Showing posts with label Зvйр vг. Show all posts
Showing posts with label Зvйр vг. Show all posts

Thursday, February 09, 2017

Зүйр үгийн ном 2

За хоёр дахь дэвтэр нь шүү. Энэ дэвтэрт ямар ямар зүйр үг орсон байна вэ гэвэл

1. Айсан хүнд аргал ч хөдлөнө.

2. Айлаас эрэхээр авдраа уудал

3. Дэм дэмэндээ дээс эрчиндээ

Их сонссон зүйр үгс чинь байна уу? Хэ хэ. Би ч зөндөө л сонсож өссөн.

"Япон болон дэлхийн сонирхолтой зүйр үг" гэсэн гарчигтай тул сонирхолтой зүйр үг зөндөө байна лээ. Зураг хөрөг нь ч хөөрхөн, шог маягаар зурсан.

Бага насны хүүхэд, сурагчдад сонирхолтойгоор заасан, тэдний толгойд үлдэхүйц тайлбартай.

Би багадаа ээжийнхээ үглээнээс л зүйр үг олж тогтоодог байсан. Хэ хэ. Гэснээс одоо өөрөө ээж болоод зүйр үг энэ тэр хэлж үглэдэггүй юм байна. Хааяа л том зулзагатайгаа япон зүйр үгийн тухай яриа гарвал монголын ийм зүйр үгтэй төстэй юм болов уу? гэж ярилцдаг.

Хойшид хоёр хэл соёлынхоо зүйр үгнээс сайн гэгч нь цээжлээд л охидоо загнахдаа таван үг хэлээд л зүйр үг хэлж яншина аа. Ккк Чадах болов уу даа?

Өөртөө болон ээж уншигчдадаа амжилт шүү.

Wednesday, January 11, 2017

Зүйр үгийн ном

Ийм ном уншаад. Зүйр үгийн ном. "Хэн ч мэдэхгүй дэлхийн зүйр үг".

Дэлхийн, олон улсын гэдэг үг харах л юм бол сөхөж хардаг гэж байгаа. Тэр дэлхийн, олон улс дотор нь Монгол гэдэг зургаахан үсэг байх нь уу үгүй юу? гэж.

Манай Тэмүжин өвөө "Мон" гэдэг үг л харагдвал заавал сөхөж хардаг, эргэж хардаг гэдэг шиг.

Заримдаа хүссэн зургаахан үсэг минь байхгүй ээ. Сэтгэл нэг л гонсгор болно.
Энэ удаад харин зургаан үсгээ олж харсан. Бүр зүйр үгтэй. Гоё уу?

"Бурхан өршөө бутын чинээ сахал урга". Бүтнээрээ ингэж хэлдэг юм байна шүү дээ.

Би бол "Бурхан өршөө, буянтай айлын бэр болоорой", "Бурхан өршөө бух бензтэй айлын хүргэн болоорой" гэж л сонсож байсан юм байна. Хэ хэ. 

Ө үсэгтэй фонт байхгүй байсан бололтой. О үсгээр бичигдчихэж.

Хөөрхөн зурагтай байна уу? Хэ хэ.

Утгыг нь бас тайлбарласан байна. Та нар минь бол тайлбарлуулалтгүй биз дээ.

Орчин үед бутын чинээ сахал урга гэдэг хэсэг нь бараг хэрэглэгддэггүй гэжээ.

Бас нэг иймрхүү зүйр үгтэй хүүхэд багачуудад зориулсан ном байдаг юм, ажил дээр. Тэр номыг танилцуулсан эсэхээ санахгүй байна.

Нэг завандаа танилцуулна аа. Тэвчээртэй хүлээгээрэй...

Нэг хэсэг зүйр үг гэдэг буландаа их л бичдэг байж. Их ч гэж дээ, зургаахан бичлэг л байна. Хэ хэ. Сүүлийн хэдэн жил ерөөсөө зүйр үг оруулаагүй байна билээ. Сэргээнэ ээ гэсэн бодолтой л яваа. Амжилт өөртөө...

