Monday, March 26, 2007

Сvхийн цагаан морь

Энэ удаад япон улсад монголыг тодорхой хэмжээгээр сурталчилсан vлгэр "Сvхийн цагаан морь" -ийн монгол орчуулгыг оруулъя. Бага сургуулийх нь сурах бичигт орсон байж байгаад одоогоос 2 жилийн ємнє билvv дээ хасаад хаячихсан юм. Япон хvн болгон энэ vлгэрийг мэддэг. Хvvхэддээ ч уншиж єгдєг юм билээ. Номын санд гарцаагvй тавьсан байдаг юм. Yнэнийг хэлэхэд японд ирэхээсээ ємнє энэ яриаг сонсож байсан удаагvй. Морин хуурын домог гэвэл "Хєхєє Намжил"-аас єєрийг мэдэхгvй. Энэ 2 домог ярианаас тэс ондоо яриа байвал хэлж єгєєрэй.

Сvхийн цагаан морь

Хятадын хойд талд Монголын єргєн уудам тал цэлийн байдаг билээ. Тэндхийн хvмvvс эртнээс хонь ямаа, vхэр адуу маллаж амьдардаг байжээ. Энэ Монголд морин хуур гэдэг хєгжим байдаг юм. Энэ хєгжмийн дээд хэсэгт нь морьны толгойг дvрсэлсэн байдаг учир морин хуур хэмээн нэрийдэх болжээ. Ер нь ягаад ийм хєгжим бий болсон юм бол оо. Энэ тухай ийм нэгэн яриа байдаг юм.

Эрт дээр цагт Монголын хээр талд Сvх гэдэг ядуу малчин хvv єндєр настай эмээтэйгээ хоёулаа амьдран суудаг байв. Тэрээр том хvнээс дутахааргvй сайн ажилладаг, их хєдєлмєрч хvv байжээ. Єглєє босонгуут эмээдээ хоол хийхэд нь тусална. Тэгээд хориод толгой хонио туусаар хээр тал руу гардаг байлаа. Сvх их сайхан дуулдаг бєгєєд бусад малчид тvvнийг гуйж дуулуулдаг байжээ. Тvvний уянгат сайхан хоолой хээр талаар цуурайтан тархдаг байлаа.
Нэгэн єдєр ийм явдал болжээ. Наран уулын цаагуур шургаж, эргэн тойрон харанхуй болсон хэдий ч Сvх хvv гэртээ харьж ирээгvй байлаа. Эмээ нь болон ойр хавийн малчид ихэд санаа зовцгоож байв. Бvгдээрээ их санаа зовж бvр тэсэхээ болиод байх vед Сvх хvv ямар нэгэн цагаан юм тэвэрсээр харьж ирэв. Бvгдээрээ дэргэд нь очоод харвал тэр нь дєнгєж тєрсєн нялх цагаан унага байлаа. Сvх хvv инээмсэглэн яaгаад оройтсон шалтгаанаа хэлэв. "Харих замдаа унага олсон юм. Эргэн тойрныг ажвал эзэн нь ч, эх нь ч байхгvй байлаа. Тэр чигээр нь орхичихвол орой болоод, чононд идvvлчих байх гээд аваад ирсэн юм" гэлээ.
Єдєр хоног єнгєрєн Сvхийн бvхий л чадлаараа асарсан цагаан морь ч ихэд том боллоо. Бие нь цас мэт цагаан, хvч тэнхээтэй, сайхан морь болон єсжээ. Нэгэн орой унтаж байсан Сvх гэнэт цочин сэрлээ. Морины унгалдах, хонь майлалдах сонсогдоно. Тэрээр гэрээс гvйн гарч, хониныхоо дэргэд хvрч очвол нэгэн том чоно хонь руу дайрахаар завдаж байлаа. Чонын ємнє талд цагаан морь хєндєлдєн зогсож хонио хамгаалан байв. Сvх чоныг хєєж зайлуулаад цагаан мориныхоо дэргэд хvрч очив. Цагаан морь нь ихэд хєлєрсєн, нилээд удаан хугацаагаар чонотой тулалдсан бололтой байв. Сvх цагаан морио илэн "Их сайн байна. Баярлалаа. Yvнээс хойш ямар ч vед би чамтай цуг байх болно." хэмээн хэллээ.
Цаг хугацаа нисэх мэт єнгєрч байлаа. Нэгэн хавар хээр талаар, тэр хавийг захирдаг хаан морины уралдааныг хотод зохиож явуулна. Энэ уралдаанд тvрvvлсэн морины эзэнтэй охиноо суулгана гэсэн зар тархлаа. Энэхvv зарыг сонссон малчид Сvхийг цагаан морьтойгоо уралдахыг ятгав. Сvх хvv мориндоо мордон хээр талыг туулан, уралдаан болох хотыг зорилоо. Уралдаан эхэллээ. Морьд нисэх мэт хурдлана. Гэвч тvрvvлж байгаа нь цагаан морь. Сvхийн унасан цагаан морь байлаа. "Цагаан морь тvрvvллээ. Эзнийг нь дагуулаад ир" хэмээн хаан зарлигдлаа. Гэтэл дагуулж ирсэн хvнийг нь харвал ядуу малчин хvv биш vv. Хаан тvvнийг хараад охинтойгоо суулгана гэсэн vгээ vл мэдэгч царайлан "Чамд 3 мєнгєн зоос єгье. Энэ морио энд орхиод vтэр тvргэн гэртээ харь." гэж хэлэв. Гэвч Сvх хvv "Би энд уралдаанд орохоор иpсэнээс биш морио зарах гэж ирээгvй" хэмээн хариулав.
"Юу гэнээ. Жирийн муу хоньчин байж миний хэлснийг эсэргvvцнэ гэнээ. Yvнийг ташуурд" гэв. Хааны зарц нар бvгдээрээ Сvх рvv дайрцгаалаа. Тэр олон хvнд зодуулан ухаан алдчихав. Цaгаан морийг єєрийн болгосон хаан зарц нараа дагуулан их л сэтгэл хангалуун буцлаа. Сvхийг найз нар нь гэрт нь хvргэж єгєв. Сvхийн бvхий л бие шарх болсон байлаа. Эмээгийнхээ халамжилсаны ачаар хэдэн хоногийн дараа шарх нь эдгэрлээ. Гэсэн хэдий ч цагаан морио алдсандаа тэр ихэд гуниглаж байлаа. Цагаан морь минь яаж байгаа бол доо гэж цаг vргэлж бодож байлаа.
Ингэхэд цагаан морь яаж байгаа бол?
Гайхамшигтай морь гартаа оруулсан хаан их л сайхан зантай байв. Цагаан морийг бусдад vзvvлж гайхуулах гэхээс байж суухын аргагvй болж, нэг єдєр олон зочин урьж найр наадам зохиолоо. Найр ид дундаа орох vед хаан цагаан морийг унаж vзvvлэхээр боллоо. Зарц нар нь цагаан морийг хєтєлсєєр ирэхэд хаан мордлоо. Тэр vед цагаан морь гэнэт цоройход хаан газарт єнхрєн уналаа. Цагаан морь хааны гараас цулбуураа алдуулан шуугилдан зогсох олны дундаас салхи мэт цойлон давхилаа.
"Тvvнийг хурдан барь. Барьж чадахгvй бол харваад алчих." гэж хаан чанга дуугаар хашгиран тушаалаа. Зарц нар бvгд нэхэн хєєлєє. Гэвч цагаан морийг гvйцээгvй тул тэд нэгэн зэрэг харваж эхэлцгээв. Олон сум исгэрэн нисэж дараа дараагаар цагаан морины нуруунд тусаж байвч цагаан морь давхисаар байлаа. Тэр орой Сvх унтахаар зэхэж байтал гэрийн гадаа чимээ гарав. Хэн бэ гэсэн ч хариу байхгvй таг таг хэмээх чимээ л гарч байлаа. Юу байгааг харахаар гарсан эмээ нь "Цагаан морь байна. Манай цагаан морь байна." гэлээ. Сvх vсрэн босож гvйн гарвал vнэхээр цагаан морь нь ирчихсэн байв. Гэвч тvvний биед хэд хэдэн сум зоолттой, бvх биеийнх нь хєлс урсан байлаа. Цагаан морь хvнд шархадсан хэдий ч давхин давхисаар хайртай Сvхдээ эргэж иржээ. Сvх шvдээ зуун морины биед зоогдсон сумыг сугалан авбал шархнаас нь цус ихэд гарч байв.
"Цагаан морь минь. Миний цагаан морь битгий vхээч дээ"
Гэвч цагаан морь улам улам сульдан, амьсгал нь тасалдан, нvднийх нь гал бєхєж байлаа. Маргааш нь цагаан морь vхчихлээ.Уй гунигаасаа болж Сvх олон хоног унтаж чадахгvй байлаа. Нэгэн орой арайхийн унтав. Тэгтэл зvvдэнд нь цагаан морь нь ирлээ. Тvvний биеийг илбэл цагаан морь нь эелдгээр"Ингэж битгий гунигла даа. Тэрэнд орвол миний яс, арьс, дэл сvvл, шєрмєсийг ашиглан хєгжим хий. Тэгвэл би vргэлж чиний хажууд байх болно шvv дээ" хэмээн хэллээ. Сvх хvv нойрноос сэрээд шууд тэр хєгжмийг хийж эхэллээ. Зvvдэнд цагаан морь зааж єгсний дагуу яс, шєрмєс, дэл сvvлийг нь ашиглан хийжээ. Хєгжмєє хийж дууслаа.
Тэр бол морин хуур юм.
Сvх хvv хаашаа ч явсан заавал морин хуураа авч явдаг байлаа. Хуураа татах бvрдээ морио алдсан харуусал, морио унаад хээр талаар давхиж явсан хєгжилтэй vеэ дурсан санадаг байлаа. Хуураа дарах vедээ цагаан морио vргэлж хажуудаа байгаагаар санадаг байжээ. Тэр vед нь хуурын аялгуу улам уянгалаг болж сонсож буй хvний зvрх сэтгэлийг хєдєлгєдєг байжээ.
Ийнхvv Сvх хvvгийн хийсэн морин хуур Монголын уудам хээр талд тархжээ. Малчид орой болоход бvгд цуглан тэрхvv уянгалаг аялгууг сонсон тэр єдрийнхєє алжаал ядралаа тайлдаг байжээ.

