Хань ижлийн ажлын газрынхан хоёр хуваагдаж аялаад.
Ингэхдээ гэр бүлийнхэн нь явах уу? гэж санал асуулга явуулаад. Бид яах уу гэж гэж явахаар болов.
Тэгсэн гэр бүлээ дагуулаад явж байгаа хүн цөөхөн л байна лээ. Одоо яая гэхэв.
Эхний ээлжинд хувиарлагдсан байв. Олон хүн явах тул том оврын автобус хөлөглөөд л явав.
Охидтой минь үеийн охидууд ганц нэг байсан. Гэхдээ л анхнаасаа танил биш болохоор нэг их сүртэй найзалж энэ тэр болсонгүй.
Бүгд л нэг тийм төвийг сахьсан. Хэ хэ.
Нэлээд дээхэн бол ингэж ажлаараа аялалд явахад их л дуртай, тэсэн ядан хүлээдэг байсан гэнэ. Ихэнх албан газрынхан.
Тэгсэн яасан, өнөө үед цаг үе өөрчлөгдөөд. Өдөр бүр хардаг царайнуудтайгаа хагас бүтэн сайнд ч уулзалдах хэрэг үү? Ядаргаа ядаргаа гэдэг болсон гэнэ шүү.
Гэхдээ бүх газрууд тийм биш байх л даа.
Цуг ажиллагсдын дунд фракц энэ тэр гэж байна даа, тэгээд бодохнээ нээрээ л жаахан дургүй улсуудынхаа царайг өөрийн гэсэн цаг болох амралтынхаа өдрөөр харна гэдэг бас л хэцүү байх тиймээ. Хэ хэ.
Өдөр бүр ажил ажил гэж яваад, гэр бүлдээ гаргах цаг их бага байдаг япончууд хагас бүтэн сайныг гэртээ, үр хүүхэддээ зориулна гэдэг юм билээ.
Мөн баяр ёслолоор манайхан шиг шоудахгүй ээ. Тэрүүхэндээ гэр бүлээрээ тэмдэглэнэ. Мэдээж дунд нь ганц нэг шоунд дуртай хүмүүс байна аа байна.
За тэгээд төв газрынхныг сайн мэдэхгүй, бодвол арай өөр байдаг байж магад. Би чинь хөдөөний хөөн гэж.
Ер нь ажиглаад байхнээ энэ япончууд чинь наанаа нэг л их сайхан инээсэн, мэхийсэн, Дүүриймаадсан улс шүү дээ. Яг дунд нь ороод ажиллаад ирэхээр бас жаахан цэвдэг тал даа.
За за оршил их урт боллоо. Дараагийн бичлэгт яг хаагуур аялснаа зураг хөрөгтэй орууламз. Түр баяртай.
No comments:
Post a Comment