэ.

Самар. Уулын хэд минь бүгд самаранд орчихсон болохоор тэдэндээ өгөх гэж овоо хэдэн кг-г авчирсан. Нээрээ тэд маань маниас илүү цөмдөг болж байгаа шд. Хэ хэ.

Шар доктор, аньсны жүүснээс авчирсан. Өөрсдөө уух гэж. Сэрүү орохоор ууж эхлэнэ дээ.

Жаахан айраг. Хань ижлийнхээ хорхойг дарах гэж авчирсан. Ёстой л балга айраг, өнөө үеийн хэллэгээр халбага айрагтай л ирэх шив дээ. Үүнийг чинь авчрах гэж бас их л тактик зохиодог болохоор жаахан төвөгтэй л дөө. Адаглаад л хил гааль нь зүгээр байгаа гэж санаа зовно.

Ер нь энэ хил гааль их хэцүү, тухайн өдөр ажиллаж байгаа ажилчдын ааш араншингаас 100 хувь шалтгаална.

Жамц давс. Энэ бас их хүнд. Ганц нэг хөрш айлдаа өгсөн. Японд давсыг гэрийн муу муухай зүйлийг холдуулахдаа ашигладаг тул хүнд өгөхөөр бол сайтар тайлбарлаж байж өгөөрэй. Хи хи. Эд чинь хүнээсээ шалтгаалаад бас их эмзэг хүмүүс ихтэй шүү.

Мушгиа бяслаг. Би л ингэж нэрлэсэн хэрэг. Ккк. Шар айраг уух дуртай хүмүүст өгөхөд зүгээр. Даруулга нь болж өгдөг юм.

Охид минь бас дурлаад байдаг юм. Хэтэрхий давстай болохоор би өгөх дургүй ч, хааяа нэг зүгээр.

Цагаан архи. Үүнийг бол хүмүүс л бэлэгэлсэн. Би өөрөө худалдаж аваагүй. Өнөөх чавга жимснийхээ дарсыг сүүлийн үед цагаан архиар хийгээд байгаа тул архи хэрэггүй гэж хэлэлгүй, дуртай нь аргагүй хоёр гараа тосч авсан. Хи хи.

Түүнээс дангаар нь бол ууж чадахгүй шүү дээ.

Ганц нэг ааруул. Чихэртэй биш, гашуун ааруул. Мэддэг хүмүүс минь бүгд л гашуун ааруул өгсөн.

Арвайн гурил 500 грамм. 1 кг ууттай байсныгаа үлдээсэн. Ачаа минь ихдээд. Одоогоор зуурч идээгүй л байна. Ойрын хэдэн жил зуураагүй тул, бас тойроод гүйгээд байна л даа. Зуурч идэхээрээ зураг оруулна аа.

Ижий аав хоёрын минь уран бүтээлийн дээж нэрснээс нь жаахныг авчирсан. Элсэн чихэртэй хольж идсэн. Сайхан байсан. Эсгэлэн гэж юүхэв. Ккк

Ээж минь арвайн гурилаа зуур гэж жаахан шар тос өгсөн байсан.

Нэг хар талх. Шуналтаад 2-ыг авсан байсныгаа бас л нэгийг нь үлдээсэн. Хэ хэ. Худалч хүнд мэрж идэж байна гээд хөгцрүүлэхээ алдсан шүү. Хи хи.

Аарц. Энэ санаандгүй манайд ирчихсэн. Хань ижилд минь айраг өгсөн найз ах эгч хоёр маань андуураад хажууд нь байсан аарцаа өгөөд явуулчихсан байсан. Дараагаар нь нэхэл хатуутай, айрагаа яаж ийгээд авчихсан, ах эгч хоёроосоо. Ха ха.

Ажлынхандаа гэр хайрцагтай, гэр хэлбэртэй чоко. Дажгүй юм билээ шүү. Ажлынхан их сонирхсон. Хайрцгийг нь ч тэр, хэлбэрийг нь ч тэр, амтыг нь ч тэр.

Бэр маань бас нэг шинэ зүйл өгсөн. Юм юм хийх гэж оролддог болжээ. Гол нь эрүүл мэндийн шаардлага хангаад, хэт их элсэн чихэр энэ тэр хэрэглэлгүй үйлдвэрлээд явчихвал тэ. Бид ч худалдаж аваад л байх байх. Зураг авч байгаад оруулна аа.

Нэг найз дүү маань ёстой гого амттай зүйл өгсөн. Энд бичихээр арай л болмооргүй байна аа. Хи хи.

Гадагад амттан өгсөнийг нь бүгдийг нь шахуу орхисон. 2 л зүйл авчирсан. Нэг нь рафелло чоко, нэг нь охидын захьсан тэсэрдэг чоко.

За хүнсний бүтээгдэхүүнээ дурдахад ийм байна. Дараагийн бичлэгт бараа таваарын тухай.

No comments:

Post a Comment