Sunday, March 25, 2007

Тэмээ

Монгол улсад маань тєдийгvй дэлхийд тоо нь цєєдєєд байгаа тэмээний тухай бичсэн нэгэн сайхан шvлгийг толилуулъя.

Тэмээ

Тэмээ-таван хошуу малын минь нэг
Тэмээ-таван амьд эрдэнийн минь нэг
Тэмээ-таван тивийн улсаас манайд олон бий
Тэмээ-тал, хангай, говь гурван нутагт минь бий
Арслан заантай цуг бэлчиж сая жилийн тэртээд ч байсан
Айл хvн хоёртой ижилсэж таван мянган жилийг элээсэн
Амгалан, аварга хоёрын билэгдэл мэт заяасан биетэй
Алтан дэлхийд тэмээ гэдэг сайхан амьтаан
Нээрээ тиймээ гэх шиг
Нэр нь хvртэл тэмээ
Туг ширээ бєхнєєс нь халуун илч дvvгээд
Тyyж явахад хvртэл дулаахан гэж жигтэйхэн
Тyyльс vлгэрт баатар болон хэлцэгдсэн ч
Туулай євєєтэйгий нь бодохоор єр євдєм хєєрхий
Ус нэг уугаад гарвал гурван гурав ес хонодог
Уяж сойгоод эдлэхэд гучин хоногийн єл даадаг
Урт холын аянд эцэж цуцсан гэж дуулдаагvй
Унаган говио орхиж хэзээ ч нутаг шилээгvй
Найрсаг итгэмтгий зангий нь домогт єгvvлэхдээ
Найранд очих буганд эврээ єгсєн гэдэг юм
Надад эврийг минь авчирч явна уу хэмээн
Найдвар горь тасрахгvй одоо ч алсыг харуулдсаар л
Туждаа vнэнчийн баталгаа гэрсэг гэдэг нь аргагvй
Тyлганы vнсийг санаад ч хоньтой хотолж ирдэг
Тyyрга нэвт шуургыг єдєрчийн газраас мэдэрч
Тyхалж нэг л хэвтвэл тэнгэр аястал тэсдэг
Єргєн орчлонд ургасан євс, цэцгэн дундаас
Єргєс бут, шаваг шарилж аль л хатууд нь дурлах
Єлгийтэй жаахан хvvгээ бєхнєєс нь зvvгээд нvvхэд
Єєжин хєдєлгєх ээж шиг нь бvvвэй, бvvвэй алхлах
Авгай хvvхэд шаваад ноосыг нь зулгааж байхад
Ав ав гэх шиг гув гув дуугарч ээ зогсох
Ачаа бараа тэгнэж vйлийг нь vзэх гэж байхад
Арай єндєрдєєд байна уу гэх шиг єєрєє хэвтээд єгєх
Oрчлєн их дэлхий нараа бvтэн тойртол
Олдсон жаахан vрээ хэвлийдээ тээж єсгєдєг
Oлoн гvвээний цаана бутны цэцгэнд согтсон ч
Охин ботгоо гунганахад сэвхийтэл эргээд тэшvvлдэг
Агар зандан шугуй шиг хvрэнтэн сvрэглэж явахад нь ч тэмээ л гэдэг
Аясын салхи даган орь ганцаар явахад нь тэмээ л гэдэг
Алаглах церкийн манежинд аялгуут хєгжмийн эгшгээр
Алдарт вальс бvжихэд нь ч жvжигчин гэдэггvй, тэмээ л гэдэг
Санаа сэрэггvй vрээ голж мунгинахад нь
Саалийн vнэр ханхлуулсан бvсгvй хvн хєєсєлж
Салхинд эгшиглэдэг хуураа учирлуулан татаад єгєхлєєр
Сайхан хvрэн нvднээсээ нулимс бємбєрvvлэн мэгшдэг
Нээрээ тиймээ гэх шиг
Нэр нь хуртэл тэмээ
Яргyйт дэлхийн бэлчээрт цєєрч байх нь харамсмаар
Ялдамхан гvндvvгvй тэмээгээ хайрлаж єсгєе та минь
Яруу энэ орчлонд бусармаг зантай явснаас
Ядахдаа тэмээ шиг явахсан гэж би хувьдаа бодном
Очих газрын дунд саатаж юуны магад вэ
Oлс дээсхэнээр хєтлєєд хаа ч хvрсэн итгэлтэй
Oлoн сайхан тэмээ мєнхийн найдварт унаа
Тэмээ-таван хошуу малын минь нэг
Тэмээ-таван амьд эрдэнийн минь нэг
Тэмээ-таван тивийн улсаас манайд олон бий
Тэмээ-тал, хангай, говь гурван нутагт минь бий

П.Бадарч

Friday, March 23, 2007

Єєдрєг явах 25 зарчим

Монголд байхдаа єглєє бvр радиогоор явдаг байсан "Єглєєний санамж" нэвтрvvлгийг сонсох дуртай байж билээ. Ээж маань дуудаж сэрээгээд цугтаа сонсдог байсан юм. Уг нэвтрvvлгээр уншдаг байсан "Єдєрг явах 25 зарчим" -ыг танилцуулъя.

