Tuesday, June 07, 2016

Эх үрсийн баярын мэндээ.

Хэ хэ. Их л орой хүргэлээ, уучлаарай. Ногоон чавгатайгаа ноцолдож байгаад мартсан байна шд.

Нүүр номдоо хоггүй баярлаарай гэж дээр үеийн нэгэн мэдээг оруулсан юм байна. Монголд сайн дурын япончуудыг хог түүж буй тухай.

Хогтойгоо л баярласан гэсэн тэ? Юу ч гэмээр юм бэ дээ, хэзээ соёлжих вэ?

Энд хааяа Хятадын тухай гардаг юм. Нус цэр, шүлсээ гудамжинд хаяж байгаа тухай, автобусанд чихэлдэж ордог тухай, хогоо энд тэнд хаядаг тухай.

Соёлгүйг нь л гайхаад сүр болно шүү дээ. Би ч дуугай л байдаг даа.

Харин машингүй өдөр гээд хүүхдүүд шавиагаа ханатал дугуйгаа унах нь унаад, алхах нь алхсан гэсэн тэ.

Бид яаж тэмдэглэсэн бэ гэрээ, цуйван хийж идсэн. Зайрмаг идсэн охид. Чавганыхаа дарснаас нэг нэг хундагыг уусан, хань ижил бидэн хоёр.

Эндээс төв рүү явсан сүмо залууд цуйван хийж идээд гэсэн чинь
-Яасан гоёын? Эгчийн цуйванг идмээр л байна шүү гэсэн. Хэ хэ. Бид ингэж тэмдэглэлт өдрөөр монгол хоолоо хийж иддэг юм шд. Ккк

Бас саяхан УБ хотод минь марафон гүйлтийн тэмцээн болоод найз нөхөд минь оролцоод, түрүүлж бариад, баяраа хуваалцсан байсан.

Гудамжин дахь хогны тухайд бидний сэтгэлээс л шалтгаалах. Гол нь биднээс сэтгэл үнэртэхгүй байна л даа, тийм үү?

2 comments:

  1. өө тэгээд сэтгэл байхгүй бол худлаа нүүрномоор ухаантай мундаг царайлаад хэрэг байгаа юмуу л гэж боддог шд, нээрээ эгчийн цуйванг идэх юмсан кккк,
    би ч ганцаараа байдаг болхоор цуйван байтугай хоол хийж идэхгүй ээ, угийн хийх дургүйг хэлэхүү бүр амар ккк

    ReplyDelete
  2. хэхэ. сэтгэл л их чухал.

    нүүр номд, твиттерт тэнэг хүмүүс байхгүй шүү дээ. хэхэ

    бүгд ухаантай, би бас тэдний нэг. ккк

    ReplyDelete