Thursday, August 31, 2017

Том дэвтэр ном

Үүнийг Бээжин нисэх онгоцоо хүлээнгээ, онгоцондоо, Осака нисэх онгоцоо хүлээнгээ уншсан.

Хажуугаар нь хүүхэд насны минь амт буюу 100-и жигнэмэгээ идсэн шиг. Нэг харсан чинь багадаа мэрж иддэг байсан шигээ идэх нь холгүй л явж байна лээ. Номондоо улайраад. Хэ хэ

Дайны үед зөвхөн дайтаад, буудалцаад яваа хүмүүсийн тухай л зурагтаар гарах нь олон байж.

Арын амьдралын тухай тэр бүр гардаггүй байж, олж уншиж чаддаггүй байж.

Угаасаа ч зодоон цохинтой, алаан талаантай кино үзээд байдаггүй ч юм дөө. Ном бол хааяадаа уншчихдаг юм.

Энэ удаагийн "Том дэвтэр"-т гарах арын амьдрал бас л...

Эмээгийн дүр төрх аяа бас л чанга шүү. Ихэр жаалуудын хувьд үнэнхүү санаатай дүр зураг.

Дайн тэднийг тийм болгож. Магад бид ч тийм болох байсан байх.

Одоо зуунд ч хаа нэгтээ дайтаад, зөрчилдөөд яваа газар иймэрхүү харгис хэрцгий зүйл байж л байгаа даа, ямар азаар амар амгалан газар төрж өсөөд, амьдраад байна даа гэж хувь заяандаа талархах.

Хүүхэд багачууд бол одоохондоо уншаад хэрэггүй байх гэж би дүгнэлээ. Учир нь тэдний тэр бага оюун санаанд нүд хальтрам хэсгүүд хадагдаад үлдчихвэл, хэзээ нэгэн цагт оролдож үзэх ч юм билүү гэж боддог юм.

Энэ харгис хэрцгий үйлдлүүд чинь ихэвчлэн хаа нэгтээгээс үзсэн, харсан, уншсан байсныгаа хэрэгжүүлдэг гэж уншиж байсан болохоор. Ялангуяа монголд хэвлэл мэдээллээр нь нүд халтирмаар хэрэг төвөг, кино их гардаг болохоор.

Харин ном их уншдаг, иймэрхүү зүйлд ухаалгаар ханддаг залуус бол уншаарай. Сонин содон ертөнцөөр аялуулах болно.

No comments:

Post a Comment