Єєдрєг явах 25 зарчим

1. Сэтгэлийн тэнхээтэй бай. Хэн нэгэн хvн таныг ивээнэ гэж битгий найд. Бусдын хийснийг ажиглан єєрєє биеэ даан хий.

2. Аливаа юмны учры ухааран ойлгохыг оролд. Нягт нямбай, тэсвэртэй бай. Бие сэтгэлээ хийж байгаа ажилдаа бvрэн дайчил.

3. Ємнєє тавьсан тодорхой зорилготой байж, тvvндээ хvрэхийн тєлєє чармай. Ашиггvй зvйлд санаагаа бvv зовоо. Хий хоосон мєрєєдєлд бvv авт.

4. Хийх зvйлээ урьдаас сайн тєлєвлє. Нэгэн зэрэг олон юмны хойноос бvv хєєцєлд. Элдэв саад учирвал чухам юунаас болсныг нь сайтар тунгаа.

5. Найз нєхрєє зєв сонго. Инээсэн бvхэн найз биш. Хялайсан бvхэн дайсан биш.

6. Аливаа ажлыг хийхдээ урьдаас сайтар тєлєвлє. Маргааш юу хийхээ урьд vдэш нь тєлєвлє.

7. "Yгvй" гэж хэлж сур. Ингэх нь заримдаа эвгvй байдаг ч гэсэн "vгvй" гэж хэлж чадахгvй байгаа нь сул доройн шинж.

8. Єєрийгєє битгий чамла. Хувийнхаа давуу талыг улам торд. Би чадна гэж єєртєє итгэлтэй бай.

9. Муу зуршлаасаа бага багаар сал. Дутагдлаа шударгаар хvлээ. Єєрийгєє зэмлэж сур. Биеэ бvv хуур.

10. Єдрийн аль цагт хамгийн их vр бvтээлтэй байдгаа мэдэж ав. Тэгээд тэр цагаа ашигтай ажилдаа зориул.

11. Хийх гэж байгаа зvйлээ ашигтай эсэхийг єєрєєсєє асууж тунгаа.

12. Ялихгvй зvйл дээр бvv цухалд. Хэнээс, юунаас болов гэдгийг урьдаар сайтар тунгаа.

13. Ядарсан vедээ ажлаа тvр хойш нь тавь. Санаа зовох хэрэггvй. Yе vе хєдєлж, босч, суу. Явган явахыг хичээ.

14. Yнэхээр ихийг хийж бvтээе гэвэл юуны ємнє єєрєє эрvvл байх хэрэгтэй. Эрvvл биед саруул ухаан оршино гэдэг хамгаас vнэн билээ.

15. Хийхээр тєлєвлєсєн зvйлээ зvрх алдалгvй бариьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тєлєвлє. Хамтарч хийх хvнтэй бол тvvнтэйгээ зєвлє.

16. Бусдыг ашигтай зvйлд уриалан дуудаж, урамшуулан зоригжуул.

17. Хийхээр тєлєвлєсєн ажлаа бvv хойш нь тавь. Нэн даруй эхлэх нь чухал.

18. Бусдын vгийг нухацтай сонсож сур. Хvний хэлснээс хэрэгтэйг нь тунгааж авч, хэрэггvйг нь гээ.

19. Учирч болох бэрхшээл саадыг урьдчилан тооцоол. Тэгвэл зорьсон vйлс чинь хялбар бvтнэ.

20. Мэдрэхvй, зєн совиндоо vе vе итгэж бай. Дан ганц ухаанаар бvхнийг шийдэж чадахгvй байх vе бий.

21. Даруу тєлєв байж сур. Бардам зан, хулчгар шинж нэрийг чинь гутааж, ажил vйлсэд чинь саад болно. БУсдын шvvмжлэлийг хvлээж сур. Ажил амьдралд чинь тустай.

22. Хийж байгаа ажлынхаа хэцvv хvндийг бусдад хаая ойлгуулж бай.

23. Хvнээс vнэн vг дуулах сайхан. Бусдыг магтаж, єєрийгєє магтуулахад юу нь муу байх вэ. Нєхєр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж.

24. Єєртєє их vvрэг, ачаалал хvлээж сур. Тэгвэл улам ихийг бvтээнэ.

25. Ямагт тайван бай. Бусад хvн оволзож байсан ч чи тайван бай.

短歌 (Танка)

Миний зохиосон танка болно. Япон хэл сурдаг, японд ажиллаж амьдардаг хvмvvс сайн мэдэх байх. Танка нь vгчилж орчуулбал "богино дуу" гэсэн vг бєгєєд японы эртний шvлгийн нэгэн тєрєл юм. 5-7-5-7-7 гэсэн vе бvхий мєрvvдээс бvрддэг. Танка нь Хайкv шvлгийн эхлэл гэж vздэг. Энэ талаар Ганбаатарын блог дээр тодорхой дурдсан байна лээ. Орж сонирхоорой.

日本の季節 「春」

5 桜雲               
7 満点の星
5 花見しに              
7 家族そろって
7 楽しい時間  




「日本人」

5 黒い筆
7 短歌を書いて
5 日本人
7 季節の讃歌
7 心美し

Monday, March 19, 2007

Уриалга

Єнєєдєр Ганбаатарын блог дээрээс "уриалга" гэсэн бичлэгийг нь уншаад тvvний уриалга, саналыг хvлээн аваад энэ бичлэгээ бичиж байна.

  • Японд бvх явган хvний зам дээр шар єнгєєр тодотгосон товгор зам байдаг. Тэрийг нь анхандаа мэдэхгvй дугуйтай хvн л явдаг юм байх гэж бодож байсан шvv. хэ хэ. Yнэндээ тэр нь хараагvй хvнд зориулсан зам юм билээ. Хараагvй хvн таягаараа тэр замыг тэмтрээд хаана явган хvний гарц байна зэргийг мэдэх боломжтой.

  • Мєн автомашины замын хажуугийн явган хvний замыг огтолцон автомашины зам орж ирэх болгонд хашлагыг нь замтайгаа тэнцvvлж хийсэн байдаг бєгєєд тэргэнцэртэй хvн, дугуйтай хvн саадгvй гарах боломжтой.

  • Ямар ч байшин барилга нь тэргэнцэртэй хvн орж гарахад зориулсан шатгvй налуу замтай. 2006 оны зун хэсэг япончуудтай монгол явсан юм. Тэгсэн зочид буудлууд нээх єндєр єндєр шат бvхий довжоотой. Жуулчид єнєє том том цvнхтэй ачаагаа барьж орох гэж хєлсєє гоожуулж байнаа. Уг нь хаалгачин, ачаа зєєгч гээд сайхан єндєр єндєр залуучууд байгаа юм. Тэд ч гэсэн єргєж ороход хvндрэлтэй, нэг тал руугаа бараг 180 хэм хазайж байж арайхийж єргєєд, шатаaр єгсєх гэж vйлээ vзэж байнаа хєєрхий минь. Хэдийгээр тэд хамгаалагчид ч гэсэн хvн шvv дээ. Иймэрхvv энгийн жишээнээс харахад л манайх хvнийг хvн гэж vздэггvй нь харагдана. Тэдгээр зочид буудлуудын мєнгєнд дуртай эздvvдийг дуудаж авчраад жуулчдын ачааг зєєлгєх юмсан. Тийм л мєнгєнд дуртай юм бол эхлээд жуулчиддаа 100 хувийн vйлчилгээ vзvvлэх ёстойг хэн нэг нь зааж єгмєєр байна шvv. Мєн тэдгээр зочид буудалд нэгэн баян тэргэнцэртэй хvн ирээд буудаллах гэхээр гологдох байх даа. Хэрэв монголд хараагvй болон тэргэнцэртэй хvмvvст зориулсан замтай, хашлагатай, босготой зочид буудал бий болбол олон олон япон жуулчин дагуулж явнаа.

