Tuesday, January 09, 2018

Хичээл эхлэв ээ

Өвлийн амралт дуусч хичээл ном эхлэв. Ээжийн нар гарч байна.

Бага зулзага л жаахан паянтай дөө. Даалгавраа хийчихсэн гээд томроод байсан нөхөр яасан? Урд орой нь нус нулимсандаа хутгалдан байж шөнө дөл болж байхад хүчээр дуусгаад, уран унших гэх мэт даалгавраа өглөө нь босч хийхээр болоод, унтахаар хэвтлээ. Хэ хэ. Мартчихсан л гэсэн шүү дээ, харилцах дэвтрээ сөхөн харснаар санаж гэнэт ухаан орсон нь тэр.

Дунд нь нэг үглэж барих гэснээ ер нь нэг удаадаа ингэж өөрөө байдалд орвол хойшид цагийг нь тулгахгүй юм болов уу? гэж бодоод гүрийсэн. Даалгавраа хийж байгаа биз? гэж амаараа л үглэсэн болоод явсан.

Том зулзага эрх биш, өөрөө өөрийгөө болгож байх шиг. Ахлах сургуульд орох гээд толгой өндийх завгүй хүн байна. Ийш тийш дагуулж орж гарахгүй, өөрсдөө сэмээрхэн гараад сэмээрхэн ирж энэ тэр.

1 сарын 6-нд нэг хувийн ахлах сургуулийн шалгалт өгсөн. Бэнто буюу өдрийн хоолоо авч яваад бүтэн өдөржин л шалгалт өгсөн. Хэцүү байсан гэсээр л орж ирсэн. Ямартай ч алдсан юм зөндөө байна аа л гэсэн. Өө аль алдаж онохыг тэр гэдэг юм тэ? Ээж бол 10 жилд тийм гоц гойд байгаагүй дэг. Эх орны алтан гурав л байсан даг. Хи хи.

Гэхдээ үүнийгээ хэлээгүй л дээ. Нууц. Сонсчихвол та эх орны алтан гурав л байсан гээ биздээ? гээд хичээл хийх дургүй болчихно шүү.

Хүүхэд томрох тусам асуудал нь томордог гэж юутай үнэн? Ижий аав хоёр минь бидний том асуудлыг хэрхэн даван туулж гарсан юм бол доо? Асууя байз? Ухаарч амьдрах хорвоо гэж...

Гэснээс хоёр зулзага цагаан сарынхаа гарын бэлэг болох мөнгөөрөө ганц нэг зүйл худалдаж авсан. Бага зулзага
-Ээж битгийн хажуунаас энэ нь хэрэгтэй, энэ нь ч гоё гээд яншаад байгаарай гэж гэрээс гарахын өмнө захиж захиж гарсных өөрийн дуртай номоо авч сэтгэл хангалуун байгаа.

Том зулзага улсын харъяа ахлах сургуулиудын өмнөх жилүүдэд авч байсан шалгалтуудын түүврийг худалдаж авсан.

 Ээж бас нэг юм авсаан. Юу авснаа дараа зураг хөрөгтэй нь оруулна аа. Гайхуулна аа та нартаа. Хэ хэ.

Түр баяртай. Мартсанаас бусад блогчид хаачив аа. Таг чиг, хааяа нэг орж гарах л юм та нарынхаараа...

2 comments:

  1. Хүүхдүүд нээрээ хөөрхөн шүү. Манай ихрүүд цэцэрлэгт явахгүй байгаа болохоор сурч байгаа юм алга хэхэ. Өчигдөр Болжмор шүлгийг цээжлүүлэх гэж оройжин юм болсон.

    ReplyDelete
    Replies
    1. хөөрхөн юм өө, энэ хүүхдүүд хэхэ.

      Шүлэг цээжлэх чинь бас л цаг хугацаа хэрэгтэй шүү, юу гэж нэг л орой сурахав...

      Delete