Жил бүр ийм мэндчилгээ оруулдаг юм байна. Энэ жил ч бас мэнд мэдэж золгох гээд та нартайгаа.
Нүүр номоор нэг мэндчилгээ, идээний зураг, дээлтэй хүүхдийн зураг байна лээ. Хэ хэ. Би бас хоцорчих юм шиг санагдаад эндээ л зураг оруулъя лөө. Арай даруухан нь юм, муу блог минь. Аавын эзгүй битүүний орой нэг иймэрхүү. Маргааш аав ирэхээр арай өргөн дэлгэр шинийн нэгэн болох байх.
Ёс ёмбогор, буузаа жигнэж идлээ. Бэрээс хийлээ. Зулзагууд ямар идэх биш дээ? Хань ижилтэйгээ л багынхаа цагаан сарын дурсамжийг хүүрнэнхэн суугаад л цагаалга амслаа.
Ангийн махаа татаж байгаад л бууз хийлээ. Зулзагууд минь чимхэж өгсөн ээждээ. Ангийн мах бичлэгний хариу болгоод хэлье өө. Энд зэрлэг гахайн мах, бугын мах зардаггүй юм өө. Бас хонины мах ч тоотой харагдана.
Эндэх хүмүүс нетээр захиалж авч идээд байдаг юм. Австрали, Бразил гэх мэт орноос ирсэн мах байдаг юм билээ голцуу.
Жил жилийн цагаан сараар эмээгийнхээ хайлдаг байсан тосыг санадаг болсон байна. Нас минь явж буйгийнх уу? Энэ чинь одоо. Эдүгээ ингээд санахаар амтагдаад байдаг юм. Ижий минь ч гоё хийнэ л дээ. Дээхэн би өөрөө хийж идсэн дажгүй л болсон.
За бүгдэд нь гахай жилдээ амар амгалан, эрүүл саруул, ажил сурлагын өндөр амжилттай байхыг хүсэн ерөөе өө.
Мөрөө гаргасан уу? Би мөрөө гаргаагүй олон жил болж байна өө. Хүүхдийн цэцэрлэг, одоо ихэвчлэн дунд сургууль руу зүглэж байгаа тул, нэг их тоохгүй л байна. Хүүхдийн гэгээн цагаахан ертөнц рүү явж байгаа юм чинь гэж дотроо сүсэглээд, мэддэг ганц нэг мааниа уншчидаг юм.
Өглөөд гараад орой ажлаасаа ирэхдээ гэрээ нар зөв тойрч орж ирдэг. Орж ирдэг гэдэг нь машинаараа ирж очих замаа тэгж тааруулдаг юм.
Гол нь сэтгэл санаа хиргүй зөв, үйлдэл ариун зөв байх ёстой юм болов уу? гэж л боддог доо.
Мөн эх орны минь төр засаг эвтэй найртай, зүрх нь, сэтгэл нь эх орныхоо төлөө байгаасай гэж залбирнам зэ.
Showing posts with label Мэндчилгээ. Show all posts

Tuesday, February 05, 2019
Thursday, January 03, 2019
Шинэ оны мэнд ээ
Оройтож мэнд мэдэж байгаад уучлаарай. ПС-ний ард суух боломж бага байлаа.
Энэ жилийн зорилго тодорхой байгаа. Цаг нь болохоор хэлнэ ээ та бүхэндээ.
Ямартай ч 2019 ондоо та бүхэн минь амжилт бүтээлээр дүүрэн, олз омгоор бялхах болтугай.
За тэгээд хамгийн гол нь эрүүл мэнд гэж хэн бүхэн мэдэх биз ээ? Эрүүл мэнддээ ч маш сайн анхаарал тавьдаг юм шдээ.
Миний бие ч блогоо идэвхитэй сайн хөтлөнө гэж амлаж байна өө.

Зулзагуудын хийсэн бялуу. Санасныг бодоход хөөж өгсөнгүй гээд аниа нь жаахан голонгуй байсан.
Бид жил бүр хөдөө ууланд он гаргадаг юм. Энэ жил тэр хэд маань ханиад ихтэй гээд бид гэртээ он гаргалаа. Тэгээд л бялуу хийхээр болсон юм.
Өдөр нь гадуур хооллож, нэг сайн цадаж аваад, орой нь амттан идэж, дарс ууж он гарахыг хүлээв. Хүлээх зуураа морь уралдуулав. Бага зулзагын морь түрүүлсэн.
Сүүлд харсан чинь ингээд гэр өрж тоглож харагдсан. Суугуул нутаг, эх орондоо он гарахыг давхар давхар тэмдэглэж, их л урт орой болсон.
Ерөнхийлөгч мэндчилгээнийхээ үгийг ёстой гялалзуулах шиг болсон тэ. Хэ хэ. Би тухтай сонсож чадаагүй. Хи хи.
Дараагийн бичлэг хүртэл түр баяртай...
Monday, January 01, 2018
Шинэхэн оны мэнд
Шинэ оноо сайхан угтсан биз дээ, түмэн олон минь.
Би ч сайхан угтлаа. Олон ч найз нөхдөөс минь ширхэглэн будрах цастай гээд л мэндчилгээ ирлээ. Хэ хэ. Баярлалаа, хайртай шүү та нартаа.
2018 ондоо их зүйл амлаж, том зүйл мөрөөдөхгүй ч блогоо бичээд явахаа амлаж байна. Бас аяга угаагчээ нэхээд л явна аа.
Өөрөөр том зүйл амлаж чадахгүй нь ээ хараахан. Номоо бас уншаад л явах санаатай. Овоо хэдэн ном цугласан байгаа.
Шинэ ондоо уншигч олон та нар минь амжилт бүтээлээр дүүрэн байж, эрүүл энх байх болтугай.