Friday, October 31, 2014

Гоё

ХАРВАРДЫН ОЮУТНУУДЫН МӨРДДӨГ 15 ЗАРЧИМ

1. Хэрэв чи унтвал мөрөөдлөө зүүдэлнэ. Харин унтахын оронд хичээлээ хийвэл мөрөөдлөө амьдралд хэрэгжүүлнэ.
2. Чи хэтэрхий... оройтсон гэж бодсон зүйл үнэн хэрэгтэй цаг нь ч болоогүй байж мэднэ.
3. Сурахын зовлон зүдгүүр тур зуурынх. Харин мэдлэггүйн зовлон үүрдийнх
4. Сурах гэдэг бол цаг хугацааны биш харин хичээл зүтгэлийн асуудал.
5. Амьдрал гэдэг бол зөвхөн сургууль биш, гэхдээ чи энүүхнийг дайраад гарч чадахгүй юм бол юу чадах хүн бэ?
6. Ачаалал, хүчин чармайлтаас сэтгэл ханамжийг авч болох юм.
7. Хэн бүгдээс өрсч хийж байна, хэн хүчин чармайлт гаргаж байна, тэр хүн л амжилтын амтыг жинхэнэ утгаар нь мэдэрч, таашаал авч чадна.
8. Хүн бүр бүх зүйлд амжилт гаргах албагүй. Гэхдээ амжилт бол зөвхөн өөрийгөө улам боловсруулж, шийдэмгий байсан цагт л ирдэг.
9. Цаг хугацаа чамайг хүлээхгүй.
10. Өнөөдрийн хаясан шүлс маргаашийн нулимс болж мэдэх юм.
11. Ирээдүйдээ хөрөнгө оруулж байгаа хүмүүс бол жинхэнэ реалистууд
12. Авч байгаа цалин чинь чиний боловсролын түвшинг тодорхойлдог.
13. Өнөөдөр хэзээ ч дахин давтагдахгүй
14. Яг одоо ч гэсэн чиний дайснууд номын хуудас эргүүлээд сууж байгаа
15. Хөлс гаргахгүй бол мөнгө олдохгүй


Ийм зарчим нүүр номд явж байхаар тэсгэлгүй блогтоо оруулчихлаа. Хэзээ нэгэн цагт охид минь бас уншиг...

Tuesday, October 23, 2007

Япон зvйр vг (日本の諺) 2

Блог анд Заяагаас бичиж ирvvлсэн япон зvйр vгс. Бага багаар хэрэглэж сурнаа. Мєн тохирох монгол зvйр vгийг олж тавихыг бодноо.
1. 飼い犬に手を噛まれる
Тэжээсэн бяруу тэрэг эвдэнэ

2. 雨垂れ石を穿つ
Зєєлєн нь хатуугаа иднэ

3. 腐っても鯛
Ємхий ч гэсэн тай загас

4. かわいい子に旅をさせよ
Аавын бийд газар vз, Агтны бийд хvнтэй танилц.

5. 井戸の蛙は大海を知らず
Худгийн мэлхий их далайг мэдэхгvй

6. 急がば回れ
Яарвал даарна

7. 壁に耳があり、章二に目もあり 
Хананд ч гэсэн чих бий, Шёожинд ч гэсэн нvд бий. /Нууц хоёроос хэтэрвэл , нууц биш /

8. 馬の耳に念仏
Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсрэнэ, ус хийсэн ч сэгсрэнэ

Єєрийн ганц нэг мэддэгээс
9. 朝の一時は晩の二時に当たる
( 朝起き千両夜起き百両)
   Oройнooс єглєє сэргэлэн

10. 七転び八起き
   Долоо дордож найм сэхнэ 
   

Monday, October 22, 2007

Япон зvйр vг (日本の諺)

Єнєєдрєєс эхлээд блогтоо япон зvйр vг бичиж байхаар шийдлээ.
Єєрт ч хэрэгтэй. Орчуулга хийгээд явж байхад зvйр vгтэй нэлээд тааралдана, тухайн vед нь мэдэхгvй, уучлаарай юу гэсэн утгатай юм бэ гээд "улаан цайм" асууж байсан тохиолдол ч байдаг юм. Япон хэл сvрхий сурч буй улсуудаас ч мэддэг зvйр vг энэ тэрийг нь асууж мэдье. Тєстэй утгатай монгол зvйр vг олж тавих нь бас зvгээр ч юм шиг... За тэгээд япон хэлэнд "ус цас" болохыг єєртєє болон сурч буй улсуудад хvсье.
Зарим нэг зvйр vгийн тєстэй монгол зvйр vг олж оноож чадсангvй. Мэддэг хvн нь comment бичиж vлдээгээрэй.

