Охидын зуны амралт эхэлчихсэн шүү.
Эхлээд овоо хэд хоночихсон. Намайг энэ бичлэгээ оруулах гэсээр байтал амралт нь дуусах нь байна.
Би ч ойрд түмэн завгүй байгаад, бичлэг ч ойр ойрхон оруулж амжихгүй л гүйгээд байлаа. Одооноос хэсэг амсхийх байх, завандаа зөндөө зүйл бичнэ ээ.
Аниа нь энэ бүтэн сайнд үлээвэр хөгжмийн дугуйлангийнх нь тэмцээн болно. 2 жил дарааллан алт авсан улс энэ жил ч бас хичээхгүй бол гээд өдөр бүр давтаастай.
Дүү нь өглөө хар үүрээр гадаад цэцэрлэгт гарч гимнастик хийнэ. Радиогоор заадаг юм. Бага сургуулийн зуны амралтаар, улсын нийт хэмжээнд.
Хүүхдүүдийг амралт эхэлсэн гээд үд болтол унтаж үхрийн дуунаар сэрээхгүй, аль болх үр өгөөжтэй, зөв хэмнэлттэйгээр өнгөрөөгөөсэй гэдэг үүднээс явуулдаг гэсэн.
Бас их зүгээр л юм билээ. Нэгэнт сэрчихсэн хүүхэд эргэж унтдаггүй юм байна шд. Хэ хэ. Тэр чигтээ гадаа тоглох, нэг бол гэртээ зурагт үзэх гээд нэг сэрсэн л бол сэрсэн.
Радиог нь эцэг эхүүд ээлжлэн дааж аваад, өглөө гарч асааж өгнө. Миний ээлж маргааш. Ашгүй намайг байхад таарлаа, сүүлийн үед миний эзгүйд хамаг юм дахвцаад хань ижил бажигадаад байсан юм.
Том зулзагын тэмцээн дуусахаар бид нэг амьсгаа авахтайгаа болох байх даа. Дунд сургууль дахь сүүлчийн тэмцээн тул бид очиж үзнэ. Бас нэлээд явж очдог газар. Эртхэн гараад л жирийнэ дээ.
Даалгавар гэдэг асуудал байна. Том зулзага ч яахав өөрөө тэгсгээд хийгээд байна. Бага зулзага маг хурдан хийчихээд байна. Өдрийнхөө даалгаврыг. Завтай байгаа дээрээ бусад өдрийнхөө даалгаврыг бас хийчих ээ үр минь гэхлээр ойлгож өгөхгүй, багш заавал өдөр бүр бага багаар хий гэсэн гээд байх юм. Хэ хэ.
Бас нэг том даваа нь өдрийн хоол юу идүүлэх вэ? Сургууль дээрээ үдийн хоол идчихдэг болохоор ингэж гэртээ өнждөг өдрүүдэд ээжээс асар их авъяас шаардах юм. Түрийвч ч овоо нимгэрэх юм. Хэ хэ.
За ээжүүддээ амжилт хүсье. Түрийвчээ хоосолчихолгүй, өөрөө бас хамаг авъяасаа шавхчихалгүй зуныг даваарай гээд. Хи хи.
Showing posts with label Охины минь паян. Show all posts

Wednesday, August 02, 2017
Saturday, May 16, 2015
Аргагүй л дуртай юм даа
Энэ охид нээрээ гүнжтэй кинонд аргагүй л дуртай юм даа. Манай хоёр том жижиггүй л гүнжид дуртай.
Үзээд л байна, үзээд л байна. Ханана гэж алга аа. Сүүлийн үед "Үзэсгэлэнт охин ба Жонон"-г үзээд ухаан алга. Хэд ч үзэв. Би нь бас цугтаа үзнэ ээ. Багадаа үлгэрийг нь их уншдаг байсан даа гэж. Их үнэтэй юм ДВД нь. Өөрөөсөө нарийлдаг хэрнээ охиддоо хааяа нэг далим гаргаж авч өгөөд байгаа. Саяхан том зулзага өөрийнхөө мөнгөөр "Үзэсгэлэнт охин ба Жонон"-г авсан. Тэгээд л бид чинь хааяа үзнэ. Өнөөдөр ч бага зулзагатайгаа үзээд авлаа, ханахгүй. Гор нь гарсаан, хогоо гаргаж асгахаа мартчихсан байна лээ. Хэ хэ. Уг нь хогны машин ирэхэд ая яваад л мэдэгддэг байхгүй юу. Хүүхэлдэйн кино үзэж байгаад сонсоогүй байсан. Энд чинь хогны машин ирдэг тусгай өдөртэй. 7 хоногт хоёр ирнэ. Шатдаг хог нь. Шатдаггүй хог ачдаг машин нэг л өдөр ирнэ.
Өөр хэд хэдэн двд бий. Цуглуулга нь ч овоо болох шинжтэй. Дараагийн зорилго нь "101 гөлөг" билүү? Тэрийг авна аа гэчихсэн явж байна лээ.
Уг нь янз бүрийн баяраар ном л өгдөг байсан чинь сүүлдээ ч двд болж байх шиг байна шүү. Санаа ч гэж байна аа байна, адтай охидод минь. Хэ хэ.
Өө би нь юүтүбээс дууг нь орууллаа гэсэн болохгүй байна. Та нар минь өөрсдөө олоод сонсохыг бодоорой.