Ингээд хайртай ээж аавынхаа хийсэн бүтээлээр блогоо чимнэ ээ. Үүнийг харсан охид минь өхөөрдөөд байсан. Миний эмээ өвөө хөөрхөн юм бэ, хурдан уулзах юмсан гээд л.
Гэснээс зураггүй бичлэг оруулах гэхээр нэг л зүйл дутагдаад байгаа юм шиг санагддаг болж. Зураг түүх өгүүлнэ ээ гэж. Эргээд дурсахад сайхан шүү, зураг гэдэг чинь...
Sunday, March 19, 2017
Баярын мээнд, сайхан эрчүүд минь
Цэргийн баяраар? Хагас сайн өдөр хэдий ч би ажиллаад. Эрт тардаг болохоор сайхан цуйван хийж идсэн. Архигүй юу? Үгүй ээ, нэг нэг шар айраг уусан. Тэгээд л болоо. Даврахгүй. Яг л сайхан тааруулж уугаад л болоо.
Манайхны нэг дутагдал хэтрүүлж уудаг, давардаг тэ. Нээрээ Аса аварга маань архи гайхлыг хаясан сурагтай байсан тэ. Бүгдээрээ ч бас хаях уу? Чадахым чинь тэ. Хэ хэ.
Би ч эндээс зөөлөн дарс, шар айраг шимж бай гэж үглээд л байгаа. Бас ч гэж сүүлийн үед цагаан сарын архины хэрэглээ багассан гэж дуулсан. Маш сайн.
8-ын тооныхоо урд нэгийн тоог ингэж хийв. Дан зүрх. Бүр зангиатай зүрх шүү. Аавдаа зориулж зангиатай зүрх. Хэ хэ. Нууцаар нугалж хийгээд л далд хийгээд байсан. 18-_нд аавыгаа ирэхээс өмнө ханандаа наав шд.
Ойрдоо том жижиг зулзагуудтайгаа хамтарч хийсэн иймэрхүү бүтээлээрээ хүмүүст мэндчилгээ хүргэдэг болсон. Нүүр номдоо ч оруулаад.
Гэм нь цаасан дунд л амьдрах гэж. Хаяж болохгүй хэсэгтээ л хадгалаастай шүү дээ. Хадгалж байгаад мартсаных нь дараа нууцаар ажил дээрээ авчирж хаяна. Тэгэхгүй бол гэрийн хогийн уут ухаад гаргаж ирээд загнаад байдаг юм.
-Яагаад миний сэтгэл гаргаж, хичээнгүйлэн урласан бүтээлийг хаяж байгаа юм? гээд л аягүй чухал царайлж ирээд л загнана шүү дээ. Айчихлаа байна шууд. Хэ хэ.

Monday, March 13, 2017
Баярын мэнд, мундаг бүсгүйчүүд минь
Жаахан оройтсон ч баярын мэнд шүү, мундаг бүсгүйчүүд минь.
Баяраа сайхан архигүй эрүүл тэмдэглсэн биз дээ?
Бид даруухан л тэмдэглэлээ. Энд угаасаа монгол баярууд маш даруухан тэмдэглэгдэнэ.
8-нд би гадуур ажилтай, оройтож тарсан тул бараг тэмдэглээгүй гэхэд болно. Хань ижил бага зулзагаа албанаас нь аваад, хоолоо хийгээд идчихнэ гэдэг бол том зүйл шүү. Дэргэдэх хань ижлийнх нь ийм ойлголцол байхгүй бол ч...
Япон хүмүүс гайхаад л байдаг юм намайгаа. Ийм орой болтол ажиллахаар нөхөр чинь юм хэлэхгүй юу? уурлахгүй юу? Хүүхдүүд чинь зүгээр үү?
-Зүгээр шдэ, манай монгол эрчүүд чинь мундаг шд ээ. Хоол хийж чадна, хүүхдээ харж чадна, гэрийн ажлаа ч амжуулчихна.
Бага зулзагатайгаа хийсэн уран бүтээлээ ингэж давхарлаад 8-н тоо болгочихсон. Хөөрхөн байна уу. Хэ хэ.
Оройд л нэг иймэрхүү бүтээл туурвиж байгаа бидэн хоёр. Тэгж байгаад бүтээлээс нь танилцуулна аа.

Sunday, January 01, 2017
Шинэхэн оны мэнд
Эрхэм олон уншигчдадаа шинэ оны мэнд хүргэе. 2017 ондоо амжилт бүтээлээр дүүрэн, эрүүл энх байцгааж, эрч хүчтэй өнгөрөөхийг хүсч байна.
Интернэтээр их олон гоё мэндчилгээний үг яваад байсан. Ганц нэгийг нь хуулж авлаа. Ирэх жилийн мэндчилгээндээ ашиглана. Цагаа тулахаар олддоггүй юм билээ.
Шинэ он гарлаа, бая хүргэе. гэж байгаа юм.
Бага зулзагын цэцэрлэг нь эртээд цоо шинэ ийм мэндчилгээний карт хүүхэд бүрт өгөөд, хаяг бичих нүүрэнд л өгөх хүнийхээ хаягийг бичээрэй, нүүрэнд нь хүүхдүүд өөрсдөө мэндчилгээ бичнэ гэж байсан юм.
Бид уг нь монгол дахь эмээ өвөөгийнхөө хаягийг бичмээр байсан ч олон улс руу явуулахад төлбөр нь арай өндөр тул цэцэрлэгийн захиргаанд төвөг удаад яахав гээд больчихсон. Хэ хэ.
Тэгээд байнга л очиж төвөг уддаг уулынхаа эмээ өвөөгийнхөө хаягийг бичсэн.
1 сарын 1-нд ч бид өөрдсөө ууланд он гаргаж байгаа тул энэ мэндчилгээг нь харах боломж олдоод. Хайр хүрээд эндээ бас оруулж байна.
Хоосон байсан нүүрийг ингэж чимсэн байна. Тахиа жил гарч буй гэдэг утгаар дэгдээхэйний зураг зурсан байна.
Энэ жил их цастай байна гээд цаг уурынхан биднийг айлгаад байсан чинь цас орж шальсангүй ээ.
Ууланд харин багахан цас орж. Багахан цасаар бага зулзага тоглож нар нь гарч байна. Хөөрхөн жижигхэн цасан өвгөн хийсэн.
Нүүр номдоо найз нөхөддөө мэндчилгээ дэвшүүлж энэ зургаар гоёсон.
Үг олдож үхэр холдох нь. 2017 он та бүхний минь хувьд олз омог ихтэй, сурлага хөдөлмөрийн амжилт ихтэй, эрүүл энх, аз жаргал бялхсан сайхан жил байх болтугай.

