Showing posts with label Дурсамж. Show all posts
Showing posts with label Дурсамж. Show all posts

Tuesday, June 12, 2018

Hydrangea буюу Гарьхан цэцэг

Гарьхан цэцэг гэдэг үгийг болор толиос олсон юм. 6 сарынхаа цэцгийг оруулж байна. Ажилдаа  ирэхдээ, ийшээ тийшээ явахад тааралдсан цэцэг. Сэтгэл санаа таагүй үед бол цэцэгс гунигийг минь тайлдаг аа гэж...
Ажлын байрны гадаах цэцэг. Гоёмсог байгаа биз? Энд аливаа албан газар гадаах тохижилтондоо их анхаарна аа.

Монголд ажилладаг нэг япон хүн монгол япон хүний ялгааг хэлэхдээ "монголчууд гэр доторхоо л гоёод элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлээр дүүргээд байдаг, япончууд гадаах орчноо л их тордоно, гэр доторх нэг их сонин биш." Үнэний ортой тийм ээ?

Гэрээсээ нэг алхам холдоод л хогоо хаяна, шээнэ баана, нус цэрээ хаяна гээд л. Гэртээ бол тэгэхгүй шд. Өнөөх цонхоороо хогоо гаргаж шиддэг нь хэвээрээ болов уу? Бүгд биш л дээ.
Ойроос бол ийм. Бороотой байсныг хэлэх үү, борооны дусал бөнжигнөөд тансаг байгаа биз? Оригамигаар нугалж хийж болдог шүү, нэлээд дөхөж очдог. Жижиг оригами цаасаар хийвэл бүр хөөрхөн болдог юм билээ.
Нэгэн байгууллагын хүлээн авахын тавцан дээрх цэцэг. Гарьхан цэцэг нь хөрснийхөө хүчиллэг чанараас шалтгаалаад ингэж өнгөө хувиргадаг. гэсэн.
Энэ зурган дээрх доод талын цэцэг нь цайвар ягаан өнгөтэй. Өөр мужид явж байхдаа дарсан зураг.
6 болон 7 сард ургадаг Гарьхан цэцэг нэг иймэрхүү. Цэцгийнхээ нэрийг марталгүй цээжлэх юм шүү. өөр нэршил байдаг бол хэлж өгөөрэй...

Saturday, November 18, 2017

Гого сэтгүүл

МИАТ-ын энэ сэтгүүлд дуртай байж билээ. Билээ ч гэж дээ одоо ч дуртай л даа. МИАТ-р ойрд тоож үйлчлүүлээгүй болохоор, энэ сэтгүүлийг унших боломж гарахгүй байсан хэрэг.

Тоож үйлчлүүлэхгүй гэдэг нь байна шдээ, арай л үнэтэй байгаад байна. Ард иргэдээ бодох хэрэгтэй, үнэтэйнхээ хэрээр үйлчилгээ сайтай юу гэвэл бас л эргэлзээтэй. Гээд бичвэл их юм болно оо. Бас зарим нэг хүмүүст загнуулж ч мэднэ. Загнуулахаасаа өмнө хэлчихье, таван зоос нь цуглаж өгөх... байна л дээ. Цэг тавьдаг нь муу ёр гээд сүүлийн гурван үсгийг бичээгүй шүү. Хэ хэ.

Манайхан чинь хүн загнахдаа их гаргуун юм билээ шд. Аягүй л бол шар айрагны шилээр толгойн дундуураа түс хийлгэж магад. Хэ хэ.

Нэгэн мундаг сэнпай авчирч өгөөд. Ойрд уншаагүй байсныг ч хэлэх үү. Хажуугийнх нь жимсэнд ч бас дуртай гэж.

Мундаг хүний ярилцлага уншаад, сэтгэл нэг л сайхан байлаа. Монгол минь ийм л хүмүүсээ, бөхөөс, морьноос бусад оюунлаг зүйлээ дэмжмээр тэ.

Бас Д.Одсүрэн гээд балетчны тухай байна. Яаа тэр бие хаа бас л хамаг биеийн сэрэл хөдөлмөөр. Хөл мөл, гэдэс мэдэс гээд л. Ха ха. Том хүний юм ярьчихлаа. Ингэхэд байна шдээ, монголчуудтайгаа хэд хоног явахад л чих алт болно, сүүлд нь өөрөө 2 дугаар сувгаар ойлгодог болно, энэ сэдвээр ярьдаг болно. Ха ха. Гэхдээ би тэгж ярих авъяасгүй юм билээ. Ээрч муураад хэл ам эвлэхгүй...

Бага байхад бүжиглэдэг банди нар нэг тийм туяхан согоо шиг харагддаг байлаа. Алхаж гишгэж байгаа нь, ярьж байгаа нь гээд л.

Энэ удаагийн хүмүүс харьцангуй гайгүй, 2 дугаар сувгийн зүйл ярихгүй, учир нь дандаа хүүхнүүд  учир. Хи хи.

Юу ярьж байлаа? Аан тийм, балетчин. Одсүрэн харин эрэгтэйлэг юм билээ. Зургийг нь хараад л дүгнэсэн хэрэг шүү.

Мөн сэтгүүлийн сүүл хэсэгт гардаг өгүүллэг, тууж, шүлэг нь таалагддаг юм. Энэ удаад Б.Ойдавын шүлэг, С.Эрдэнэ гуайн өгүүллэг нийтлэгдсэн байлаа. Блогтоо хуулж бичнэ ээ.

Амралтаа сайхан өнгөрөөгөөд, нэгдэхэд эрч хүчтэй ажилдаа марш...

Friday, July 25, 2014

"Өлсөхүй"

нь их таалагдлаа. "Хоёрхон алдаа" нь ч бас хөөрхөн.  Коюкигийн блогоос олж уншаад тэмдэглэж авсан байлаа. Аз болоход нэг найз минь ном өгөх гээд, захьсан ном минь олдохгүй болохоор нь шууд л захилаа. "Хотын үлгэрүүд" нэгийг бодогдуулах зүйл ихтэй ном байв.

Өлсөхүй-д өгүүлдэг амьдралын утга учир...
Би нь бас энд ирчихээд монголд минь бөртийгөөд хоцорсон ээж аав, алаг хөөрхөн үрээ (том зулзага) их санадаг байлаа. Утсаар ярихад нь уйлна, зургийг нь хараад уйлна. 1 жилийн дараа охин минь ирж, элгээрээ бэтгэрчихсэн байсан охин минь цагаар өссөн юм даг.
Дүүдээ сургалтынх нь төлбөрийг явуулдаг байлаа. Хоёр ээж аавдаа бага сага илүүчлэнэ.
Харин монголд байгаа улсууд гадаадад ер нь мөнгийг "хүүлдэг" л гэсэн ойлголттой. Тийм биш л дээ. Энд бид чинь хоёр идэхээ нэг болгож, дэлгүүрийн хямдрал энэ тэрийг анадаж танадаж байж ганц нэг юм илүүчилж авна. Түүнийгээ ар гэр лүүгээ шуудангаар, хүнд дайх гэх янз бүрийн арга хэрэглэж явуулна. Үүнээс ондоо бэрхшээл ч ихтэй шүү.

Коюки-г дуурайгаад хоёрхон алдаагаа засчихаар хайсан, одоогоор олоогүй. Хэ хэ Үгүй ээ, олчихлоо. 1. Бага ангидаа бүжгийн дугуйланд явдаг байсныгаа хаялгүй үргэлжлүүлэх. 2дахийг нь өөртөө үлдээлээ...