  • Хараагvй хvмvvст зориулж гэрлэн дохио нь ногоон єнгєєр солигдохдоо дохио ч юм уу зарим нэг газар ая эгшиглэдэг юм билээ. Тэрийг нь сонсоод тухайн хараагvй хvн тайван гэгч нь зам гатлах боломжтой. Явган хvн хаан гэдэг vг бvрэн утгаараа хэрэгжинэ. Токио гэх мэт том газар манай жолоочид шиг хамаагvй дайраад байдаг хvнд гар байдаг юм билээ. Олон хvн сайтай муутай гэж...

  • Ямар ч байгууллагын цахилгаан шат, номын сан гээд л олон нийтийн vйлчилгээний газрын заалт заавар нь энгийн хvмvvст зориулсан vсэг болон хараагvй хvнд зориулсан тэмдэгт vсгээр зайлшгvй бичигдсэн байна.

  • Албан байгууллагуудын машины зогсоолд хєгжлийн бэрхшээлтэй хvнд зориулсан тэргэнцэрийн зурагтай зогсоол байна. Тvvнд энгийн хvн машинаа зогсоож болохгvй.

Гэх мэт дурдаад байвал олон зvйл байнаа. Яг одоогоор санаанд орсноо бичлээ. Дараа зураг оруулах болно.

Мєн манай залуучууд нэг хэсэг хуульч, эдийн засагч гэж гvйсэн. Харин одоо бол IT гэж гvйгээд байх шиг байгаа юм. Яг улс эх орондоо хэрэгцээтэй барилгын салбар, уул уурхайн салбар, дэд бvтцийн салбар зэрэг зvйлээр сурч боловсорвол манай орон Азийн бар болох ч амархан даа.

Алаг мэлхий

Энэ тоглоомоор хэдэн ч хvн тоглож болно. Шагайгаа мэлхийн дvрсээр єрж тоглоход бэлтгэнэ. Yvнд

Толгойд 2 шагай
Чихэнд 2 шагай
Нvд, хvзvv 3-р 6 шагай
Нуруунд 6, 6-р 36 шагай
4 шилбэ тус бvр 4-р 16 шагай
Тавхай тус бvр 5-р 20 шагай
Зvрх 1 шагай
Бєєр 2 шагай
Давсаг 1 шагай
Сvvл 3 шагай

Нийт 90 шагай орно. Тоглоход 6 талдаа 1-6 ширхэг нvхтэй ердийн шоо хэрэгтэй. Эхлээд нэг тоглогч шоо хаях ба хаяхад чухам хэдэн тоо буусан байна тэр тоо ёсоор мэлхий болгож єрсєн шагайнаас авна. Жишээ нь нэг нvх буувал зvрх давсагны аль нэгийг авна. Энэ мэтчилэн авсаар байгаaд мэлхийн аль нэг эрхтэн дуусвал тэр байхгvй зvйлийн шоог хаягч шооны нvхний тоо ёсоор уг эрхтнvvдийг сэлбэн тавина. Ингэж тоглосоор аль нэг тоглогч нь шагайгvй болж болно. Аль олон шагайтай хvн нь хожно.

Хэрэв гэрт чинь шагай байдаг бол заавал тоглож vзээрэй. Хєгжилтэй шvv.

Sunday, March 18, 2007

Зvйр цэцэн vгс 2

Тэнцвэргvй ачаа
Тэмээ малын зовлон
Тэнцвэргvй амраг
Хоёр биений зовлон


Эр эмийн хооронд илжиг бvv жороол


Зовох цагт нєхрийн чанар танигдана


Болсон идээнээс бvv буц
Болох болохгvй хvний vгэнд бvv ор


Хvний хvvхэд хvрэн бєєртэй


Ишиг эврээ ургахаар эхийгээ мєргєх


Эхийн санаа vрд
Yрийн санаа ууланд


Эрийг нас дарна
Уулыг цас дарна


Айсан хvнд аргал хєдлєх


Айлаас эрэхээр авдараа уудал


Алдсан хvн арван тамтай
Авсан хvн нэг тамтай


Айсан хvнд аргал хєдлєх


Айлаас эрэхээр авдараа уудал


Алдсан хvн арван тамтай
Авсан хvн нэг тамтай


Арын мод алагтай цоогтой
Аавын хvv сайнтай муутай


Ахмадаа хvндлэх цэцний тэмдэг
Арсалдаж маргах тэнэгийн тэмдэг


Ахын хишиг дvvд олдохгvй


Аяганы хариу єдєртєє
Агтны хариу жилдээ


Аягаа голохоор аашаа гол


Аюул aюулаас гал усны аюул
Амар амраас сэтгэл санааны амар


Амьд арзайж мэнд мэлтийх


Асyyхаар асга


Атаач эм арван нvдтэй


Ах дvv эвтэй бол
Алт эрдэнээр дутахгvй


Ах сайтын дvv цэцэн
Ажил сайтын гэр цэмцгэр


Архи арван насыг авна
Тамхи таван насыг авна


Аргалаас илч
Ажлаас тос


Арслангийн аманд гараа хийхээс ч буцахгvй


Амьд хvний гэрч болохоор
Yхсэн хvний дэр бол


Амьд хvн аргатай
Аргалын гал цогтой


Амьд явбал алтан аяганаас ус ууна
Мэнд явбал мєнгєн аяганаас ус ууна


Аманд ч vгvй хамарт ч vгvй


Амны бэлгээс
Ашдын бэлэг


Амны хишиг нь ардаа гарах


Амсар муутай аяганд цай бvv хий
Ам султай хvнд нууцаа бvv хэл


Амташсан хэрээ арван гурав эргэх


Амь наана там таана


Алтайг давж эр болно
Арыг давж хvлэг болно


Алтны дэргэд гууль шарлана
Ахын дэргэд дvv ухаажна


Алаагvй байхад vнэг сайхан
Аваагvй байхад авгай сайхан


Алтан дээр суусан гуйлгачин
Аман дээр овойсон хєєсєнцєр


Ам ажил хоёр
Алд дэлэм зєрєх


Ам алдвал барьж болдоггvй
Агт алдвал барьж болдоггvй


Ам нээвэл уушиг нээ


Амаа хичээхгvй бол гай тарина
Галаа хичээхгvй бол гамшиг тарина


Аймхай хvн арван гурав vхнэ
Баатар хvн нэг vхнэ


Айсан хvн адуу vргээх
Ичсэн хvн хvн алах


Хvн болох багаасаа
Хvлэг болох унаганаасаа


Аавдаа авгай авахыг заах
Аавдаа адуу манахыг заах


Гэмт хvн гэлбэлзэнэ

Шагай

Шагай гэдэг vг зарим нэгэнд нь их дотно санагдаж магад юм. Зарим нь бvр мэдэхгvй ч майж магад.
Миний хувьд багадаа шагайгаар их тоглодог байлаа. Манайх 600 гаран шагайтай, шалаар нэг тарааж байгаад л 2 дvvтэйгээ, хажуу айлынхаа ах эгч нартай нийлж 2 гэрийнхээ аваргыг шалгаруулах гэж бєєн єрсєлдєєн, хор шар буцалдаг байж билээ. Дvv маань уншаад "нээрээ тийм байж дээ" гэж дурсах байх даа.