Monday, September 12, 2016
Монголын минь үрс маш олон болтугай
Хүүш л дээ, энэ бичин жил тээр жилийн алтан гахай жил шиг сайн жил үү? Хэ хэ
Яасан гэхээр миний эргэн тойронд жирмээ ээжүүд их ч гэж юүхэв. Эхнээсээ төрөөд, охинтой боллоо, хүүтэй боллоо гээд л мэдээ ирээд байна.
Тэгээд л бодсон юм л даа. Бичин жил нь чухам сайн жил таараад монголын үрс үржээд байна уу? Тохиолдлоор ингэж найз нөхөд, хамаатан садан, танил нөхдүүд төрөөд байна уу? гэж.
Хэрэв сайн байсан юм бол наддаа хэлчихгүй дээ, Тэгсэн бол би ч гэж гялалзуулах байсан юм. Ккк
Одоо ч өнгөрсөн л дөө. Амжихгүй. Тахиа жилд төрөх болно. Тахиа жил ямрыг мэдэхгүй л дээ. Хэ хэ.
Холбогдсон ихэнх хүмүүс одоо та 2 минь дахин нэг маамааны ая бодох байгаа л гэдэг болов. Ккк.
За тэгээд төрсөн шинэхэн ээжүүд минь биеэ сайн бодоод, гам сайн хийгээрэй.
Шинээр ээж аав болсонд, дахин бяцхан маамаатай болсонд гээд бүгдэд нь баяр хүргэе.
За тэгээд нэг зүйл ажигласнаа бичье.
Байсгээд л тэр төрөхөд таньдаг эмч, эх баригч, сувилагч бий юу гэдэг асуулт. Заримдаа энэ эрүүл мэндийн салбарын тогтолцоо, үйлчилгээг ойлгохгүй юм. Хүн болгонд л сэтгэлээрээ үйлчилчихгүй, заавал таньдаг хүн хайлгаад царай алдуулаад байх.
Бололцоотой, танил талтай нэг нь ч тэгсгээд л чимээгүй төрчихөж байна л даа. Хөдөө орон нутгаас орж ирээд удаагүй байгаа, шинээр айл гэр болоод анхны хүүхдээ өлгийдөж авах гэж байгаа зэрэг хүмүүст тэр танил эмч нь, эх баригч нь, сувилагч нь байхгүй болохоор аргаа бараад хаа хол байгаа надаас асуудаг байх даа, хөөрхийс. Би ч ямар анагаах төгссөн ч биш, эмч ч биш ямар юмных нь тийм танил тал байхав даа. Яахав ажлынхаа буянаар ганц нэг эмч хүмүүстэй танилцсан л даа. Тэд нараас хаа холоос ийм тийм хүнийг тэгж балешиглаад өгөөч гээд л гуйна аа хааяа даа.
Тэгээд л боддог юм. Хэцүү ч юм аа даа гээд л.
Ямар сайндаа олон ах дүүстэй улс дотор нэг эмч хүн байх зайлшгүй хэрэгтэй юм, сувилагч хүн хэрэгтэй юм гэж яригдаж байхав дээ.
Ганц нэг жишээ гэвэл хяналтандаа эх нялхаст явж явж байснаа, төлөвлөгөөт төрөх өдрөө тогтчихоод урд өдөр нь хэвтэх гээд очсон чинь харъяа эмнэлэгтээ үзүүлж төр гээд хөөх. Тэгээд л өнөөх жирэмсэн эх маань дахиад л тэр энэ эмнэлэгт таньдаг эмч байна уу гэж сураглах. Томоос том гэдэстэй эх хүнийг тэгж тамга даруулж ир, маягт бөглөж ир гээд нааш нь цааш нь гүйлгэх. Ядаж байхад түгжрээд явахгүй.
Ганц төрөх тасаг дээр ч биш, ер нь эмнэлэгт үзүүлнэ гэдэг танилгүй хүмүүст туйлаас ядаргаатай байдаг. Тийм болохоор ард иргэд маань жилдээ нэг эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаасаа халширдаг, тэр байтугай өвчнөө үзүүлэхээсээ халширч явсаар даамжруулдаг.
Дарга нар ч яахав тусгай үзүүлдэг эмнэлэгтэй болохоор иргэдийнхээ энэ мэт бэрхшээлийг мэдэрдэггүй ч юм уу? Мэдэхийг хүсдэггүй ч юм уу? Бүр болохгүй бол гадаадад гараад л эмчилүүлчихнэ. Зардал нь яг хэний халааснаас гардаг нь бас л эргэлзээтэй...
За тэгээд тун удахгүй зөв гольдролдоо орох байгаа тэ. Ямартай монголын үрс маш олон болтугай. Бүх маамаа нарыг үнэрлэе.

Monday, July 11, 2016
Японыг хотойтол наадав шд
Уншигч олон минь сайхан наадаж байгаа биз дээ. Ид дундаа ороод л явж байгаа биз дээ.
Миний наадам дуусаад ажилдаа. Халуун гэж юүхэв, урсаад л сайхан байна. Урссаныхаа хэрээр гуалиг болохгүй нь жаахан тиймхэн. Хэ хэ.
Амьдардаг хотод минь уртаашаа өргөөшөө 3 гэр бүл байна, монгол. Шинэ гэр бүл нэг нэмэгдсэн л дээ. Одоохондоо хүүхэд шуухадгүй, манай мужид ирээд нэг их удаагүй, ажил ажил, хичээл хичээл гэсэн хоёр байгаа болохоороо ирж амжаагүй. Нөхрийг нь танихгүй л дээ. Танилцаж амжаагүй л явна. Бас ганц бие нэг хүүхэн бий. Ажлаар монгол явчихсан ирж амжаагүй. Нэлээд зайтай нэг газар арлын бэр болчихсон нэг эгч бий. Хэл дуулгаж амжаагүй тул бас л ирж чадаагүй.
Монголчууд л болсон хойно яахав, наадах энэ тэр нь сайн мэдэгдэхгүй, чухам л ажилтайгаа гайхсан улс байснаа гэнэт нөгөөдөр нь наадам гэж байхад л хүүе хаая амьд уу? Наадацгаах уу? болов.
Наадамтайгаа хамгийн ойрхон амралтын өдөр болох 10-нд цуглав. Гэр гэртээ хуушуураа хийж ирцгээв. Нэг айл нь цуйван хийж ирэв.
Үдээс өмнө ганц нэг нь хувь хувьсгалын ажилтай тул үдээс хойш 2-т цуглана гэж яриад, 3-т цуглав. Хэхэ.
Цугласан цэцэрлэгт хүрээлэн маань харин их дажгүй, том, цэлийсэн сайхан зүлэгт талбайтай. Бага зулзага минь айлын бандитай ханатлаа л гүйж тоглов. Усан тоглоомын талбайтай, шалба нороод, нэг харсан нүцгэн шалдан гүйж харагдсан.
Гэм нь яг сайхан нарны илч буураад, аятайхан болж байтал 18 цагаас машины зогсоол нь хаах тул тарцгаагаарай гэдэг ая нь 17:50 гэж эхлээд л хангинаж өгсөн. Тэгээд аргагүйн эрхэнд тарцгаалаа.
Энэ жилийн наадам богинохон боловч чанартай сайхан наадам боллоо. Хэ хэ.
Бүтэн сайнаас хойш хуушуур идээд, одоо хуушуурнаасаа уйдах тийшээ. 11-нд нь илүү гарсан махаараа хуушуур хийж идээд, 12-нд нь өдрийн цайндаа үлдсэн хуушуураа идэх гээд сууж байна. Жин мин бол нэмээд талийж өгсөн байх. Айгаад жингээ үзэхгүй л байна.
Ирэх жилийн наадмаар нар сар гэрэлтсэн хуушуур хийж сурна аа. Нэг айл маань хийж ирсэн. Хааяа хийж идэхэд зүгээр санагдсан.
Өө тийм, тэр өдөр бас хар үүрээр босч боорцогны гурил зуурч, амрааж, боорцог хайрсан. Энэ тухайгаа тусад нь бичнэ ээ.
Маш олон хоногийнхоо амралтаа зөв боловсон, хоггүй сайхан наадаж амраарай. Би та бүхэндээ бяцхан атаархаастай ажилдаа орлоо шүү. Ккк
Түр баяртай.

