Нэг иймэрхүү л байна гэнэ цаана чинь. Маргаашийнхаа хувцсыг ингэж бэлдээд хонодог гэнэ шүү. Хэ хэ.
Хоёр дахь өдөр нь. Хи хи.
Гагаагаа ингээд дээр нь тавьчихсан байх юм аа. Хо хо.
Гэх мэтчилэн 14 хоногийн зураг ирсэн. Мэдээж давхардана. Ккк. Түүнээс 14 өөр хувцас байна гэж юу байхав. Ээж бол хэмнэлтийн мастер тул тэгж олон хувцас авахгүй ээ. Сайхан угаагаад л өмсгөөд байна шүү дээ.
Ингэж зураг харахаараа л гэрээ санаад, хөөрхөнийгөө барьж аваад үнсээд үлгэмээр санагдаад явчихна өө. Түүнийгээ ил гаргахгүй ээ.
-Номын сангийн ном өгсөн үү? Би сануулахаа мартчихаж.
-Юун тийм илүү дутуу юманд санаа тавьж, гүйж харайх гэж. Тун завгүй байхад
гэсэн. Ээж л сануулахгүй бол гэрт болж байгаа илүү дутуу зүйлийг ер санахгүй юм аа энэ улсууд. Харьж байгаад л буцааж өгөхөөс. Загнуулна аа, одоо яанам билээ.
Үүнийг бичих гэсээр байтал харих минь дөхсөөн. Тун удахгүй...
Ажлын сүүлийн өдрийг амжилттайгаар даван туулах болтугай.
No comments:
Post a Comment