Японд ирснээсээ хойш хааяa ажлын шугамаар бага дунд сургууль, цэцэрлэг явж эх орныхоо тухай танилцуулга, монгол хvvхдvvдийн тоглодог тоглоом зэргийн талаар танилцуулах хэрэг гардаг юм.
Япон хvvхдvvд ямар багаасаа хонь ямаа харж байсан биш, шагайны талаар ямар ч ойлголт байхгvй. Хонины яс энэ тэр гээд хэлэхээр "пєєх паах" болоод явчихдаг юм. Шагай няслах гэж хєглєнє дєє. Гар хуруу нь ямар ч эвсэл байхгvй. Хонь, ямаа, тэмээ, морийг тайлбарлаж зааж єгєєд байхад ялгаж чадахгvй.
Сvvлдээ ч хонь ямаагаар нь ялгахгvй зvгээр л хооронд нь няслаад бай гэдэг болсон. Тэгээд их олныг цуглуулсан нь хожно гэх жишээгээр хялбарчилдаг болсон. Няслах гэж байна гээд долоовор хуруугаараа зvгээр л тvлхээд онох гэсэн шагайн дээрээ аваачаад хаячихдаг хvvхэд ч байдаг юм.


Шагай нь хvvхдийн анхаарал тєвлєрєлтийг сайжруулдаг, зєв хор шартай болгодог, сэтгэх чадварыг хєгжvvлдэг гээд их олон сайн талтай юм шиг ээ.

Шагайгаар толгох арга олон янз байдаг ба бєгцєг няслах, алаг мэлхий гээд л.
Дараагийн бичлэгтээ "алаг мэлхий єрєх" тухай танилцуулнаа.

Б.Ичинхорлоо

Єєрийн хvндэтгэж явдаг зохиолчийн шvлгээс толилуулъя.

Тэнгэр

Миний Монголын тэнгэрийг эсгэх гэж
Бусдын од харвадаггvй
Миний Монголын тэнгэрт эрхлэх гэж
Бyсдын од шохоорхдог юм
Миний Монголын тэнгэрт єдєлсєн шувуу
Бусдын тэнгэрт єдєє цацдаггvй
Миний Монголын тэнгэрт єссєн бvргэд
Бyдант газар ясаан тавьдаггvй

1990 он




Эх нутаг

Цав цагаахан навчис тэнгэрээс хагдарч
Хуучин гутлын уланд чихарна
Цас орж байна гэж намайг тэнэглэхэд
Хvмvvс аанай л толгой дохино
Тэс хєлдvv моддын нємєрт
Даль хумин болжмор чичирч
Зовлонт эх нутгийнхаа тухай
Золгvй шvлэгч гиюvрэн дуулна
Энд би оршуулгын газар шигээ дасаж
Элгээ ємлєн хоромхон чулуужнам
Хуучин танил шиг элэгдмэл саран
Хувхай мєчирт гэрлээ унагаж
Хилэгнэл харууслын дуу
Хэрээ мэт айсуй
Цєєхєн байгаасай гэмээр яг энэ орой л
Цємєєрєє vргэчихлээ шvv, сэтгэлийн хун шувууд

1991

Thursday, March 15, 2007

Монголын хамгийн хамгийн 2

  • Хамгийн гvн нуур: Хєвсгєл
  • Хамгийн єндєр хvрхрээ: Хєвсгєл аймгийн Хорьдол Сарьдагт орших 70 орчим метрийн єндрєєс буудаг Арсайн хvрхрээ юм.
  • Хамгийн их уст хvрхрээ: Євєрхангай аймгийн Орхон голд орших Улаан цутгалан юм. 22 метрийн єндрєєс буудаг.
  • Хамгийн том мєсєн гол: Потанины мєсєн гол. Уг мєсєн голыг Оросын жуулчин Монгол судлаач нэрт эрдэмтэн Г.Н.Потанины нэрээр нэрлэсэн. Энэ мєсєн гол нь Таван Богд ууланд байдаг ба 20 км урт, 5 метр єргєнтэй. Мєн vvнээс гадна Цаст Хайрхан, Цамбагарав, Мєнх Хайрхан, Сутай, Цэнгэл Хайрхан, Хархираа, Их Бага Богд (Алтайн уулархаг нутагт), Хангайн нуруунд Отгон тэнгэр, Суврага Хайрхан, Хєвсгєл аймагт Мєнх сарьдаг, Хан тайга, Улаан тайга, Хэнтийд Асралт хайрхан, Хэнтий Хан зэрэг мєнх цаст уулс бий.
  • Хамгийн халуун рашаан: Шаргалжуут-Энэ нь хамгийн нєєц ундаргатай, хамгийн олон булагтай юм. Тvvний ихэнх ундрага нь 60-93 хэм халуун байдаг. Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км. Уух, ваннанд орох, шавар тавих, уураар утах зэрэг эмчилгээнд хэрэглэдэг. Yе мєч, элэг цєс, архаг vрэвсэл, цусны даралт ихсэс зэрэг євчинд тустай.
  • Хамгийн єндєр мод: Жодоо
  • Хамгийн их газар нутагтай аймаг: Ємнєгєвь -Бельги нутгаас 5 дахин том. Голландаас 4 дахин, Дани, Австри зэрэг улстай тэнцvv байна.
  • Хамгийн том амьтан: Хандгай-Эрийг нь манж, эмийг нь сvндэс, тєлийг нь хотол. 2 настайг нь хохь, 3 настайг нь тозуул гэдэг. Хандгайн биений урт нь 200-300 см. Сэрвээний єндєр 170-230 см. Амьдын жин 300-500 кг. Манж нь олон салаа эвэртэй байдаг. Ихэвчлэн Хєвсгєл аймагт байдаг. Тухайлбал Рэнчинлхvмбэ, Улаан уул, Цагаан vvр, Чандмань-Єндєр сумын нутагт тархсан. Усанд сэлэхдээ маш сайн. Усны ургамал цуглуулан иддэг. Эвэр нь 3 сараас ургаж 7 сарын сvvлээр ясжиж гvйцдэг. Євєл 11, 12 сард унадаг. Ясан эврийн жин нь 10-26 кг байдаг. Сvндэс 8 сар хээлээ тээж 5-6 сард ихэвчлэн ихэр, цєєнх тохиолдолд ганц хєтєл тєрvvлдэг. Ороо нь 9 сард ордог.
  • Хамгийн хурдан шувуу: Бvргэд, Тэмээн хараацай 2 юм. Бvргэд цагт 190 км хvртэл, Тэмээн хараацай цагт 160 км хvртэл хурдалдаг.
  • Хамгийн ховор загас: Хилэм
  • Хамгийн том загас: Тул
  • Хамгийн том шувуу: Тас
  • Хамгийн єндєрт нисдэг шувуу: Ёл-7500 метрийн єндєрт нисдэг.
  • Хамгийн ховор шувуу: Цагаан тогоруу-Дэлхийд 250-300хан тоотой.

