Saturday, June 25, 2016

Гэнэтийн бэлэг

Та нар минь ч бас гэнэтийн бэлэгт дуртай л биз дээ.

Саяхан хоёр ч найзаасаа гэнэтийн бэлэг хүлээж аваад. Нас явж намба суугаад тэр юм уу? Тэднийхээ сэтгэлийн үгтэй сайхан бэлгийг хараад нулимс цийлэгнээд л...

Маш сайхан мэдрэмж.
За энэ Токио хотод суралцаж төгсөөд эх орондоо харих гэж буй найзын минь дүүгээс ирсэн.

Багад нь л гэрээр нь орж гарч байхдаа таардаг, уулздаг байлаа. Удалгүй би ч энд ирээд, уулзалдаагүй олон жил болж байгаа ч сэнпай коохай гэдэг үүднээсээ их сэтгэл нийлдэг юм.

Зөв бодолтой, зөв хүмүүжилтэй сайн охин, сайн дүү, сайн найз, сайн коохай, сайн хань, сайн ээж.

Бидэн хоёр нь уулзалдах гээд чадсангүй. Гэхдээ заавал дахин Японоор ирж, манайхаар айлчлаарай гэж хүсье. 

Бэлгэнд ирсэн наалтаа хаана наах вэ гэж ярилцаад, бага зулзага цэцэрлэгийнхээ харилцах дэвтэрт нэгийг наав.

Би машиныхаа толинд нэгийг наав. Хэ хэ. Байнга харж дурсах гэж тэр. Үлдсэнийг нь тэгж байгаад гоё гоё газар олж наана даа.

За тэр захиа юу? Цэвэрхэн, жижигхэн, нямбай бичигтэй, сэтгэлийн үгтэй захиа. Миний тусалсан гэж юу байхав, харь газар сэтгэл зүрхээрээ хань болж чадсандаа өөрөөрөө хальт бахархав. Хэ хэ.

Хамгийн гол нь коохай маань өөрөө л маш сайн хичээсний үр дүн шүү дээ гэж магтмаар, бахархмаар байна.  Цаашдынх нь ажил үйлсэд өндрөөс өндөр амжилт шүү.

Ижий аав, хамаатан садан, найз нөхдөөсөө хол, тэдэндээ хань, тус дэм болж чаддаггүйдээ сэтгэл гонсойх үе байдаг юм.

Үе үе энэ захиаг гаргаж ирж тайвширлыг олж байхюм шүү. Хэдийгээр эх орон элгэн саднаасаа хол ч, бага ч гэсэн хүмүүст нөлөөлөөд, сэтгэлийн дэм өгөөд явах юм шүү гэж.

За их уянгын халилтай бичлэг хийчих шиг боллоо.

Дараагийн бичлэгт нэгэн найзынхаа сэтгэлийн бэлгийг танилцуулна аа. Түр баяртай.

Жич: Коохай гэдэг нь доод курсийнх гэсэн утгайтай. 

No comments:

Post a Comment