Monday, February 23, 2015
Сар шинийн мэнд
За уншигч олон түмэндээ сар шинийн мэнд хүргэе.
2 зулзага минь цагаалгыг минь идэж чаддаггүй ээ. Учир нь энд мах ногоо зэрэгтээ сахар хийж иддэг юм байж цагаан будааг бол сахартай хольж иднэ гэж байхгүй. Дээрээс нь үзэм хольчихсон болохоор бүр идэхгүй байсан.
-Ээж ээ, энэ үзмийг нь түүгээд өгөөч.
-Хамтад нь иддэг юм аа.
гэж хэлээд ч нэмэргүй байлаа. Хань ижил бид 2 л хөөх ямар гоё байнаа, бага нас санагдчихлаа, эмээгий минь, ээжийн минь хийдэг цагаалга ч хачин сайхан шүү гэж ирээд л амаа олохгүй идэв.
Гэх мэтчилэн хол байгаа бид чинь эх орныхоо ёс заншилаас жаахан хөндийхөн л байх юм. Ялангуяа хүүхдүүд минь л хол хөндий, мэдэхгүй өсчих гээд байх юм даа. Сонсох нэг өөр, өөрсдийн биеэр амсах нэг өөр байдаг даа. Нэг сайхан өдөр цагаан сараар охидоо дагуулаад харинаа, ярьшиг. Хэ хэ

Monday, January 05, 2015
Шинэ кино
Том зулзагын өвлийн амралт дуусахад ганцхан хоног. 10 л хоног амарч байна. Боддог юм, энэ япончууд ажиллах мөрөөрөө ажиллахгүй, хүүхдүүдийг хүртэл амраахгүй юм. Зун өвөл, хавар намрын амралт гэж хариугүй. Хамгийн урт нь зун. 1 сар л амарч байна. Том зулзага монгол дахь үеэлтэйгээ ярихаараа
-Юун гоёын?
гээд л атаархаад байдаг юм, амралтынх нь уртыг сонсчихоод. Хэ хэ
За энэ богинохон амралтыг нь аль болох зугаатай өнгөрөөчих юмсан гээд л, ийш тийшээ орж гарахыг хичээнээ. Энэ удаад Disney-н шинэ хүүхэлдэйн кино "Big Hero 6" үзэв. Хөөрхөн кино байна лээ. Робот гэхээр л байлдсан дайтсан, зодолдсон нүдэлдсэн биш, энэ удаад их хөөрхөн робот байлаа. Охид минь хүртэл өхөөрдөөд, инээгээд л үзээд байсан.

Tuesday, December 23, 2014
Крисмас баярууд
Хагас сайнд нь хорооны бүх хүүхдүүдийг хамарсан баяр нь болов. Ном уншиж өгөөд, их сургуулийн хэсэг оюутнуудыг урьж жүжигчилсэн тоглолт тоглуулаад, тарахад нь бэлэг өгнө. Бэлэг нь цамаан монголчуудын хувьд бол юун хөгийн юм өгдөгийн гэмээр шүү дээ.
Бүтэн сайнд нь бага сургуулийн сурагчдыг хамарсан баяр нь болов. Түрүү жил даргын ажил хийгээд үгээ хэлээд байсныг минь санаж байна уу. Жил жилээр өөр хүн хариуцдаг болохоор би нь энэ жил сайхан чөлөөтэй л байна. Зохиож байгаа арга хэмжээнд томыгоо оролцуулчихаад л. Багыгаа яадаг вэ гэж үү? Сургуулийн өмнөх насны хүүхэд хамрагддаггүй юм. Бэлэг нь хагас сайныхаа баярыг бодвол арай тансаг. Учир нь нэмж жилдээ нэг хураамж төлдөг тул. Тэрнийхөө төсвөөс гаргана. Энэ удаад бялуу хийж идсэн гэсэн. Хормогч, таваг сэрээгээ гэрээсээ авч явсан. Харьж ирэхэд нь дүү нь жаахан барьцсан.
-Миний бэлэг хаана байгаан аниа?
-Чамд байхгүй шдээ, яах уу?
гэцгээгээд л байсан. Насны зөрүүтэй гэлтгүй хоорондоо барьцаад байх юм аа энэ охидууд. Ээж нь дунд нь энхийг сахиулагч хийх гэж бас л үгээ хэлнэ дээ.

Tuesday, December 16, 2014
Хөгжөөнт боулинг
Энэ удаагийнх нь тусгай тамирчид бус оролцох сонирхолтой хорооны оршин суугчдын хоорондын хөгжөөнт тэмцээн. Нялх балчираас настай хөгшид хүртэл өргөнөөр оролцож болно. Миний бага зулзага хүртэл оролцсон. Хэ хэ. Хамгийн бяцхан тамирчин байсан байх шүү.
Хоёр үе тоглоод оноогоор нь байрт шалгаруулна. Бид энэ удаад тааруу тааруу. Хэ хэ. Баян ходоодоо шалгаруулсан чинь хань ижил томчуудын баян ходоод болдог юм даа. Таран тартлаа баян ходоодоо гэж дуудуулах шив. Шагналтай юм аа ядаж байхад. Бага зулзагыгаа бас баян ходоодоор шалгараад шагнал авчихаасай гэж хүсээд байна аа ээж нь. Шуналтай гар. Ккк. Хань ижлийн баян ходоодны шагнал нь 1000 иений ном авах эрхийн бичиг байсан юм. Би нь тэрэнд л шунал хөдөлж байхгүй юу.
Оролцсон бүх хүнд ундаа, цай гэх мэт зүйл тараана. Хүүхдүүдэд бага зэргийн амттаны нэмэлттэй. Тараад шагналаа гардуулах үед бүх хүмүүст сандвич, булчик, цай тарааж өгсөн. Мөн оролцсон бүх хүүхэд дэвтэр, балын харандаагаар шагнуулсан.
Гэх мэт гаднаас нь харахад инээдтэй ч юм шиг хирнээ дотроос нь харахад асар зохион байгуулалттай арга хэмжээ зохиочих юм.
За энэ зураг дээрх амьтан бол бага насны хүүхэд бөмбөгөө өнхрүүлэх гулсуур. Амар, шидэж барихгүй. Энэн дээрээс гулсуулчихаж байгаа юм. Тэгэхгүй бол хүнд бөмбөгөө гар хөл дээрээ унагаад бэртчихвэл хэцүүеэ.
Би нь бөмбөгөө ар тийшээ шидээд авсаан. Яаж зүгээр байхав. Манай ширээнийхэн, ойр хавийн ширээнийхэн татаж унаж байна лээ. Хэ хэ. Гэхдээ л баян ходоод болоогүй л юм даа гэж.
Ирэх жилийн тэмцээн даанч хол байна даа...