Sunday, June 19, 2016
Аавынхаа өдрөөр
Гэрийн гурван бүсгүй нь аавынхаа өдрөөр яах уу? ийх үү? гэж ярилцаж байгаад л сайхан хоол хийгээд, сайхан шар айраг задлаад, сайхан үнсээд, баярлуулахаар тохиролцов.
Том зулзага дугуйландаа явав. Ээж хоолоо бэлдэв. Бага зулзага өнгийн цаасаар элдэв зүйлс хийв. Аав ойрхон дэлгүүр гарахаар явав.
Сайхан хоолондоо төмсний хучмал хийв. Том зулзага дуртай юм л даа. Хэ хэ. Далимдуулаад өөрийнхөө дуртай хоолоо идэх гэсэн зулзагын санаа хөөрхөн.
Угтаа бол аав нь цуйванд дуртай л даа. Ажиглаад байх нь ээ энэ эрчүүд ер нь цуйванд дуртай байх шүү тэ.
Төмсөө арилгаад сууж байхдаа хайртай аавдаа очиж хоолыг нь хийж өгөх юмсан даа гэж бодогдсоноо нуух юун. Их л залуугаараа наашаа зүглээд, одоо хэр нь хариагүй л яваа муу охиндоо би ч.
Хааяадаа
-Охиныгоо харьтал биеэ сайн бодоод урт удаан наслаад байж байдаг юм шүү гэж захьдаг юм.
-Тэгнэ ээ, охин үр минь.
Нулимс цийлэгнээд ирлээ. Яах уу? Би чинь аав амьтай аавын охин шүү дээ. Хааяадаа хань ижилдээ тунихаараа аавыгаа саначихлаа, үнсүүлчихээд ирье гээд л хошуугаа цорвойлгоно гэж байгаа.
Ганцаараа байхдаа энэ дууг сонсож нулимсаа цийлэгнүүлнэ гэж байгаа.
https://youtu.be/zOuDd7MX5OE
Хорвоогийн бүх аавуудад баярын мэнд хүргэе.
Болоогүй ээ, энэ өдрийн паян.
Өдөр нь таньдаг өвөө утасдаад танай мужид явж байна аа. Уулзах уу? учрах уу? Би ч уулзаж учрах дуртай юм болохоороо үгүй гэж хэлж чадсангүй. Худлаа наанаа л юун цагаа олж ирдэг юм гэж хань ижилдээ үглээстэй. Хэ хэ.
-Би уучихсан чинь машин барьж болохгүй, ирээд аваадхаач?
-За.
гээд л хань ижил бид хоёр гарлаа. Тэгсэн эндхийн бас нэг таньдаг өвөөтэй хамт явж байдаг юм даа.
-Юу вэ? Хорвоо ертөнц чинь ямар жижигхээн болчихоо вэ? Яаж таньдаг юм бэ та хоёр биенийгээ?
-Их сургуулийн дээд доод курсынх байсан юм аа. Өнөөдөр ажил явдалд оролцоод. Тэгээд монгол хүнтэй уулзана гэсэн чинь таньдаг болцгоогоод. Нэг л үг хэлэхэд л та хоёрыг таниад явчих юм аа.
Гэж өнөөх холоос ирсэн өвөө инээсэн. За тэгээд гэртээ авчраад төмсний хучмалаараа дайлаад, шар айргаа ууцгаалаа.
Энэ япон хүмүүс ер нь айлд хоосон ирэхгүй шүү.
-Уучлаарай, би нутгаасаа бэлэг авч ирж чадаагүй, дэлгүүр ормоор байна гэсээр байгаад, хоёр зулзагат минь зайрмаг, өөрөө ууна гээд шар айраг авсан. Хэ хэ. Үгүй ээ манайд байгаа гэж хэлээд дийлээгүй. Зөрүүд өвөө шүү. Хэ хэ.
Ингээд аавынхаа өдрийг 2 эр хүнтэй ууж идэж тэмдэглэлээ.
Тэгсэн япон хүмүүс эртэч юм болохоороо эртээ гэгч нь босоод манай гадаах цэцэг энэ тэрийг янзалж бариад тавьчихсан байх юм. Хэ хэ.
Гэснээс энэ аавуудын өдөр нь Америк орноос гаралтай гэнэ. Сарнай цэцэг өгдөг гэж уншсан. Гэхдээ зарим нэг орон өөрсдийн гэсэн аавуудын өдөртэй юм байна.
Манайд цэргийн баяраар л аавыгаа баярлуулдаг тэ. Цэрэгт яваагүй аав байвал яах уу? Хэ хэ. Хөөрхий муу аав нарт нэг өдөр гаргаад баярлуулдаг болбол тэ. Даанч далимдуулаад архидалт нь улам ихсэх юм болов уу? Яршиг яршиг гэж бодлоо.
Элдэв баярыг энэ япончууд шиг архигүй тэмдэглэдээд сурчихвал алсдаа бидэнд өөрсдөд минь л хэрэгтэй юм байгаам.
За үглэхээсээ өмнө дуусгая. Түр баяртай.

