Tuesday, June 12, 2018

Hydrangea буюу Гарьхан цэцэг

Гарьхан цэцэг гэдэг үгийг болор толиос олсон юм. 6 сарынхаа цэцгийг оруулж байна. Ажилдаа  ирэхдээ, ийшээ тийшээ явахад тааралдсан цэцэг. Сэтгэл санаа таагүй үед бол цэцэгс гунигийг минь тайлдаг аа гэж...
Ажлын байрны гадаах цэцэг. Гоёмсог байгаа биз? Энд аливаа албан газар гадаах тохижилтондоо их анхаарна аа.

Монголд ажилладаг нэг япон хүн монгол япон хүний ялгааг хэлэхдээ "монголчууд гэр доторхоо л гоёод элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлээр дүүргээд байдаг, япончууд гадаах орчноо л их тордоно, гэр доторх нэг их сонин биш." Үнэний ортой тийм ээ?

Гэрээсээ нэг алхам холдоод л хогоо хаяна, шээнэ баана, нус цэрээ хаяна гээд л. Гэртээ бол тэгэхгүй шд. Өнөөх цонхоороо хогоо гаргаж шиддэг нь хэвээрээ болов уу? Бүгд биш л дээ.
Ойроос бол ийм. Бороотой байсныг хэлэх үү, борооны дусал бөнжигнөөд тансаг байгаа биз? Оригамигаар нугалж хийж болдог шүү, нэлээд дөхөж очдог. Жижиг оригами цаасаар хийвэл бүр хөөрхөн болдог юм билээ.
Нэгэн байгууллагын хүлээн авахын тавцан дээрх цэцэг. Гарьхан цэцэг нь хөрснийхөө хүчиллэг чанараас шалтгаалаад ингэж өнгөө хувиргадаг. гэсэн.
Энэ зурган дээрх доод талын цэцэг нь цайвар ягаан өнгөтэй. Өөр мужид явж байхдаа дарсан зураг.
6 болон 7 сард ургадаг Гарьхан цэцэг нэг иймэрхүү. Цэцгийнхээ нэрийг марталгүй цээжлэх юм шүү. өөр нэршил байдаг бол хэлж өгөөрэй...

No comments:

Post a Comment