Sunday, November 30, 2014
Боулинг тоглосон нь
За энэ удаад хорооноос зохион байгуулдаг боулингийн тэмцээн. Насны ангилалаар том зулзага л оролцсон гэрээсээ. Тэр олон хүүхдүүд дундаас охиныг минь оролцохгүй биз гэж ирээд л гуйсэн тэр нэгэн өвөөд баярлаж байна өө. Том зулзага томроод, аливаа зүйлд жаахан хойрго хандаад байгаа ч аавтай нь нийлж шахаж байгаад оруулчихлаа. Хэ хэ.
Сүүлд дурсгалтай юм даа л гэж бодох юм. Мөн жаахан ч гэсэн хөдөлгөөн болно шүү дээ.
3-р байранд оров. Түрүү жил түрүүлж байсан юм. Дандаа түрүүлнэ ч гэж юу байхав.
Шагнал нэг нь нээх инээдтэй. Оршин суугчдын төлбөрөөс бүрдэж байдаг тул төсөв нь цөөхөн. Ямар ч байсан дэлгүүрээс худалдаа хийх эрхийн бичиг. Тэр нь 500 иенийх. Мөн ганц нэг амттан. Чамлахаар чанга атгаад л авсан. Том зулзага
-Юу авах уу? ээжээ
гээд л байгаа. Нэг завтай өдөрөө дагуулж дэлгүүр хоршоо хэсэхээс.
Нээрээ томроод багынх шигээ ном авна гэдэг байснаа болиод хувцаслалтдаа анхаарал тавьдаг болсон. Ээжийн минь хэлдэг санаанд ордог юм. "Багад нь нэг их гоёж олон хувцас авч өгөөд дэмий, тэртээ тэргүй томроод та нарын авч өгсөн чинь таалагдахаа больно. Сонирхол нь өөрчлөгдөнө. Тэр үед нь л дуртай хувцсыг нь авч өгч бай" гэж. Их үнэн санагддаг юм.

Thursday, November 27, 2014
Бага ангийнх нь сүүлчийн
Урлагийн үзлэг нь болов. Том зулзагын. 6-р анги болохоор үүрэг хариуцлага өндөртэй байлаа. Хүрэлцэн ирсэн үзэгч эцэг эхийг суудалд нь газарчилна. Мөн хорооны зарим нэг том дарга гэх мэт зочдод газарчилна. Бие засах өрөө зааж өгнө. 1-6 ангийнхаа номерт нь шаардлагатай хөгжмийн зэмсэг, тайзны чимэглэл зэргийг дор бүр нь бэлдэж өгнө, дуусахаар нь хураана.
Нээлт, хаайлтын дуугаа бүх сурагчид найрал дуулна. Дунд нь захирал багш үг хэлнэ. Сурагчид өөрсдөө тоглолтоо хөтлөнө.
Хувцаслалт их энгийн байна. Зүгээр л жирийн хувцастайгаа оролцоно. Жүжигчилсэн тоглолт байвал ах эгч, эмээ өвөө, ээж аавынхаа хувцаснаас дүрдээ тохирсныг нь өмсчихнө. Томдсон байна уу, багадсан байна уу огт хамаагүй. Гол нь дүрдээ ороод, үгээ тод хэлж байхад л болно. Ийнхүү заавал ижилсээд, шинэ хувцас авахуулаад байдаггүйд нь би хувьдаа дуртай. Тэртээ тэргүй хүүхдийнхээ боловсролд хангалттай мөнгө зарж байхад нь сургууль нь бас мөнгө татаад, шаардаад байвал хэцүү шүү дээ. Сургуулиас гадна дор хаяж нэгээс хоёр дугуйланд зэрэг явдаг хүүхдүүд их. Том зулзагын найзууд бүгд л завгүй байдаг. Мэдээж төлбөр нь ч өндөр. Газар газраасаа хамаараад төлбөр нь харилцан адилгүй.
Энэ хувцаслалтын талаар япончууд ямар ч гоо сайхны мэдрэмж байхгүй энэ тэр гээд ярих байх л даа. Гэхдээ эд нар байна шүү дээ, юунд илүү мөнгө зарахаа мэдээд байдаг юм. Тийм болохоороо хөгжлийн өдий зэрэгт хүрсэн биз?
Бага сургуулийнхаа сүүлчийн урлагийн үзлэгт оролцож байна гэдэг утгаараа ганц нэг хүүхэд уйлж харагдсан. Манай том зулзага цоглог байсан. Яг ч төгсөлтийн баяр нь биш болохоор тэр байх даа. Төгсөлтийн арга хэмжээгээр ээж аав, хүүхэдгүй л уйлдаг гэсэн. Би нь яахын байгаа юм, хань ижил бол уйлна гарцаагүй. Цэцэрлэгээ төгссөн чинь уйлаад, анх хэл мэдэхгүй жаахан юм японд ирээд цэцэрлэгт ороход анги даасан багштай нь гарын алчуур дундаа барьчихсан л уйлж харагдсан хүн шүү дээ. Хэ хэ.