1.能ある鷹は爪を隠す
  Эрдэмтэй хvн даруу

2.石の上にも3年
   Гар хєдєлвєл ам тосдоно (Миний бодлоор )
Тvмээгийн тайлбарласнаар: Тэвчээртэй уйгагvй хандвал заавал амжилтанд хvрнэ

3.一期一会
  Танилтай хvн талын чинээ

4.郷に入っては郷に従え
  Усы нь уувал ёсы нь дага

5.猿も木から落ちる
  Бєх хvн бvдvvн євсєнд

6.三日坊主
   Заяагийн тайлбарласнаар: Гурав хоног лам. /Монголын хууль гурав хоног/

7.百聞は一見に如かず
  Мянга сонсохоор нэг vз

8.火に油を注ぐ
Агьнууд Х.Зоригтын тайлбарласнаар: Гал дээр тос нэмэх

9.目と鼻の先
Тvмээгийн тайлбарласнаар: Нvдний ємнє, хоёрхон алхмын цаана

10.正直の頭に神宿る
   Yнэнээр явбал vхэр тэргээр туулай гvйцнэ.

Tuesday, April 24, 2007

Зvйр vгс

Саяхан олж уншсан зvйр vгнvvдээ орууллаа.

  • Биеэ мэдэж бяраа таних
  • Атаа хорсол тємрийг идэх зэв
  • Атаат хvн хэзээ ч баяр баясгалан эдэлдэггvй
  • Залхvv хvнд маргааш олон
  • Залхуугаас заяa зайлна
  • Сэтгэлд гал байвал, зууханд аргал олдоно
  • Муу дээвэрлэсэн байшинд дусаал гоождогтой адил єєрийгєє vл хянах хvний сэтгэлд хvсэл шунал дvvрнэ.
    Бурхан багш
  • Чихэндээ нvгэлт vгийг бvv сонсъё хэмээн хичээгтvн
    Нvдэндээ самуун єнгийг бvv vзье хэмээн хичээгтvн
    Амандаа чалчаа шалигийг бvv єгvvлье хэмээн хичээгтvн
    Санаандаа хортой сэтгэлийг бvv vvсгэе хэмээн хичээгтvн
  • Зoриг эс хvрвэл ухаан эс хvрнэ