Tuesday, June 07, 2016
Эх үрсийн баярын мэндээ.
Хэ хэ. Их л орой хүргэлээ, уучлаарай. Ногоон чавгатайгаа ноцолдож байгаад мартсан байна шд.
Нүүр номдоо хоггүй баярлаарай гэж дээр үеийн нэгэн мэдээг оруулсан юм байна. Монголд сайн дурын япончуудыг хог түүж буй тухай.
Хогтойгоо л баярласан гэсэн тэ? Юу ч гэмээр юм бэ дээ, хэзээ соёлжих вэ?
Энд хааяа Хятадын тухай гардаг юм. Нус цэр, шүлсээ гудамжинд хаяж байгаа тухай, автобусанд чихэлдэж ордог тухай, хогоо энд тэнд хаядаг тухай.
Соёлгүйг нь л гайхаад сүр болно шүү дээ. Би ч дуугай л байдаг даа.
Харин машингүй өдөр гээд хүүхдүүд шавиагаа ханатал дугуйгаа унах нь унаад, алхах нь алхсан гэсэн тэ.
Бид яаж тэмдэглэсэн бэ гэрээ, цуйван хийж идсэн. Зайрмаг идсэн охид. Чавганыхаа дарснаас нэг нэг хундагыг уусан, хань ижил бидэн хоёр.
Эндээс төв рүү явсан сүмо залууд цуйван хийж идээд гэсэн чинь
-Яасан гоёын? Эгчийн цуйванг идмээр л байна шүү гэсэн. Хэ хэ. Бид ингэж тэмдэглэлт өдрөөр монгол хоолоо хийж иддэг юм шд. Ккк
Бас саяхан УБ хотод минь марафон гүйлтийн тэмцээн болоод найз нөхөд минь оролцоод, түрүүлж бариад, баяраа хуваалцсан байсан.
Гудамжин дахь хогны тухайд бидний сэтгэлээс л шалтгаалах. Гол нь биднээс сэтгэл үнэртэхгүй байна л даа, тийм үү?

Monday, March 07, 2016
Бүсгүйчүүд минь
Баярын мэнд хүргэе.
Яг баяр таардаг гэнэ ээ. Энэ номыг уншиж байхад. Их ч зүйл бодогдож байна. Хараахан дуусаагүй л байна. Дуусаад бичнэ гэж бодож байсан чинь баяр таараад ядаж зургийг нь ч болтугай оруулмаар санагдаад. Хэ хэ. Япон хэл дээр бас хэвлэгдсэн байдаг юм билээ. Чадвал авч уншина аа. Охид минь ч уншиг.
Номыг бэлэглэсэн анддаа баярлалаа.
Дэлхийн өнцөг булан бүрт бидний эрхийн төлөө тэтцэж байлаг, дуугарч байдаг, Цэрэн эгчийн хэлснээр шүгэлдэж байдаг мундаг эмэгтэйчүүд их байх юм. Тэдний буянаар бас ч гэж эмэгтэйчүүдийн эрхийн талаар ярьдаг болж байна, хүндэлдэг болж байна.
Гэхдээ л бас болоогүй байна. Зохиогчийн санаа нь эмэгтэйчүүд бид өөрсдөө бас айдас-т автаад байдаг, хэт даруухан загнаад байдаг, түүнээсээ болоод удирдах албан тушаалд очих нь ховор, дарга болох нь ховор байгаад байдаг гэнэ.
Үнэн ч байж мэдэх. Надад ч тохиолдож л байсан. Би даруухан л даа. Хэ хэ. Дуу намтай болохоор бүр ч...
Бас японд байна шүү дээ, гэртээ бол эхнэрүүд нь босс л доо. Ганц нэг нөхрүүд нь босс айл байдаг л юм. Гэхдээ ихэнх танил айлуудад минь эхнэрүүд бол босс шүү дээ. Гэрийнхээ хамаг юмыг мэднэ. Нөхрүүдээ аашлаад аашлаад явчихна.
Харин гэрээс гараад олны дунд бол нөхөрүүдээ урдаа бариад гүйчихнэ. Хүндэлдэг юм уу, олны нүднээс санаа зовдог юм уу?
Ажил дээр ч гэсэн эрчүүд нь нэг л их зантай улс шүү дээ. Гэхдээ гол ажлыг бол дандаа л хүүхнүүд нь нугалж байгаа харагддаг. Манай ажил дээр л гэхэд 3 эрэгтэй ажиллана. 2 нь дарга, нэг нь америк залуу. 2 даргын гол ажлыг бол дандаа л хүүхнүүд нь нугалж өгдөг. Гэхдээ тэд хэзээ ч дээшээ тушаал дэвшихгүй. Цалин нь бонус хэлбэрээр нэмэгдэж бодогддог байж магад. Асууж үзээгүй болохоор сайн мэдэхгүй юм.
Уламжлалт ойлголтууд бас их нөлөөлөөд байдаг гэнэ. Бодоод байсан бас тийм юм аа. За тэр тухай уншиж дуусчихаад бичье.
Баяраа сайхан тэмдэглээрэй. Би нь яаж тэмдэглэхээ мэдэхгүй л байна. Энд ажлын өдөр тул, ажлаасаа тарж ирцгээгээд сайхан хоол хийлгэж идэх байх даа. Хэ хэ.