Wednesday, November 05, 2014
Найрал дуулна
Том зулзагын сургуулийн нийт 6-р ангийн сурагчид хотынхоо урлагийн наадамд энэ дуугаар найрал дуулж оролцоно. Гэм нь ажлын өдөр. Миний бага сургууль явах өдөртэй давхцаад. Цаг нь зөрөөсэй гэж залбираад л байж байна. Видео болон зургийн аппаратаа бариад л хөгжөөн дэмжинэ дээ...
Том зулзагын минь бага сургуулийн 6 жил дэх дурсгалт өдөр нэгээр нэмэгдэнэ. Өдөр бүр бэлддэг гэсэн.
Жич: Багадаа 5-р сургууль дахь найрал дууны дугуйланд бүртгүүлээд 2 өдөр явсан юм даг. Л.Галмандах багшийн. Тэгсэн солгой хоолойтой байж найрал дуунд явлаа гэж гэрийнхэн шоолоод, би нь ичээд гарчихсан. Явж л байдаг байж гэж харамсдаг. Учир нь солгой хоолой гэж байдаггүй гэсэн шүү, ээжүүдээ. Багаас нь зааж өгдөг гэсэн. Дуучнаа байг гэхэд эвлэгхэн дуулдаг болчихсон байхгүй юу?

Thursday, October 16, 2014
Дэвших бэлтгэл
Том зулзага нь ахлах ангид орох бэлтгэл бага багаар, аажим аажмаар эхэлж байна. Гэрт өрнөдөг яриа, сургууль дээр өрнөдөг яриа, эргэн тойронд өрнөдөг ярианы гол сэдэв нь дунд ангид орох боллоо доо, цаг хугацаа ч хурдан юм даа гэсэн өгүүлбэр заалттай гардаг болсон.
Саяхан бага сургуулийн 6-р ангийн бүх сурагчид дэвшин суралцах дунд сургууль дээрээ очиж бүтэн нэг өдрийг дунд сургуулийн ах эгч нартайгаа цуг хичээлд нь сууж, тоглож өнгөрөөсөн. Нэг ёсондоо эртнээс сэтгэл санаагаар нь бэлдэж байнаа гэсэн үг.
Дунд сургууль 3 жил байна. Ахлах сургуульд ороход нь улс даяар гэсэн байх аа, дүнгээр нь жагсаадаг гэсэн. Оноо өндөр хүүхдүүд нэртэй сайн гэсэн сургуульдаа, оноо бага нь хотоос зайдуу, мэргэжлийн ахлах сургуулиудад ордог юм уу даа. Судалж үзээгүй болохоор сайн мэдэхгүй л байна. Гэхдээ сонирхлоороо мэргэжлийн ахлах сургуульд ордог хүүхдүүд бий.
Ямартаа ч дунд сургуульд ороод хичээл асар ихээр нэмэгддэг гэсэн. Мөн хүүхэд бүр ямар нэгэн дугуйлан секцэнд хамрагдах ёстой. Тэрнийх нь танилцуулга мөд удахгүй эцэг эхэд ирэх байх аа. Дунд сургууль дээр нь очиж бүтэн өдрийн яриа сонсдог шиг санаад байна. Дээр үед би нь нэг тийм орчуулганд явж байсан юм. Энэ талаар ярианд сууж ирчихээд дэлгэрэнгүй бичнээ. Дугуйланд хамрагдахаар хагас бүтэн сайнгүй бэлтгэл гэж хийгээд, уралдаан тэмцээн гээд түмэн завгүй болдог гэсэн. Хагас бүтэн сайн болохоор л уул явна гэдэг улсууд одоо яадаг юм байгаам хэхэ...
Гэх мэтчилэн эндхийн ерөнхий боловсролын тухай өөрийн туршлагаасаа бичээд байхыг хичээнэ ээ.