Sunday, March 18, 2007

Зvйр цэцэн vгс 2

Тэнцвэргvй ачаа
Тэмээ малын зовлон
Тэнцвэргvй амраг
Хоёр биений зовлон


Эр эмийн хооронд илжиг бvv жороол


Зовох цагт нєхрийн чанар танигдана


Болсон идээнээс бvv буц
Болох болохгvй хvний vгэнд бvv ор


Хvний хvvхэд хvрэн бєєртэй


Ишиг эврээ ургахаар эхийгээ мєргєх


Эхийн санаа vрд
Yрийн санаа ууланд


Эрийг нас дарна
Уулыг цас дарна


Айсан хvнд аргал хєдлєх


Айлаас эрэхээр авдараа уудал


Алдсан хvн арван тамтай
Авсан хvн нэг тамтай


Айсан хvнд аргал хєдлєх


Айлаас эрэхээр авдараа уудал


Алдсан хvн арван тамтай
Авсан хvн нэг тамтай


Арын мод алагтай цоогтой
Аавын хvv сайнтай муутай


Ахмадаа хvндлэх цэцний тэмдэг
Арсалдаж маргах тэнэгийн тэмдэг


Ахын хишиг дvvд олдохгvй


Аяганы хариу єдєртєє
Агтны хариу жилдээ


Аягаа голохоор аашаа гол


Аюул aюулаас гал усны аюул
Амар амраас сэтгэл санааны амар


Амьд арзайж мэнд мэлтийх


Асyyхаар асга


Атаач эм арван нvдтэй


Ах дvv эвтэй бол
Алт эрдэнээр дутахгvй


Ах сайтын дvv цэцэн
Ажил сайтын гэр цэмцгэр


Архи арван насыг авна
Тамхи таван насыг авна


Аргалаас илч
Ажлаас тос


Арслангийн аманд гараа хийхээс ч буцахгvй


Амьд хvний гэрч болохоор
Yхсэн хvний дэр бол


Амьд хvн аргатай
Аргалын гал цогтой


Амьд явбал алтан аяганаас ус ууна
Мэнд явбал мєнгєн аяганаас ус ууна


Аманд ч vгvй хамарт ч vгvй


Амны бэлгээс
Ашдын бэлэг


Амны хишиг нь ардаа гарах


Амсар муутай аяганд цай бvv хий
Ам султай хvнд нууцаа бvv хэл


Амташсан хэрээ арван гурав эргэх


Амь наана там таана


Алтайг давж эр болно
Арыг давж хvлэг болно


Алтны дэргэд гууль шарлана
Ахын дэргэд дvv ухаажна


Алаагvй байхад vнэг сайхан
Аваагvй байхад авгай сайхан


Алтан дээр суусан гуйлгачин
Аман дээр овойсон хєєсєнцєр


Ам ажил хоёр
Алд дэлэм зєрєх


Ам алдвал барьж болдоггvй
Агт алдвал барьж болдоггvй


Ам нээвэл уушиг нээ


Амаа хичээхгvй бол гай тарина
Галаа хичээхгvй бол гамшиг тарина


Аймхай хvн арван гурав vхнэ
Баатар хvн нэг vхнэ


Айсан хvн адуу vргээх
Ичсэн хvн хvн алах


Хvн болох багаасаа
Хvлэг болох унаганаасаа


Аавдаа авгай авахыг заах
Аавдаа адуу манахыг заах


Гэмт хvн гэлбэлзэнэ

Friday, March 09, 2007

Зvйр цэцэн vгс 1

Гадаад улсад амьдарч буй монголчуудад маань хэрэг болох болов уу гэсэн vvднээс бичив. Yр хvvхдэдээ монгол ахуй, соёлоос танилцуулах, гадаад улсад эх орноо сурталчлах гээд ажил vйлсэд тань бага хэмжээгээр тус болох болтугай. Миний хувьд орчуулга хийх vед зvйр vг нэлээд гарч ирдэг. Тэр vед нь япон монгол хэлний ижил тєстэй зvйр vгийг мэдэж байхад ёстой илvvдэхгvй юм билээ.

Ажил хийвэл дуустал
Давс хийвэл уустал

Эрхийг сурахаар
Бэрхийг сур

Усы нь уувал
Ёсы нь дага

Ишиг эврээ ургахаар
Эхийгээ мєргєх

Буурлаас vг сонс
Болсноос ам хvр

Ах нь сургадаг
Дvv нь сонсдог

Айл хvний амь нэг
Саахалт хvний санаа нэг

Эрхмийн дээд эх
Эрдмийн дээд эв

Эвийг эртнээс нь
Эрдмийг эхнээс нь

Сайнтай нєхєрлєвєл сарны гэрэл
Муутай нєхєрлєвєл могойн хор

Хvнд тус хийвэл
Єєрт тус ирнэ

Цаг цагаараа байдаггvй
Цахилдаг хєхєєрєє байдаггvй

Цуцлаас гал
Цухлаас хэрvvл

Тєрийн хэлхээ эрдэм
Тєрлийн хэлхээ эцэг эх

Замийн хvзvv урт
Зааны хvзvv богино

Зан сайтай айлд хvн бvхэн цуглана
Замаг сайтай нуурт шувуу бvхэн цуглана

А vсэг эрдмийн дээд
Аав ээж хvний дээд

Сайн хvнд нєхєр олон
Сайн моринд эзэн олон

Яаравч бvv явган суу
Ядравч бvv ташуураа тул

Яарвал даарах
Ядарвал єлсєх

Ахаа алд хvндэл
Дvvгээ дэлэм хvндэл

Ясыг мах дагадаг
Ёсыг хvн дагадаг

Ууж идэхдээ уургын морь
Урагшаа гишгэхдээ ургаа хад

Эвт шаазгай буга барина

Эвлэвэл бvтдэг
Хoвлoвoл гутдаг

Цувж явсан барнаас
Цуглаж суусан шаазгай дээр

Аавын сургаал алт
Ээжийн сургаал элбэрэл

Дуслыг хураавал далай
Дуулсныг хураавал эрдэм

Эрдмийг хичээлээр сурдаг
Эрлийг сургаар олдог

Эрдэмт хvн улсын чимэг
Эетэй хvн олны тэргvvн

Эрдэмт хvн номхон
Их мєрєн дєлгєєн

Эрдэнэ ховор боловч олж болдог
Эрдэм гvн боловч сурч болдог

Эрдмийг гvн гэж бvv цєхєр
Эндэгдлийг бага гэж бvv бод

Биеийн амрыг бvv хар
Бусдад туслахыг бvv март

Номыг vзэж бардаггvй
Ажлыг сурч гvйцдэггvй

Yг сєрвєл хэрvvл
Yvл сєрвєл бороо

Уур биеийг зовоох
Уул морийг зовоох