Sunday, February 14, 2016
Хайрын баяр
юм байна шд, өнөөдөр чинь. Баярын мэнд.
Энд чёко-ны үйлдвэрүүд ганц баяждаг сар нь даа. Хүмүүс нээрээ ямар идэвхитэй худалдаж авдаг юм бэ?
Сүүлийн үед бүр найз охидууд хоорондоо өгдөг болсон шүү, өөрөө өөртөө шагнал урамшуулал болгоод үнэтэй тансаг чёко авдаг болсон шүү гээд л сурталчлаад байх юм. Тэрэнд нь хүмүүс итгээд л авах юм.
Дуртай зүйлийн минь нэг ч тэгж ч хошуурахгүй шүү л гэсэн. Хань ижилдээ авч өгөө ч үгүй. Завтай болохоороо сайхан дуртай хоолыг нь хийж өгөөд, хайртай шүү гэж нэг үнсэхэд л болчихно шүү дээ.
Тэгтэл харин том зулзага маань мэдээллийнхэнд тархиа угаалгачихсан байх юм аа. Тэгээд л хэлсэн чинь
-Мэдээд байна л даа ээж минь. Найз нөхөд тэгээд гүйлдээд байхаар бас огт хоосон байж болмооргүй байна шдээ.
гэж учирлахаар нь өрөвдөөд
-За за хэдэн хүнд өгөх гээд байгаа юм, эрэгтэй хүүхдэд байгаа юм уу? Дан охид юм уу гэж жаал байцаав. Далимд нь бас харж явдаг хөвгүүн байна уу? гэж тандаастай. Гатнуул ээж шүү лээ би чинь.
Бага зулзага одоохондоо цэцэрлэг болохоор амар сайхан л байна. Гэхдээ нэг өглөө цэцэрлэгтээ оччихоод урвайгаад л явчихав.
-Яасан бэ? Үр минь ээ.
-Коо-д өгөх захиагаа мартчихсан байна шд,
гээд нулимс нь цийлэгнээд бөөн юм болов. Өнөөх нь туяхаан гэж юүхэв мөртлөө хөөрхөн банди байдаг юм.
Ээж тэр өдөр нь яваад хэд хоног эзгүй байх тул унжгар үлдээж чадсангүй. Санд мэнд өнөөх захиаг нь авчирч зулзагынхаа гарт атгуулаад
-За тайвшрав уу? Одоо тэгээд гялс өгчих, ээж нь явлаа, ээжийнхээ эзгүйд хөөрхөн онц байж байгаарай гэж үнсэж үнсэж л гарч ирэв.
Охид оо гэж. Дурлал мурлал нь яасан ч эрт ирдэг юм. Тэгэхэд хөвгүүд гэж тоож байгаа ч юм алга, машин бариад л гүйлдээд цаана нь. Хэ хэ
Нүүр номоор л нэг авсан өгсөн бэлэгний зураг байна лээ тэ. Дуурайж муурайж намба алдчихгүйхэн өнгөрсөн шүү. Ккк.
Нас яваад намба суугаад байна дөө...

Сар шинийн мэнд
Шинийн 8-ны дотор багтаж та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе.
Хувь хувьсгалын ажил ихтэй тул сүр дуулайн болгож тэмдэглэсэнгүй ээ. Ээждээ
-За битгий тэгээд үндэснийхээ ганц баярыг шүүмжлээд бай, боломжоороо тэмдэглэ.
гэж загнуулсны буянд битүүнд нь жаахан брес хийж, бууз чимхэж идэв. Бресийг зулзагууд маань идэж чадахгүй юм. Багыгаа загнаж байж нэг халбагадуулсан чинь нууцаар гаргаж ирээд цаасанд ороож хаяж байсан. Идэж дадаагүй болохоор яалтай ч билээ. Том нь 3 нас хүртлээ монголд байсан юм болохоороо 2 халбагыг бол идсээн. Цаашаа чадахгүй нь ээ, уучлаарай гэсэн. Ккк
Ирж очин ажилтай тул угаасаа сэтгэл санаа бол юун цагаан сар. Ажлаа л бодоод байх юм билээ. Одоо ч гэсэн бодоостой. Гэхдээ дуртай зүйлээ нэг ингэж бичиж аваад гарахгүй бол бас л ундууцал төрөөд байх бололтой. Хэ хэ.
Бууз чимхэж хөлдөөж амжаагүй хүн чинь ирдэг хэдэн хүүхдийг эгчийгээ завтай үед ир гээд хэлчихсэн. Амар ч юм даа, харь оронд байгаа болохоороо л ингэж хэлж чадаж байна даа. Монголдоо байсан бол тэгж хэлүүлсэн улс дахин манайхаар шагайхгүй байх даа. Хэ хэ.
Том зулзагын сургууль нээлттэй хичээл хийсэн нэг бүтэн сайнд. Тэрний тухай бичнэ гэж явсаар мартах шинжтэй. Санаж байгаад бичнэ ээ.
Одоо ч ар араасаа баяр ундрана даа монголд. Хямралтай гэсэн мөртлөө тансаг баярлах юм дөө...

Monday, January 04, 2016
Шинэ оны мэнд
За та нар минь хуучин оноо амжлт бүтээлээр дүүрэн үдэж шинэ оноо сайхан угтсан биз дээ?
Би нь хөдөө ууланд унтаж угтав. Хэ хэ. Сүүлийн хэдэн жилд ингэж угтаж байна. Уг нь унтаж угтвал тэр жилдээ унтаж өнгөрөөнө энээ тэрээ гэдэг дээ. Тэгдэг бол ч япончууд бүгд л унтаахай, ажил үйлс нь бүтэмжгүй байх байсан байх даа тэ. Би ч тоохоо болиод удаж байна өө. Хэ хэ.
Хань ижил монгол руу хоёр ээж аавдаа мэнд хүргэж байгаа нь дуулдаж байсан. Би ч бага залзагаа унтуулах гэж хэвтээд л өөрөө түрүүлээд нам.
Мундагууд маань энэ жилийнхээ төлөвлөгөө зэргээ гаргаад, бичээд, хэрэгжүүлээд явж байх шиг. Би нь одоогоор нэг их том зорилт зэрэг алга л байна. Гэхдээ жаахан жин хасч гуалиг болох тал дээрээ анхаарнаа. Бас номоо уншаад, блогоо бичээд, охидоо хүмүүжүүлээд, хань ижлээ халамжлаад л явна дөө.
Та нартаа эрүүл энхийг хүсээд, амжилтыг ерөөе.

