Гэрийн гурван бүсгүй нь аавынхаа өдрөөр яах уу? ийх үү? гэж ярилцаж байгаад л сайхан хоол хийгээд, сайхан шар айраг задлаад, сайхан үнсээд, баярлуулахаар тохиролцов.
Том зулзага дугуйландаа явав. Ээж хоолоо бэлдэв. Бага зулзага өнгийн цаасаар элдэв зүйлс хийв. Аав ойрхон дэлгүүр гарахаар явав.
Сайхан хоолондоо төмсний хучмал хийв. Том зулзага дуртай юм л даа. Хэ хэ. Далимдуулаад өөрийнхөө дуртай хоолоо идэх гэсэн зулзагын санаа хөөрхөн.
Угтаа бол аав нь цуйванд дуртай л даа. Ажиглаад байх нь ээ энэ эрчүүд ер нь цуйванд дуртай байх шүү тэ.
Төмсөө арилгаад сууж байхдаа хайртай аавдаа очиж хоолыг нь хийж өгөх юмсан даа гэж бодогдсоноо нуух юун. Их л залуугаараа наашаа зүглээд, одоо хэр нь хариагүй л яваа муу охиндоо би ч.
Хааяадаа
-Охиныгоо харьтал биеэ сайн бодоод урт удаан наслаад байж байдаг юм шүү гэж захьдаг юм.
-Тэгнэ ээ, охин үр минь.
Нулимс цийлэгнээд ирлээ. Яах уу? Би чинь аав амьтай аавын охин шүү дээ. Хааяадаа хань ижилдээ тунихаараа аавыгаа саначихлаа, үнсүүлчихээд ирье гээд л хошуугаа цорвойлгоно гэж байгаа.
Ганцаараа байхдаа энэ дууг сонсож нулимсаа цийлэгнүүлнэ гэж байгаа.
https://youtu.be/zOuDd7MX5OE
Хорвоогийн бүх аавуудад баярын мэнд хүргэе.
Болоогүй ээ, энэ өдрийн паян.
Өдөр нь таньдаг өвөө утасдаад танай мужид явж байна аа. Уулзах уу? учрах уу? Би ч уулзаж учрах дуртай юм болохоороо үгүй гэж хэлж чадсангүй. Худлаа наанаа л юун цагаа олж ирдэг юм гэж хань ижилдээ үглээстэй. Хэ хэ.
-Би уучихсан чинь машин барьж болохгүй, ирээд аваадхаач?
-За.
гээд л хань ижил бид хоёр гарлаа. Тэгсэн эндхийн бас нэг таньдаг өвөөтэй хамт явж байдаг юм даа.
-Юу вэ? Хорвоо ертөнц чинь ямар жижигхээн болчихоо вэ? Яаж таньдаг юм бэ та хоёр биенийгээ?
-Их сургуулийн дээд доод курсынх байсан юм аа. Өнөөдөр ажил явдалд оролцоод. Тэгээд монгол хүнтэй уулзана гэсэн чинь таньдаг болцгоогоод. Нэг л үг хэлэхэд л та хоёрыг таниад явчих юм аа.
Гэж өнөөх холоос ирсэн өвөө инээсэн. За тэгээд гэртээ авчраад төмсний хучмалаараа дайлаад, шар айргаа ууцгаалаа.
Энэ япон хүмүүс ер нь айлд хоосон ирэхгүй шүү.
-Уучлаарай, би нутгаасаа бэлэг авч ирж чадаагүй, дэлгүүр ормоор байна гэсээр байгаад, хоёр зулзагат минь зайрмаг, өөрөө ууна гээд шар айраг авсан. Хэ хэ. Үгүй ээ манайд байгаа гэж хэлээд дийлээгүй. Зөрүүд өвөө шүү. Хэ хэ.
Ингээд аавынхаа өдрийг 2 эр хүнтэй ууж идэж тэмдэглэлээ.
Тэгсэн япон хүмүүс эртэч юм болохоороо эртээ гэгч нь босоод манай гадаах цэцэг энэ тэрийг янзалж бариад тавьчихсан байх юм. Хэ хэ.
Гэснээс энэ аавуудын өдөр нь Америк орноос гаралтай гэнэ. Сарнай цэцэг өгдөг гэж уншсан. Гэхдээ зарим нэг орон өөрсдийн гэсэн аавуудын өдөртэй юм байна.
Манайд цэргийн баяраар л аавыгаа баярлуулдаг тэ. Цэрэгт яваагүй аав байвал яах уу? Хэ хэ. Хөөрхий муу аав нарт нэг өдөр гаргаад баярлуулдаг болбол тэ. Даанч далимдуулаад архидалт нь улам ихсэх юм болов уу? Яршиг яршиг гэж бодлоо.
Элдэв баярыг энэ япончууд шиг архигүй тэмдэглэдээд сурчихвал алсдаа бидэнд өөрсдөд минь л хэрэгтэй юм байгаам.
За үглэхээсээ өмнө дуусгая. Түр баяртай.
хэхэ, баяр нэмбэл архидаад салахгүй хар ядаргаа гэсэн кк
ReplyDeleteби бас цуйванд дуртай шд, эрчүүд юм байхдаа гэхгүй юу кккк
хэлээд юүхэв ээ. архигүй тэмдэглэдэг бол аавын өдөр гэж тусдаа байвал гоё санагдаад.
ReplyDeleteхэхэ, би ч бас дуртай лдаа. Гэхдээ эмэгтэйчүүд бас арай өөр хоолонд дуртай нь их байлдаг байх, эрчүүд бол бараг бүгдээрээ шахуу цуйванд дуртай байхаа.