Нэг буудлын оройн хоол. Олон орны хоолыг үе үе ингэж туршиж хийдэг юм. Энэ хаанах хоол гэчихлээ дээ, мартчихсан байх юм аа. Толгой гэж улгуй болчих юм заримдаа.
Ажлаар явахдаа идсэн, суугуул нутгийн минь хоол өө. Япон хоол. Нэг л хүний поорцоороо. Эрчүүд цадах нь хэр л бол доо. Хэ хэ.
Нара муж дахь нэгэн зочид буудлын хоол.Ногоог маш сайн идэж байгаа. Дээхэн бол "би ямар ямаа юу?" гэж хэлэхээр л. Хи хи. Одоо бол овоолоод л идээд байх хэрэгтэй тийм үү?
Шарсан баншинд дуртай гэж юүхэв. Амттай шүү. Японд ирэх бол заавал идэж үзээрэй. Раамэн гээд шөлний газар бол байж л байдаг.
Ингэж идэж уудаг цагаар бүгд л их хаппи байгаад, алжаалаа тайлцгааж байна даа. Бүгдэд нь амжилт...
Ингэж идэж уудаг цагаар бүгд л их хаппи байгаад, алжаалаа тайлцгааж байна даа. Бүгдэд нь амжилт...
No comments:
Post a Comment