Friday, July 10, 2015
Наадмын мэнд ээ
Уншигч олондоо наадмын мэнд шүү. Сайхан наадаж байгаа биз дээ?
Зүүн баруун жигүүр юу болсон бэ нээрээ?
Бөхчүүд чинь том том спорт цүнх үүрээд л явдаг даа. Тэрэн дотор нь дүүрэн мөнгө байдаг гэх чинь билээ. Найрааных нь мөнгө. Тэгж сонсоод шаал дургүй хүрчихсэн. Наадамчин олон баясаад л байдаг, өнөөдүүл нь харин араар нь бөөн мөнгө бие бие лүүгээ түлхэлцээд л. Бүр ханш манштай, начин тэд, заан тэд гэх мэт.
Японы сүмо шиг нэг хэсэг үзэгчид нь очиж үзэхээ болиод ч юм уу нэг тийм оновчтой аргаар муусайн бөхчүүдийг нэг сайн хашраавал таарна.
Бас энэ морь байна.
Янз бүрийн нийтлэл уншихаар л уур хүрмээр.
За за баяр наадмынхаа өдөр билэггүй юм бичлээ гэж ижийдээ загнуулна, ингээд дуусгая. Хэ хэ
Манайхан өнөөдөр бүгд ажилтай. Том нь өнөөх дугуйландаа. Хагас сайн өдөр тул өдрийн хоолоо өөрсдөө хийж авч явсан. Ажиллагаа ихтэйг нь бодоод худалдаж авч өгөөд явуулчих гэхээр болохгүй. Учир нь ээж нь гэж ямар хүн байдаг байна аа? Ар гэр нь асуудалтай юм байхдаа гэж жиг жуг гэдэг гэсэн. Тэгж хэлүүлэхгүйн тулд япон ээж нар эртэч гэж юүхэв. Суралцаад суралцаад явчихмаар.
Хань ижил бид хоёр ажилтай тул бага зулзагаа албанд нь өгчихсөн. Хагас сайнд хааяадаа нэг өгч болдог. Үндсэн төлбөрт багтсан байдаг тул амар. Энэ мэт зүйл дээр японы цэцэрлэгийн тогтолцоо сайхан л даа. Эртээдийн маргааныг эс тооцвол ч.
Ажлаа тарж ирээд хуушуур хайрна гэхээр халшраад. 12-нд л хийнэ шүү та минь ээ гэж би нь нүхээ эрт малтсан. Хэхэ. Гэхдээ л монгол хүн байна даа монгол хоолоо хийж иднэ. Цуйван.
Дугуй хуушуур хийж сурмаар л байгаа юм. Нар сар гэрэлтсэн хэхэ.

Sunday, March 08, 2015
Баяр сайхан уу?
Эмэгтэйчүүдийн баяр болоод өнгөрлөө. Энд ч тэмдэглэхгүй л дээ. Тэмдэглэсэн ч сүр болохгүй, чимээгүйхэн л байх байх. Бид ч тэрэнд нь дасаад ямар ч баярыг чимээгүйхэн шиг, гэр зуур, гэр бүлийнхээ хүрээнд л тэмдэглэнэ.
Харин өчигдөр манай энд суралцдаг сүмо банди нар гэнэтийн бэлэг барив. Хонх дуугарав Хань ижил үүдээ нээв.
-Өө та онгойлгох юм уу?
-Өө л дөө, тийм билүү?
-Б эгчээ нааш ир л дээ.
-Ороо чээ, яагаад үүдэнд зогсоод байгаа юм бэ?
гээд л яваад очсон чинь, нээх хөөрхөн ягаахан өнгөтэй зүрхэн хэлбэртэй бялуу барьчихаад үүдэнд бөөнөөрөө багтаж ядаад л. Хэ хэ. Гардаж авч байх үед нэг нь бас зурагчин хийчих юм аа. Ккк. Ямар ч гарсан юм бүү мэд. За байгаагаараа л бандайгаад гарсан биз.
Хань ижилтэй хальт хуйвалдсан юм даг уу даа, янз нь.
Жаахан шүүмжлэх үү?
Манай монголчууд яахав хэт туйлшрах дуртай юм болохоороо их л өргөн тэмдэглэсэн байх. Тийм ч сураг дуулдсан. Угтаа бол архидаж, болсон болоогүй цол өргөмжлөл гардуулж байхаар эрхийнхээ төлөө тэмцдэг, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гэсэн сүрхий сүрхий нэртэй газрууд нь ард иргэдэд үйл ажиллагааныхаа тухай тайлан гаргадаг өдөр байгаасай. Зүгээр л энд тэндхийн тайзан дээр бололцоотой, ганган, олны анхааралд өртөх дуртай, за өөр чинь юу билээ, аан тийм цол өргөмжлөлд дуртай хэдэн хүүхнүүд, авгай нарын бие биенийгээ хошгоруулсан, бие биендээ төмөр зүүж өгсөн өдөр байлгамааргүй.
Энд тэнд тэгж тайлагнадаг, халамж хамгаалалт хэрэгтэй байгаа эмэгтэйчүүдтэй тулж ажилладаг газар байдгийг үгүйсгэхгүй л дээ. Хамгийн гол нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр наргиж цэнгэсэн нь, бие биенийгээ хошгоруулсан нь цацагдаад, гадаадад байдаг бид нарт тэр бүр үнэн зөв, бодит мэдээлэл хүрэх нь хомс юм.
За за ганц баяраа тохиолдуулдаад юу ч гээд биччихэв. Хэ хэ Ямартаа ч блог бичдэг, уншдаг бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе.

Tuesday, December 30, 2014
2015
Ширхэглэн буусан цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон модтой
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай.
Чимэглэн гоёсон ногоон модтой
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай.
Thursday, July 10, 2014
Баярын мэнд
Юуны өмнө наадмын мэнд шүү. Энд тэнд ах дүү, хамаатан садан, найз нөхөд бөөнөөрөө зугаалаад байхаар бяцхан атаархал төрөөд байна аа. Дунд нь ороод л шаагимаар байх юм. Нэг найзыгаа "жийчихийн байна дөө" гэж жаахан үгээр идэв. Хэ хэ.
Энд тэгтэл ямар ч баярын уур амьсгал алга. Халж байна гэдэг ч жигтэйхэн. 50 жилд нэг тохиолддог хар салхи ирэх гэж байна гээд айлгаад байсан, биднийг холуур тойрлоо. Том зулзага харин сургууль нь амраагүй гээд жаахан гонсгор байх шиг байна.
Гэхдээ яаж зүв зүгээр суухав, хэдэн хүн цуглаж хуушуур хийж иднэ. 13-ны бүтэн сайнд. Гадаад оюутан, хүмүүст зориулж үнэ төлбөргүйгээр зээлдэг гал тогоог эзэмшинхэн хуушуур хайрна даа, бөөнөөрөө.
Бас нэг сонин гэвэл монголоос хэдэн хүүхэд ирсэн. Нэлээд хэд хононо. Япон айлд байрлана. 2 өдөр эндхийн бага, дунд, ахлах сургуулиудад очиж, хичээлд сууна. Энэ жил дан охидууд, хэлэндээ ч сайн байна. Унаагаар үйлчилж буй өвөө "Нэг дуугүй байхгүй, шаагилдаж өгөх юм" гэсэн.
Цаг агаар нь өөрчлөгдөөд насаар арай бага нэг нь машинд суухаар дотор нь эвгүйрхээд, мөн цахилгаан шатанд хүртэл дотор нь муухайраад л хэцүү байх шиг байсан. Халуунд ам нь цангаад автоматыг өнөөгийн хэллэгээр хашрааж байна гэж.
Нэг ажигласан зүйл гэвэл ганган гэж юүхэв. Үнэтэй үнэтэй гар утастай явна лээ. Өөрийнхөө охинтой харьцуулж хараад л явав би нь. Энд гар утсыг ахлах анги хүртлээ барьж болохгүй гэж бага дунд сургуульд дүрэмддэг болохоор амар ч юм дөө гэж бодсон шиг.
Хариуцаж буй япон эмээ сургуульд явахдаа ээмэг, зүүлтээ тайлж гэртээ орхино шүү гэсэн охидууд "өө яасан сонин юм бэ?" гэж гайхаад л.
Айлдаа хонож ирчихээд л маргааш нь айлынхаа тухай хоорондоо ам булаацалдаад ярьж гарна. Манайх тийм хоол хийгээд, би идэж чадсан, чадаагүй гээд л. Халуун рашаан явсан, аалзтай байсан аймаар, нэг өрөөнд ганцаараа унтсан чинь айгаад гээд л.
Япон сүнс ихтэй гэсэн, та таарч байсан уу? гэж ирсэн хүн болгон асуух юм. Яагаад тийм цуурхал тарсан юм бол? Томчууд хүртэл тэгж асуудаг.
Одоогоор ирээд 3 л хонож байна. Сургууль соёлд нь яваад ирэхээрээ шаагиж гарах зүйл их л гарна даа. Тэрийг нь олоод сонсчих юмсан хэхэ. Байнга цугтаа явахгүй тул тэдэнд сонин содон санагдсан зүйлсийг бүгдийг нь сонсож чадахгүй. Уг нь өдөр бүр уулзаад чагнаад явбал хүүхэд болсон хойно хөгжөөнтэй зүйл их ярих юм.