Төгсөх бэлтгэл
Ирэх жилийн 3 сард бага ангиа төгсөнө. Том зулзага нь. Одооноос бэлтгэл ажил эхэлж байх шиг байна. Төгсөлтийн зураг авахуулах мөнгө, төгсөлтийн ном хэвлүүлэх мөнгө, төгсөлтийн дараах уузлалтанд хэрэглэх мөнгө, бусад гэсэн ангиллаар мөнгө хурааж авна гэсэн. Тэрийгээ нэг дор биш энэ сараас эхлэн бага багаар нь хурааж авна гэж мэдэгдсэн бичиг ирсэн.
Төгсөлтөнд хэрэглэх мөнгө ингээд л болоо юм шиг байна. Манайхан шиг багшдаа бэлэг авах мөнгө, сургуульдаа бэлэг авах мөнгө, нийллэгний мөнгө гэж авдаггүй бололтой. Амар юм.
Гэхдээ сайн мэдэхгүй байна л даа. Хэрэв ямар нэгэн зүйл гарвал цаг тухай бүрт нь бичээд явна аа.
Бага анги төгсөхөд цаг үе арай гайгүй байсан болохоор бага ангийн багшдаа бэлэг өгснөө бол санадаггүй юм. Харин багш нарын баяр зэргээр өгч байсан.
Ахлах ангиа төгсөхөд бол багшдаа бэлэг, нийллэгний мөнгө гээд л тухайн үед ижий аав 2т минь их л хэцүү байсныг санаад байдаг юм. Энэ сонин уламжлалаа болих хэрэгтэй юм байгаам угтаа. Улам л гаараад байгаа гэж сонссон, худлаа сонсоогүй бол... Өгч чадах ч хүн байна, чадахгүй ч хүн байна. Багш нар ч бүр авах ёстой юм шиг л...
Боловсролын энэ мэт гажиг асуудлыг зөв гольдролд нь оруулдаг бол тэ. Сүүлийн үед эмч нарыг, багш нарыг их л шүүмжилдэг болж дээ. Би ч энд шүүмжилчихвэл илүүц байх дөө гэж...

Saturday, September 13, 2014
Хариад ирсэн
шүү, том зулзага аялалаасаа.
Их хөгжилтэй байсан юм байх. Сурагч байхад тэгдэг дээ тээ, ийш тийшээ зугаалгаар яваад ирэхээр анги хамт олон цаанаа л нэг коллектив сайтай болчихдог доо.
-Юунаас нь эхлэж ярих уу ээж ээ?
-За бүр эхнээс л сонсмоор байна ээж нь.
-За тэгвэл байна шүү дээ...
Одоо хүртэл бүгдийг нь ярьж дуусаагүй байгаа. Ер нь бол хамгийн хөгжилтэй, сэтгэлд тод үлдсэнийгээ л түрүүлээд ярьчихсан. Оройд л нэг зүйл санаж байгаад ярьж өгч байна даа.
Гэрийнхээ бүх гишүүдэд бэлэг авчирсан байна лээ. Охин хүүхэд л болсон хойно, жижиг сажиг хөөрхөн юм худалдж авчээ. Дүү нь эхэндээ миний бэлэг гээд сүйд болж байснаа 5 минут болов уу үгүй юу, өнөөх нь ширээн доор орчихсон л явж байсан. Дээш нь хураалаа, сүүлд гэнэт санаад нэхнэ тэр чинь. Хэдэн найзууд хосоор нь утас зэрэгт зүүдэг зүүлт авчээ. Бүр монголд байгаа үеэлүүддээ хүртэл бэлэгтэй.
Нэг инээдтэй нь эмээ өвөөдөө бэлэг авчээ. Тэгсэн чинь хань ижлийн ээж аавд бэлэг байдаггүй дээ.
-Миний охин өндөр өвөөгийндөө бэлэг байхгүй юм уу?
-Өө, тийм өвөө гэж байдаг билүү?
Хоёулаа хөхрөлдөв. Аав нь эзгүй байсан тулдаа л нэг юм аргаллаа. Яаж гээч? Эмээдээ нэг зүйл, өвөөдөө нэг зүйл гээд хоёр бэлэг авсан байна л даа. Тэрийг нь тэр өвөөдөө, энэ өвөөдөө гээд хуваарьлачихлаа. Хэ хэ. Орой аавыгаа ирэхэд нь энийг өндөр өвөөд, үүнийг ... өвөөд гэж хэлсэн, хань ижил баяртай байсан. Хэ хэ.
Хүүхэд өссөн эмээ өвөөдөө илүү сайн, амь байдаг юм шүү. Хүмүүсээ, зөвөөр ойлгоорой доо. Ганц бие, арай хүүхэдтэй болж амжаагүй залуу хосууд гээд хүмүүс гайхаж магад л юм. Ач зээгээ өсгөсөн эмээ өвөө нар нь ч өсгөсөндөө илүү шүү дээ. Миний аав том зулзага хоёр чинь амь. Ээждээ загнуулахаараа өвөөдөө ховлоно. Өвөө нь битгий хүүхэд загнаад бай гэж намайгаа загнана гээд л.
Мэдээж хоёр өвөө хоёр эмээ аль алинд нь сайн ач зээ байдгийг үгүйсгэхгүй. Хэ хэ. Та бүхний хүүхдүүд ямар нь вэ?