和歌

Нэгэн танил японы захидалдаа бичиж ирvvлсэн японы нэгэн шvлгийн тєрлийг орууллаа. Yг нь эртний хэллэгтэй их хэцvv юм билээ. Гэхдээ яaхав алга болгочихгvйн тулд блогтоо оруулахаар шийдэв.

和歌

久方の光のどけき春の日にしづごころなく花の散るらむ
顔わくば花のもとにて春死なむその如月(きさらぎ)の望月(もちづき)のころ
世の中にたえて桜のなかりせば春の心はのどけからまし
散ればこそいとど桜はめでたかれこの世に何か久しかるべき
老いてこそ春の惜しさはまざりけれいま幾度も逢わじと思えば
春ごとに花は盛りにありなめど逢い見むことは命なりけり
春ごとの同じ桜の花ならば惜しむ心も変はらざりけり
けさ見れば夜半の嵐に散り果てて底こそ花の盛りなりけれ
明日ありと思うこころのあだ桜夜半に嵐が吹かぬものかは
散りぬべきとき知りてこそ世の中の花も花なれ人も人なれ
限りあれば吹かねどの峯の桜は散るものを心みじかき春の山風
しましまのやまと心をひと問えば明日の匂う山さくら花
春は花夏ほとときす秋は月冬雪さえて涼しかりけり

Wednesday, March 14, 2007

Монголын хамгийн хамгийн 1

Монгол улсынхаа хамгийн хамгийнийг мэдэж байхад илvvдэхгvй болов уу. Дотор нь алдаатай зvйл байвал засаж залруулахыг хvсье .


  • Хамгийн баруун захын цэг: Алтайн нурууны Мааньт уул
  • Хамгийн зvvн захын цэг: Соёлз уулын зvvн хойд 7.1 км зайд орших цэг
  • Хамгийн хойд захын цэг: Их Саяaны нурууны Монгол шарын даваа
  • Хамгийн ємнєд захын цэг: Орвог гашууны Бор толгойн хойд єргєрєг
  • Хамгийн єндєр цэг: Монгол Алтайн нурууны Таван Богд уулын Найрамдал оргил
  • Хамгийн нам цэг: Дорнод Монголын тал дахь Хєх нуурын тvвшин
  • Хамгийн том мєрєн: Сэлэнгэ-Хєвсгєлийн уулсаас эх авч урсдаг Дэлгэр мєрєн, Хангайн нуруунаас эх авдаг Идэр голууд нийлж Сэлэнгэ мєрєнг vvсгэнэ. Энэ 2 голын бэлчээрээс авахуулаад Сэлэнгэ мєрєн 992 км кв урсаж Байгаль нуурт цутгана. Уг уртын 590 гаруй км нь Монгол оронд байдаг. Энэ мєрний хамгийн том цутгал нь Орхон гол юм.
  • Хамгийн урт гол: Орхон-Хангайн Суврага Хайрханаас эх авч 1124 км урсаж Сэлэнгэ мєрєнд цутгадаг. Орхон голд Туул, Хараа, Ерєє, Тамир зэрэг голууд цутгадаг. Орхон голын сав газарт Монголын эртний нийслэл Хар-Хорум хотын балгас, Эрдэнэ зуу хийд болон Сvхбаатар, Булган хот оршдог. Орхон голын дараа Хэрлэн гол орно.
  • Хамгийн том нуур: Увс-нуур далайн тєвшинээс дээш 759 метрт байрладаг 60-70 км-ийн диаметртэй бараг дугуй нуур юм. Нуурын ус маш шорвог. 10-20 м-ийн гvнтэй гvехэн нуур. Дэлхийн євийн санд бvртгэгдсэн Увс нуурын сав газрын тєв хэсэг болдог.

(Увс нуурын талаар vнэтэй сайхан мэдээлэл єгсєн Гансvх ахад баярлалаа. Таны ажил vйлсэд амжилт хvсье. )

  • Хамгийн том цэнгэг нуур: Хєвсгєл-Хєх Сувд хэмээн алдаршсан. Монгол орны бvх голын усны 10 жилийн урсацтай тэнцэнэ. Урт нь 163 км, єргєн цэг нь 37 км, гvн нь 267.2 м. Хєвсгєл нуурт 111 гол горхи цутгадаг. Цэнгэгээрээ дэлхийд 2-т ордог.

Tuesday, March 13, 2007

Тэмээ

Таван хошуу малын дотроос тэмээ нь єєртєє 12 жилийн шинжийг хадгалсан байдаг гэж vздэг.

Хyлгана чихтэй
Yхэр нvдтэй
Бар хумстай
Туулай хамартай
Луу зогдортой
Могой хvзvvтэй
Тахиа овоотой
Морь дэлтэй
Хoнь ноостой
Бич бєхтэй
Нoхoй гуятай
Гахай сvvлтэй

Монголын тєрийн сvлд

Монголын тєрийн сvлд нь 2000 жилийн тvvхтэй. Хар, цагаан, алаг гэсэн 3 янз байдаг.

  • Цагаан сvлд нь адууны дэл сvvлээр манжилга гєхєл хийсэн хялгасан туг юм. Голдоо нэг том сvлдтэй. Тvvнийг тойрсон 8 бага тугнаас бvрддэг. Тийм болохоор 9 хєлт цагаан туг гэж нэрлэдэг. 8 бага сvлдийг нь элч сvлд гэж нэрлэдэг. Оройн 3 дєлт гал хийгээд нар сар нь мєнхжингийн гэсэн утгатай.

  • Хар сvлдийг 4 хєлт хар сvлд гэж нэрлэдэг. Цэрэг дайны vед голцуу хэрэглэдэг. Уг сvлдийг чулуун мэлхий дээр суурилуулдаг. 13 зууны vеэс хэрэглэж ирсэн. 15 зууны vед Батмєнх даян хаан, Мандухай цэцэн хатан их хэрэглэдэг байжээ.

  • Алаг сvлдийг энхжин, цэрэг дайны аль ч vед хэрэглэж болдог байна. Хар цагаан єнгє хосолж алагласан байдаг.

Monday, March 12, 2007

Єглєєний санамж

Та бvхэн єглєє бvр Улаанбаатарын радиогоор явдаг байсан єглєєний санамж нэвтрvvлгийг санаж буй биз ээ. Уг нэвтрvvлгээр мэргэдийн сургаал болон орчин vеийн эрдэмтдийн судалгаа, бvтээл, ардын уламжлалт ёс заншил зэргээс бидэнд толилуулдаг байсныг санаж байна. Ингээд та бvхэндээ тухайн нэвтрvvлгийн эхэнд уншдаг байсан шvлгийг хvргэж байна.


Єглєє болгон эртлэн босч єндєр тэнгэрийг бvрэн харж бай!
Огторгуйн хурмаст уужмын хутагаа оюун ухаанд тань хайрлах болно
Орой бvхэн нэгийг санаж, одот ертєнцийг хvндэтгэн харж бай!
Эрхэс гараг vзэсгэлэнт сvлдээрээ vvрд таныг хайрлах болно
Алтан нарыг мандах тоолонд алаг зvрхнээсээ догдлон харж бай!
Эндэгдэлгvй дэгжихийн учир тавилангаар эрдэнэт бємбєлєг гийх болно
Ухаант хvн та хаана ч явсан уулсын оргилыг хvндэтгэн харж бай!
Баян буурал хангайн хишгээр та бат тvвшин явах болно
Учирсан бvхнийхээ нvvр царайг уяхан даруухан инээмсэглэн харж бай!
Єнєр єтгєн урт удаан наслахын єлзий буян бvрдэх болно.

