Sunday, June 10, 2018

Ажил дууссан ба feedback

2 долоо хоногийн хугацаатай ажил маань амжилттай дуусав. Олон сайхан, мундаг хүмүүсийн ачаар дажгүй л даван гарлаа. Дунд нь гацах, ээрэх, муурах зүйл гарвал янзага шиг тормолзоод аврал эрдэг гэж байгаа. Янзага шиг том алаг нүдгүй л дээ. Өөрийнхөө хэмжээнд л тормолзоно.

Feedback гээч зүйл их чухал гэж байна шүү дээ. Багш нараараа, мундаг мундаг дээд курсынхнээсээ гээд л заавал зөвлөгөө, шүүмж энээ тэрээ авах чухал гэнэ дээ.

Би өөрөө өөрийгөө л шүүхээс. Гэхдээ энэ маань нэг их амжилт олдоггүй юм өө. Хэ хэ. баахан цаасаа, галзуу хүний өдрийн тэмдэглэлээ нэг сайхан эмхлээд, цэгцлээд явчихъя гэхээр, гэр орны минь ажил тийм боломж олгохгүй, нэг бол би өөрөө залхуураад тэгс ингэсгээд л өнгөрнө дөө гэж.

За тэр ч яахав. Надаас шалтгаалах зүйл.
Хамгийн гол санаа зовоож байсан зүйл маань, ирсэн хүмүүс маань санамсартай санамсаргүйгээр янзан бүрийн хэрэгт төвөг тарьчихалгүйхэн шиг л байгаасай гэж залбирч байлаа шүү дээ. Хи хи.

Буцсан хүмүүс маань өөрсдөө сонсвол муухай л даа. Гэхдээ л энд тэнд чих дэлсээд байхаар өөрийн эрхгүй санаа зовох л юм.

Хэрэг төвөгт орооцолдсон улсаас болоод тухайн байгууллага, бүр нутаг орноороо боловсрох их завшаанаас хасагдчихаад байна. Дор бүрнээ л бодолтой байцгаая аа.

Өөр чинь юу билээ? Аан тийм, идэж уухаа хянахгүй бол хэд хоног ч сайхан л байлаа. Уухыг ч үзүүлж өглөө. Олуулаа уух чинь бас хөгжилтэй байдаг юм байна шүү дээ. Хэ хэ. Харин би монголчуудын аяыг бол даахгүй юм билээ. Хо хо. Угтаа япон хүмүүсийн хажууд уучихдаг гэж өөрийгөө үнэлдэг байхгүй юу.

Явсан газрынхаа алдартай гэсэн гоймонг нь идэж чадсангүй. Өглөө нэг байшинд ороод л оройд гарч ирнэ, тэгээд галт тэргээр хагас цаг хэртэй явж ирэхээр тэр гоймонгийн газрыг хайж явах зав ч гарсангүй. Дараа заавал иднэ гэсэн бодол тээгээстэй л ирлээ.

Нэг магтуулсан зүйлээ хэлэх үү? Олон жил болж байгаа гэхэд монгол хэлний чинь үгийн баялаг дажгүй хэвээрээ байна гэсэн. Хэ хэ. Гэхдээ л явцын дунд оносон үг гарч ирэхгүй, тормолзож ирээд асууж байгаад л хэлчихдэг гэж байгаа. Хамгийн гол нь инээмсэглээд л үнэнээ хэлэх. Хи хи.

За бүгдэд нь амжилт хүсье ээ.

No comments:

Post a Comment