Thursday, September 11, 2014
Танилцах аялал
Аялалд яваад эзгүй байна, том зулзага. Бага сургуулийн 6-р ангийн хүүхдүүд бөөнөөрөө явна. Түүхийн дурсгалт газраар явна. Тухайн орон нутгаасаа шалтгаалаад ойрхон газраараа аялах нь элбэг гэсэн. Гэхдээ ихэвчлэн Киото, Нара гэх мэт газруудаар явдаг юм билээ. Хирошимагийн атмын бөмбөгдөлтийн тухай музей үзэх тохиолдол ч байдаг гэсэн.
Сургалтын агуулгад тусгайлан заасан байдаг шиг билээ.
За 6 -р ангид оруутаа л энэ тухай ярьж эхлэнэ. Хүүхдүүд ч хоорондоо тэгдэг гэсэн, ингэдэг гэсэн гээд л ярина. Ээж аавдаа эртхэн хэлж сэтгэл санааг нь бэлдүүлнэ. Хэ хэ. Учир нь бас л хөөрхөн мөнгө болдог юм билээ. Тэрийг нь сургууль нь албан ёсоор хурааж авна. Дээрээс нь яг явах өдөр хүүхэддээ гарын мөнгө гэж 5000 иен өгнө. Түүгээр хүүхдүүд гэрийнхэндээ бэлэг авдаг гэсэн.
-Юу захих уу, ээж ээ?
-Миний охин өөрөө л мэд. Гэрийнхээ гишүүдийг нэг бүрчлэн санаж байгаад л, тэр минь тийм юманд дуртай, энэ минь ийм юманд дуртай гээд л өөрөө төсөөлөөд авна шүү дээ, зулзага аа.
-За ойлголоо.
Нэг ийм харилцан яриа нэлээд хэд болсон.
Яван явтлаа, тэр нь ч гоё гэсэн, энэ нь ч содон гэсэн гээд л ээждээ их ярьсаан. Ээж нь үнэндээ зарим газар усных нь нэрийг тогтоохгүй юм билээ. Осолдохгүй хоёр том газрынх нь нэрийг л цээжилсэн. Хэ хэ
Хөтөлбөрийг нь урьдчилан эцэг эхэд хүргүүлнэ. Хэрэгтэй зүйс нь дэс дарааллан бичээстэй. Унаанд суухдаа дотор нь муухайрдаг бол эм өгч явуулаарай гэх мэт их дэлгэрэнгүй тайлбарласан байдаг юм билээ.
Анги даасан багш нар, захирал багш, сургуулийн эмч багш, зурагчны үүрэгтэйгээр нэг багш, тусгай ангийн нэг багш нийт 7 багш явсан. Энэ тусгай анги гэдэг нь ямар нэгэн бие бялдрын болон оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хариуцсан багшийг хэлж байгаа юм. Мэдээж тийм хүүхдүүд ч энэ арга хэмжээнд оролцоно.
Өглөө их эрт сургуулийн гадаах талбайдаа цуглана. Ээж аавууд нь хүргэж өгнө. Захирал багш үг хэлнэ. Сурагчдын төлөөлөл үг хэлнэ.
За тэгээд автобусандаа суугаад гараа далласаар хөдлөв.
Ээж 3 хоногтуслах хүнгүй жаахан хэцүүдэх байх даа гэж. Санана даа санана муу зулзага аа.
Сайн яваад, их зүйл үзэж хараад, хөгжилтэй яваад ирэхийг ерөөе.

Ээж 3 хоног
Сайн яваад, их зүйл үзэж хараад, хөгжилтэй яваад ирэхийг ерөөе.
Monday, August 25, 2014
Хичээл эхлэв
Өнөөх л олон зуны даалгавраа хүүе хаая даалгавраа хийгээч ээ гэж байж ам мөчид л дуусах шив дээ. Хичээл эхлэх урд өдөр. Хэ хэ.
Өдөр нь ямар хоол хийж өгөх вэ? Хаа нэгтээ дагуулаад явчих юмсан гэх асуудалгүй болов. Ямар хаашаа ээж вэ гэж бодох л байх даа, уншигч олон түмэн минь. Гэхдээ байна шүү дээ, хүн чинь муу занг дорхноо сурна. Өдөрт сургуульдаа өдрийн хоол идчихдэг болохоор бүр дасчихаж. Би байтугай япон ээж нар хүртэл залхчихсан, хичээл бушуухан шиг эхлээсэй гэчихсэн явна лээ. Миний танихын ихэнх ээжүүд. За тэгээд нэг гэрээс 3 хүүхэд, 2 хүүхэд, бүр 4, 5 хүүхэд нь сургуульд явдаг танил ээжүүд байна. Бүгд л толгой сэгсрээд,
-Ёооё, хоол цайнаас нь гадна даалгаврыг нь хийлгэх гэж үгээ идэж байна шүү. Бушуухан шиг л хичээл эхлэтүгэй.
гэж бидний хэдэн ээжүүдийн хааяа уулзаад, мэндчилгээний оронд хэрэглэдэг мэндчилгээ. Хэ хэ.
9 зүйл даалгавар өгсөн. Манайхаар бол хөдөлмөрийн хичээлийн даалгавараа бид 2 зуны амралтанд зориулж энд тэндхийн байгууллагуудаас зохион байгуулдаг арга хэмжээгээр тусгай багшийн заавраар нэг бүтээл хийсэн. Мөн гэр ахуйн хичээл дээр өглөөний хоолонд тохиромжтой загас ч билүү, хоол ч билүү гэсэн зүйл байсан. Далимдуулж ээж нь нэг өглөө том зулзагаараа өглөөний хоолоо бэлдүүлэв. Хэ хэ. За тэгээд бусад нь ханз, тоо, бие даалт энэ тэр гэсэн тувт бичих зүйл байсан. Гараа өвдтөлөө л юм бичих юм. Заримдаа өрөвдөөский. Заримдаа загнааский. Загнааскийгийнхаа дараа нь аргадах гэж бас юм болно оо. Ккк
Зуны амралтын хаалтын өдөр ээж том зулзага 2 булагнаж тансаг хоолонд орсон. Ирэх хичээлийн жилийг амжилттай дүүргэхийг, ээж нь ч ажлаа сайн хийхийг бие биедээ хүсэн ерөөгөөд. Ккк
Одоо ч үзүүлээд өгнө дөө.
Wednesday, April 16, 2014
Караоке
Том зулзагын төрсөн өдрөөр караоке орлоо.
Том нь ч яахав, дуу хуур сонирхдог насан дээрээ явж байгаа болохоор дуулж байна гэж юүхэв.
Бага нь эхэндээ жинхэнэ микрофон хараад гайхаж байснаа хүүхдийн дуу оруулсан чинь дуулж үзэж байна аа. Хэ хэ.
Аниагийнхаа дуулдаг дуунуудын дахилтуудыг надаас илүү мэдээд дуулж байна шд. Аниа арай давуу эрх мэдэл эдлээд зурагтаар өөрийнхөө сонирхлын дагуу нэвтрүүлэг, драм үзээд дүү нь бүр дахилт энэ тэрийг нь цээжилчихсэн.
Хааяа орж байя гэж бодлоо, уг нь их олон жил гэрээрээ орох юмсан гэж ярьсан юм. Нөхцөл нь нэг л бүрдэж өгдөггүй байлаа гэж.
Нэг онцлог нь бид юу ч захиалаагүй, 2 цаг дуулж байгаад л гарлаа. Яасан нарийн юм гэж бодож байна уу? Ккк Ууж идэх зүйл захиалахгүй бол бас ч гэж гайгүй л үнэтэй гардаг юм билээ. Энэ бол хэмнэлт.
1-рт оройн хоолоо идчихээд орсон.
2-рт томчууд яахав юм захиаллаа гэхэд бага зулзага бас л ундаа уух болно. Хоолны дараах амттанд зайрмагийг ханатлаа идсэн байсан учир нэмж амттан өгмөөргүй санагдаад.
3-рт дууныхаа дугаарыг оруулж, хайж энэ тэр байсаар байтал захиалга өгөх завдал гараагүй. Цаад улсууд нь ч захиалга авъя гэж ирээгүй. Амар хэхэ
2 цаг нүд ирмэхийн зуур л өнгөрсөн. Хойшид өдрийн цагаар орох нь зүйтэй юм билээ. Угаасаа оройн цагаар бага насны хүүхэд зугаа цэнгээний газраар орох хориотой, бид ам мөчид л хөл хорих цагаас өмнө амжсан.