Sunday, March 11, 2007

Ертєнцийн гурав

Ертєнцийн гурван баян

Газар vндсээр баян
Тэнгэр одоор баян
Далай усаар баян


Ертєнцийн гурван хэцvv

Yерлэн шуугих нь ус хэцvv
Дvрэлзэн асах нь гал хэцvv
Эрчлэн хийсэх нь салхи хэцvv


Ертєнцийн гурван сайхан

Арван тавны сар нэг сайхан
Атар газрын цэцэг нэг сайхан
Аав ээжийн сургаал нэг сайхан


Ертєнцийн гурван хоосон

Барьж тавьж байдаг зvvд нэг хоосон
Барайж торойж байдаг зэрэглээ нэг хоосон
Бахирч цахирч байдаг цуурай нэг хоосон


Ертєнцийн гурван хєх

Уудам дэлхийн тэнгэр нэг хєх
Унтрах галын дєл нэг хєх
Урсах голын ус нэг хєх


Ертєнцийн гурван цэмцгэр

Yvлээ хєєсєн тэнгэр нэг цэмцгэр
Yнсээ гаргасан тулга нэг цэмцгэр
Yсээ самнасан авгай нэг цэмцгэр


Ертєнцийн гурван улаан

Жавартай тэнгэрийн хаяа нэг улаан
Жаргалтай хатны хацар нэг улаан
Жартгай хvний нvд нэг улаан


Ертєнцийн гурван ногоон

Талд ургасан арц нэг ногоон
Тайгад ургасан хуш нэг ногоон
Талд ургасан зээргэнэ нэг ногоон


Ертєнцийн гурван цагаан

Єсєхєд шvд нэг цагаан
Єтлєхєд vс нэг цагаан
Yхсэн хойно яс нэг цагаан

Улаанбаатарын магтаал


Мєнгєн Туулыг эмжсэн
Ганган хотоо магтъя
Мєрєн голын ундраа
Тvvний хєгжлийг бахадъя
Yеийн vед дvнхийсэн
Бoгд уулын ард
Yрийн vрд сvндэрлэх
Улаанбаатар хот минь
Єндєр барилга нь жигдэрсэн
Єргєн сайхан чєлєєтэй
Зуун тvмээр жирийсэн
Зvлзган ногоон модтой
Ажилч тvмнээ баясуулсан
Амралт цэнгээний газартай
Мянган бээрийг товчилдог
Хурдан хvлгийн зогсоолтой
Тvмэн vед мєнхрєх
Тvvх саштир ихтэй
Ази тивийн цээжинд
Oд болж ярайсан
Арвин дэлхийн хаана ч
Тод нэр нь дуурссан
Уужим сэтгэлт тvмний
Итгэл зоригийг бадраасан
Улаанбаатар хот минь
Сэтгэл зvрхэнд уяатай.

Friday, March 09, 2007

Алтайн магтаал

Мєнх цасан эхтэй
Мєлгєр чулуун оргилтой
Бургас улиас модон чимэгтэй
Бyлгийн урсгал усан ундаатай
Харгай модон чимэгтэй
Харз усан ундаатай
Тал бvрийн салаа жалгаар
Таван эрдэнийн баялаг сvрэгтэй
Хyн цэн шувуу цэнгэлтэй
Хyр цэцгийн шvvсэн ундаатай
Харгайгий нь бариад гарахад
Халиун халтар буга нь бутардаг
Yзvvрийг нь бариад гарахад
Yнэг чоно нь бутардаг
Ирмэгийг нь дагаад гарахад
Ирвэс шилvvс дvvлдэг
Мєрний эрэг шугуйд нь
Минж гахай нь сvлждэг
Ариyн тунгалаг Булган голд
Аливаа загас нь цэнгэлдсэн
Хамар дээрээ хаваржаатай
Хаврын гурван сар нь жаргалтай
Зулай дээрээ зуслантай
Зуны гурван сар нь цэнгэлтэй
Нахиy дээрээ намаржаатай
Намрын гурван сар нь цэнгэлтэй
Євєр дээрээ євєлжєєтэй
Євлийн гурван сар нь єнтэй
Арвин их тал нутаг минь
Алтан тариа халиуран найгасан
Жирийсэн сайхан дардан замаар нь
Жингийн олон тэмээ нь цувсан
Бvх баялгаар чимэгдсэн
Бyyрал єлзийт Алтай минь

Бид бvхний багадаа уншдаг, цээжилдэг байсан шvлгvvдээс

Хэнз хурга

Миний хэнз хурга
Магнай халзан зурвастай
Мянган хонины дундаас
Би хармагц таньдаг
Мярс мярс майлж
Намайг чиглэсээр ирдэг
Дун цагаан vстэй
Дуран хар нvдтэй
Тvмэн хонины дунд
Тvvнээc хєєрхєн амьтангvй
Тєрсєн хот дотроо
Тэр бид хоёр тоглодог
Д.Нацагдорж



Ботго

Тугал хоёр нvдтэй
Туг ширээ бєхтэй
Урт сайхан хvзvvтэй
Уянгат сайхан дуутай
Борогч ингэнээс гарсан
Борхон хєєрхєн ботго


Унага
Урт сайхан зоотой
Уужим сайхан ташаатай
Хєлдєє жороотой
Хvзvvндээ молцогтой
Чонон хоёр чихтэй
Цoлмoн хоёр нvдтэй
Тoлгoйгooрoo тоглодог
Тоосноосоо бусгадаг
Сvvлээрээ тоглодог
Сvvдрээсээ бусгадаг
Жаварт жар хоног сойдог
Наранд ная хоног уядаг
Алтайд унагалсан
Алагч гvvний унага
Хангайд унагалсан
Харагч гvvний унага

Нэг суурин Нэг бvтээгдэхvvн

Та бvхэндээ Монгол улсад маань єрнєєд удаагvй байгаа Нэг суурин-Нэг бvтээгдэхvvн хєдєлгєєний талаар бяцхан тайлбар єгье гэж бодлоо.
Энэхvv хєдєлгєєн нь анх Япон улсад єрнєж эхэлсэн юм байна. 1979 он, 1980-аад онд Японы Ооита мужид vvссэн бєгєєд эдvгээ Азийн 20 гаруй оронд єрнєєд байгаа юм. Хєгжиж буй оронд ихээхэн хэрэгцээтэй гэж vзэн Япон улс нь Солонгос, Хятад зэрэг улсаас эхлэн Малайз, Филиппин, Тайланд, Канбож, Монгол гэх мэт хєгжиж буй оронд єрнvvлээд, хэрэгжvvлж эхэлсэн байна.
Манай улсад анх 2001 онд Японы Ооита муж, JICA-гийн тусламжтайгаар Баянхонгор аймагт vйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. 2005 онд манай улсын засгийн газар албан ёсоор мєрийн хєтєлбєртєє тусган хэрэгжvvлж эхлээд байна.

Одоогоос 25-аад жилийн ємнє vvссэн энэ хєдєлгєєний ачаар єнєєгийн Япон улсын муж болгон, хот болгон, тосгон болгон нь єєрийн гэсэн нэрийн бvтээгдэхvvнтэй, vйлчилгээтэй, аялал жуулчлалын газартай, vзвэр vйлчилгээний газартай болсон байдаг. Тvvнийг нь бусад мужууд нь дэмждэг, ирж очдог, єєрсдийнхєє бvтээгдэхvvн, vйлчилгээг харилцан сурталчилдаг байх юм. Єєр мужид амьдардаг найз болон ах дvvстээ єєрийнхєє амьдарч байгаа газрын брэнд бvтээгдэхvvнээс явуулдаг, эргээд тэд нараасаа тухайн газрых нь нэртэй бvтээгдэхvvнийг бэлгэнд авах гээд сайхан уламжлал тогтсон байх жишээтэй.