Tuesday, February 04, 2014
Сар шинийн мэнд
Сайхан баярласан биз дээ. Их өргөн болоод байгаа сурагтай. Энд ажлын өдөр байгаад байдаг, тэнд хүмүүс айл хэсээд, алт мөнгөө цуглуулаад байдаг.
Би өөрийгөө бас жаахан тэрслүүд үзэлтэй гэж боддог байхгүй юу. Тэгсэн адил үзэл бодолтой найз нөхөд байдаг л юм билээ. Хэ хэ Шууд манай тал.
Бид сар шинийн мэнд мэдэлцээд л шууд шүүмжлэлдээ орж байгаа юм.
Жил бүр шинэ дээл хийлгэж өмсдөг хүн байна. Нэг дээл хийлгэхэд дор хаяж ... төгрөг гэнэ. Тэрийг нь би иенд шилжүүлж үзлээ. Том зулзагын 3 сарын төгөлдөр хуурын төлбөр болж байна. Тэгээд ганц өөрөө биш, гэрээрээ гэнэ. 4 хүнээр бодоход л бараг бүтэн жилийн төлбөр. Толгой сэгсрээд л байж байна. Үндэсний зан заншил, уламжлал сэргээд сайхан байгаа ч, бас шүүмжлэлтэй хандах зүйл байна аа байна.
Хадаг байна. Бүр л онцгой тохиолдолд хэрэглэдэг зүйлийг өдөр тутмынхаа аар шаархан зүйлд хүртэл хадаг яндар болно.
Дээрх торго, хадаг гээд л бид өөрсдөө үйлдвэрлэдэггүй. Дандаа урд хөршид орлого оруулна.
Бас мөнгө барьж золгодог ёсыг болих хэрэгтэй.
гээд л бид зөндөө л хууч хөөрлөө.
Бодууштай шүү, үнэхээрийн.
Мөнгөтэй хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү хамаагүй ч тэрийг нь дуурайгаад намираад байхгүй юм сан л гэж бодож сууна даа.
Жич: Шинэ жилийг найз нөхөд, ажлын газрынхтайгаа баярладаг баяр, цагаан сарыг хамаатнуудын баяр болговол таарна гэдэг шийдэл хүрсэн. Хэрэгжих болтугай.

Friday, January 10, 2014
Шинэ оны мэнд
За уншигч олондоо шинэ онын мэнд хүргээд энэ жилдээ амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсье. Мөн эрүүл энхийг.
Өөртөө блогоо таслахгүй бичих даалгавар өглөө. Хэ хэ. Анхлан бичигчдийн блог хаагдаад, шинээр нээгдээд гээд л янз бүр л байна. Уг нь нэг эхэлсэн зүйлээ үргэлжлүүлээд л яваасай гэж хүсдэг ч...
Аав ээждээ блогоо уншуулдаг болсон. Хамаагүй бурахаа хянахгүй бол ч. Хэ хэ. Гэхдээ үглээд байхгүй, үглэмээр байвал эндээ биччихээд за уншаарай гээд хэлчих чинь амар юм билээ.
Энд их хүйтэрч байна. Цас ч орох шинжтэй. Монгол дахь хүмүүстээ хэлэхээр хэмийг нь сонсчихоод манай хавар шиг л байгаа юм байна шд гээд байх юм. Үгүй юм аа. Чийгтэй болохоор жиндүү гэж жигтэйхэн. Гадаа хүйтэн, гэрээ халаахаар цонх, хаалга нил ус болсон байдаг гээд бод доо.
За төрсөн нутаг УБ-ынхаа утааг яадаг юм билээ.
Чаддагсан бол ч...
Түрүү жил утсаа сольсон доо. Канди Краш гэдэг тоглоом суулгацан чинь нэг хэсэг донтоод. Одоо арай гайгүй болсон. Шинээр урлан үйлдээд. Тоглох цагаа хянаж байна.
Өнгөрдөг 12 сарын эхээр гэрээрээ гэдэсний ханиад тусч, хамгийн хүнд туссан нь бага зулзага. Дараагийх нь хань ижил, том зулзага. Хамгийн хөнгөн нь би. Эх хүн, эхнэр хүн яахав өвдөх эрхгүй юм болохоор хэхэ. Дээшээ доошоо гүйлгэдэг вирусны гаралтай ханиад байна энд.
Бага зулзага хэл ам гэж арай л байна. Хэн зааж өгдөг байна аа гэж. Тусад нь санаж байгаад бичлэг оруулна.
Том зулзага улам л чимээгүй болоод байна. Тольны өмнө эргэлдэх цаг нь уртсаж байна. Гаднах төрхөндөө анхаарч эхлэв. Шилжилтийн нас аа гэж. Би яг яадаг байсан юм бол оо?
Subscribe to:
Posts (Atom)