Tuesday, April 08, 2014
Ойр зуур
Ханиад хүрээд эдгэсэн. Өнөө айхтар influenza ханиад.
2 долоо хоногийн өмнө том зулзага тусч эдгээд. 5 хоног гэртээ хорионд байх ёстой гээд 6-р ангийнхныгаа үдэх өдөр амарч таарав. Эмчээс нь гуйгаад нэмэр болоогүй. Учир нь эмчийн тамгатай зөвшөөрлийн бичиг байхгүй бол сургуульдаа явж болохгүй. Утсаар хэдэн сувилагчийг нь аргадаж нэг үзээд, аашилж нэг үзээд. Үзүүлэх өдрөө нэг өдрөөр наашлуулсан чинь эмч гуай нь халгаадаггүй дээ. Япон улсын дүрэм журам бла бла. Ээжүүд ингээд дураараа аашлах гээд байдаг юм энэ тэр гэнэ ээ. Ганц би ч аашилдаггүй бололтой.
За дараа нь өөрөө тусав. Ёстой балай. Халуурна. хамаг яс янгинаж даарна. Би бүр зузаан хөнжил энэ тэрээр хучаастай хэрнээ даараад л байлаа. Мэдээж 5 өдөр гэртээ яс хэвтэв. Юун сакүра, юун наадам л байлаа хэхэ. Эм нь нойр хүргэдэг гээд, сайхан унтаж өгөв. Нойртой хүнд их сайхан байлаа, унтах нь л. Сайн унтах арьсанд сайн гэж үнэн шиг байна лээ шүү. Юу ч түрхэж, арчлаагүй байж нүүрний арьс гоё толийсон байсан.
Бас багахаан жин хассан. Зөвхөн хоолоо л иднэ. Хажуугаар нь илүү дутуу зүйл идэхгүй байх чинь тураадаг юм байна шүү. Идэх дур төрөхгүй байсанч эм уух тул аргагүйн эрхэнд л жаахан хоол иднэ. Тэгээд л жин хаслаа гэж баярлаад, эдгэсэн хойноо дуртай зүйлсээсээ түүж идээд жин нэмж байх шив дээ гэж эцэст нь...
Ер нь ямар ч өвчинг хүсэлтгүй. Хамаг ажил алдуулаад. Эргээд тэрийгээ нөхөж ажиллах гэж бас л чармайж байна шүү ккк

Thursday, February 27, 2014
Аниа гэж
Хань ижлээс мессеж ирэв ээ. Охидынхоо ээжийн эзгүйд хэрхэн тоглож байгааг, хэрхэн аашилж байгааг, ээжийгээ хэрхэн санагалзаж байгааг гээд тайлагнана.
Аниа нь дүүдээ үсэг зааж өгч байна гэнэ дээ. Дөнгөж 2хон настай дүүдээ шүү. Хэ хэ.
Ингэж томоор зураад, зааж хэлүүлсэн юм байх. Өнөөх нь тухайн үедээ дагаж хэлж байсан ч, одоогоор тогтоогоогүй л дээ мэдээж. 2 өдөр л ингэж багш шавь болцгоогоод, сүүлийн өдрүүдэд дүү нь энэ цаасаа гаргаж ирэхгүй байна гэнэ дээ. Бодвол аниа ширүүн багш байсан биз. Тэгээд ээж харьж ирсэн бүгд хуучин хэвэндээ орцгоосон. Ккк
Би бас багадаа дүү нартаа ингэж үсэг заагаад, өнөөдүүл нь тогтоохгүй болохоор уур хүрч байснаа санадаг юм. Аниа нар гэж бас дүрдээ их итгэлтэй улс байдаг юм байна шд.
Ингээд босоогоор орчихлоо.