Харин манай Монголд хvмvvс нь аймаг сумаараа нутгархах нь сайхан ч арай дэндvv бvдvvлэг гэж хэлж болно. Бие биенийгээ доош нь хийсэн, удам угсаагаар нь дуудсан, єнєє жалга довныхоо бодлоос салаагvй. Уг нь дээхэн vед тэндхийн айраг нь сайхан амттай гээд аав ах нар ярьдаг байсан санаж байна. Yvн шигээ єєрсдийнхєє нутаг усны ямар нэгэн зvйлийг сайжруулж брэнд бvтээгдэхvvн болгохыг зоривол тухайн нутагт, хєдєє орон нутагт vйлдвэрлэл бий болж ажилгvй баахан архидсан залуус нь ажилтай болох боломж байгаад байх шиг.

Ямартай ч Нэг суурин Нэг бvтээгдэхvvн хєдєлгєєн нь хvмvvст нэгийг бодогдуулна гэдэгт эргэлзэхгvй байна. Гадаадад ажиллаж амьдарч буй бид бvхэн ч тухайн улс орноосоо ихийг суралцан эх орныхоо тєлєє хэрэгжvvлчихээр санаа оноо байвал "хулгайлах"-ын тєлєє хичээцгээе!

Зvйр цэцэн vгс 1

Гадаад улсад амьдарч буй монголчуудад маань хэрэг болох болов уу гэсэн vvднээс бичив. Yр хvvхдэдээ монгол ахуй, соёлоос танилцуулах, гадаад улсад эх орноо сурталчлах гээд ажил vйлсэд тань бага хэмжээгээр тус болох болтугай. Миний хувьд орчуулга хийх vед зvйр vг нэлээд гарч ирдэг. Тэр vед нь япон монгол хэлний ижил тєстэй зvйр vгийг мэдэж байхад ёстой илvvдэхгvй юм билээ.

Ажил хийвэл дуустал
Давс хийвэл уустал

Эрхийг сурахаар
Бэрхийг сур

Усы нь уувал
Ёсы нь дага

Ишиг эврээ ургахаар
Эхийгээ мєргєх

Буурлаас vг сонс
Болсноос ам хvр

Ах нь сургадаг
Дvv нь сонсдог

Айл хvний амь нэг
Саахалт хvний санаа нэг

Эрхмийн дээд эх
Эрдмийн дээд эв

Эвийг эртнээс нь
Эрдмийг эхнээс нь

Сайнтай нєхєрлєвєл сарны гэрэл
Муутай нєхєрлєвєл могойн хор

Хvнд тус хийвэл
Єєрт тус ирнэ

Цаг цагаараа байдаггvй
Цахилдаг хєхєєрєє байдаггvй

Цуцлаас гал
Цухлаас хэрvvл

Тєрийн хэлхээ эрдэм
Тєрлийн хэлхээ эцэг эх

Замийн хvзvv урт
Зааны хvзvv богино

Зан сайтай айлд хvн бvхэн цуглана
Замаг сайтай нуурт шувуу бvхэн цуглана

А vсэг эрдмийн дээд
Аав ээж хvний дээд

Сайн хvнд нєхєр олон
Сайн моринд эзэн олон

Яаравч бvv явган суу
Ядравч бvv ташуураа тул

Яарвал даарах
Ядарвал єлсєх

Ахаа алд хvндэл
Дvvгээ дэлэм хvндэл

Ясыг мах дагадаг
Ёсыг хvн дагадаг

Ууж идэхдээ уургын морь
Урагшаа гишгэхдээ ургаа хад

Эвт шаазгай буга барина

Эвлэвэл бvтдэг
Хoвлoвoл гутдаг

Цувж явсан барнаас
Цуглаж суусан шаазгай дээр

Аавын сургаал алт
Ээжийн сургаал элбэрэл

Дуслыг хураавал далай
Дуулсныг хураавал эрдэм

Эрдмийг хичээлээр сурдаг
Эрлийг сургаар олдог

Эрдэмт хvн улсын чимэг
Эетэй хvн олны тэргvvн

Эрдэмт хvн номхон
Их мєрєн дєлгєєн

Эрдэнэ ховор боловч олж болдог
Эрдэм гvн боловч сурч болдог

Эрдмийг гvн гэж бvv цєхєр
Эндэгдлийг бага гэж бvv бод

Биеийн амрыг бvv хар
Бусдад туслахыг бvv март

Номыг vзэж бардаггvй
Ажлыг сурч гvйцдэггvй

Yг сєрвєл хэрvvл
Yvл сєрвєл бороо

Уур биеийг зовоох
Уул морийг зовоох

Нэгийг бодогдуулах vгс

  • Цєхрєхгvй байх нь хийж чадахын 100-ны 95 хувь нь юм.

  • Агуу их хvмvvс сонсохыг гол болгодог. Єчvvхэн хvмvvс ярихыг гол болгодог.

  • Чухал ажлыг завгvй хvмvvст даалгаж єг . Чyхал тєслvvдийг зав ихтэй хvмvvстэй хамтарч хийх нь vр дvнд хvргэдэггvй.

  • Tолгой зvтгэл хоёроороо мєнгє хийж амьдар. Тоохгvй байгаа нэгийгээ эргэж хартал амьдар. Амьдар чи амьдар...


  • Насаар чинь жаргаана гэж бурхан надад хэлээгvй. Насаар чинь зовооно гэж чєтгєр надад шивнээгvй ээ.


  • Хvний нvvр рvv харж байгаад хэлж байгаа сайшаалын vгийг Хараал мэт газар унагаа Хvний нvд рvv эгцэлж харж байгаад хэлсэн шvvмжлэлийн vгийг Ерєєл мэт тосч ав Тэгвэл чи хvн болно. Мишигийн Цэдэндoрж


  • Надад сайн найз байдаг билvv гэж дотроо бодож суухаар Би тvvний сайн найз байж чаддаг уу гэж єєрєєсєє асуу/


  • Уншихаа байвал сэтгэхээ болино.

Thursday, March 08, 2007

Цэцэг


Японд ирснээс хойш их л олон янзын цэцэг харж байна. Япон улсын vндэсний цэцэг нь Сакvра . Солонгос улсын vндэсний цэцэг нь Мvкvгэ (монгол нэрийг нь мэдэхгvй учраас галиглаж бичив) юм гэсэн. Харин танай улсын vндэсний цэцэг гэж ямар цэцэг байдаг вэ гэж нэг япон хvн асууж байсан юм. Тухайн vед хавар хамгийн тvрvvнд цэцэглэдэг болохоор нь Яргуй гээд хэлээд орхисон юмдаг. Харин саяхан Монгол улсын цэцэг "Цагаан уул цэцэг" юм болов уу гэж бодлоо. Учир нь Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой, Монгол дахь Японы жилд зориулж марк хийсэн тухай сониноос олж уншаад манай улсын цэцэг нь Цагаан уул цэцэг юм байна даа гэж бодлоо. Монголчууд бид гадаад улсад явахаараа Чингис хааны vр сад гээд цээжээ дэлдэх дуртай мєртлєє єєрийн улсаа хэр зэрэг мэдэх билээ. Гадаад хvмvvсийн хувьд хэн нь ч мэдэж байдаг жижигхээн асуултанд бvдэрч тухайн vед буруу хариулсандаа єєрєєсєє ичсэнээ нуух юун .