Энэ гэнэтийн бэлэг бас л их сайхан. Хүндэлж явдаг найз сэнпай-с ирсэн.
Уг нь насаар үе тэнгийнх л дээ.
Урд нь ажиллаж байсан газарт миний өмнө ажиллаж, улсынхаа нэрийг өндөрт өргөж явсан ажлын сэнпай.
Нэг ажлыг ээлжлэн хийж явсных бас их яриа сэтгэл нийлнэ.
Бас л сайн охин, сайн найз, сайн хань, сайн ээж, сайннайз сэнпай-даа.
Номонд дуртай болохоор чинь гээд л сэтгэлийнхээ үгийг бичээд илгээсэн найздаа баярлалаа. Аз жаргал хүсье.
Нүүр номоос олж харчихаад, ойрд манай үүгээр хүн ирэхгүй юм байх даа, захиж унших юмсан гэж бодож байсан ном гээч.
Халуун боргол хийж аваад тухлан сууж амтархан уншина аа.
Нээрээ би энэ номыг эх хэлээр нь уншиж байгаагүй шд. Хэлэхэд ч ичмээр. Оюутан байхдаа нэг барьж авч байсан юм. Их л хүнд хэцүү үгтэй санагдаад, надад ахдаад.
Тэгэхэд ангийн маань ганц нэг мундаг охидууд уншаад, дипломын ажлаа болгож бичээд ч байлуу? Мундаг мундаг.
Эхлээд монголоор нь уншчихаад дараа нь л эх хэлээр нь уншихаас. Хэ хэ. Тэгвэл амархан санагдаж магад тэ.
За өөрөө өөртөө амжилт. Та бүхэндээ амжилт...
No comments:
Post a Comment