Friday, January 10, 2014
Өвөөгийн бэлэг
Уламжлалт бичлэг.
Бага зулзагат санта өвөө модтой чихэр. 3 ширхэг двд өгсөн. Одоо тэрийгээ тарж ирээд л үзнэ гэж гуйдаг болсон. Нүднээс нь далд байвал арай гайгүй. Хааяа хоол хийж байхад ч зүгээр ь байдаг юм.
Том зулзагат өмд цамц өгсөн. Өөрөө захиа бичсэн байсан. Ха ха. Захиандаа тийм цамц, өмд тэр дэлгүүрээс гээд нэр усыг нь бичээд бүр зураг зураад өгсөн байвал яах уу? Санта нь яг мэдэхгүй будлиад буруу зөрүү зүйл авна гэж мэдсэн байгаа юм даа. Зурагных нь ачаар шууд л очоод авлаа шд.

Monday, December 02, 2013
Өвөөгөөс хүсэх нь
Бага зулзага минь санта өвөөгөөс юу хүсч байгаа гээч. Долоодог чихэр. Модтой чихэр л дээ тэр нь. Аав ээж хоёр нүдээ ирмэлцээд л өнгөрсөн. Дараа нь хоёулхнаа ярьж байна аа. Хүссэн хэмжээгээр нь аваад өгчихмөөр, хөөрхөн юм бэ гэж. Хэ хэ
Том зулзага юу хүсч байгааг бүү мэд. "Ээж аав" санта гэж мэдээд байгаа хэрнээ хэлэхгүй л жуумалзаад байна. Хэрэв мэддэг гээд хэлчихвэл хямдхан бэлэг авна. Аан харин санта өвөө л хүссэн зүйлийг нь өгдөг гэвэл үнэтэй, яг хүссэн бэлэгээ авах гээд байдаг. Яахаа мэдэхгүй л хүн байх шиг байна. Би болохоор өөрөөр нь хэлүүлчих санаатай хүлээгээд байдаг.
Энд тэндхийн газар юун ч эрт ёолкоо засдаг юм. Бид хэзээ засах уу гэсэн улсууд. Амралтын өдөр л засна даа...

Monday, November 12, 2012
Баярлалаа
Том зулзагын сургуулийн энэ удаагийн нээлттэй хичээл нь ёс суртахууны тухай байлаа. "Дотно үг" гэсэн гарчигтай бяцхан өгүүллэг уншаад, тэр талаараа ярилцсан. Ямар ч жижиг зүйл байсан хүнд баярлалаа гэж хэлж байх. Харилцагч хүнийхээ оронд өөрийгөө тавьж үзэх. Хэрэв чамд найз чинь ч юм уу хэн нэгэн баярлалаа гэж хэлээгүй бол чамд ямар санагдах уу гэж ирээд л хоорондоо ярилцаад, сэтгэгдлээ бичээд багшдаа хураалгаж байсан.
40 минутын нээлттэй хичээл дуусахаар эцэг эхчүүдэд зориулсан яриа байдаг юм. Нэгэн сэдэв сонгоод тэр чиглэлээр нь мэргэжлийн хүн урьж яриа хийлгэдэг. Би ажилтай байсан тул сонсож амжаагүй. Харин сүүлийн 30 минутанд анги ангид нь эцэг эхийн хурал шиг юм болдог, түүнд жаахан хоцрос гээд ирж оролцлоо.
Ээжүүд л ирсэн байсан, аавууд мэдээж ажилтай...
Хүүхдэдээ баярлалаа гэж хэлдэг үү? би хааяа л хэлдэг, би бол барагтай л бол хэлдэггүй, би ёс болгож л хэлдэг сэтгэлээсээ биш юм байна аа , би ч гэрийн ажилдаа түүртээд бас тэр бүр хэлдэггүй, хүүхэд юм чинь ээж аавдаа туслах л ёстой гэж ханддаг.
гэж ээжүүд дор бүрнээ хэлнэ лээ. Миний ээлж болоход хааяа л хэлдэг гэж үнэнээ хэллээ. Угаасаа монгол сэтгэхүйгээр бол хүүхдүүд ээж аавдаа туслах нь зүйн хэрэг гэж би бодож ирсэн юм чинь.
Тэгсэн үгүй гэнэ ээ. Чамаас баярлалаа гэдэг үг сонсож байж эргээд хүүхэд чинь хүнд баярлалаа гэж хэлж сурна гэнэ шүү. Хүүхдийнхээ яриаг анхааралтай сайн сонсож бай, эгц нүүр лүү нь харж байгаад. Хааяа элгэндээ чанга тэврээд баярлалаа гэж байх хэрэгтэй гэнэ.
Бидний монголчууд багаасаа баярлалаа гэдэг үгийг цөөн сонсож, хэлж ирсэн болохороо бие биендээ баярлалаа гэж хэлэхээсээ ичээд, санаа зовоод, харамлаад байдаг байх аа.
Ингээд миний блогоор ирж шагайдаг та бүхэндээ их баярлалаа.
Би нь нэг ном уншиж байгаа. Ээжүүдийн "үглээ"-ний тухай. Их сонирхолтой санагдаад байгаа, удахгүй хальт орууламз...

Subscribe to:
Posts (Atom)