Tuesday, April 08, 2014

Ойр зуур

Ханиад хүрээд эдгэсэн. Өнөө айхтар influenza ханиад.
2 долоо хоногийн өмнө том зулзага тусч эдгээд. 5 хоног гэртээ хорионд байх ёстой гээд 6-р ангийнхныгаа үдэх өдөр амарч таарав. Эмчээс нь гуйгаад нэмэр болоогүй. Учир нь эмчийн тамгатай зөвшөөрлийн бичиг байхгүй бол сургуульдаа явж болохгүй. Утсаар хэдэн сувилагчийг нь аргадаж нэг үзээд, аашилж нэг үзээд. Үзүүлэх өдрөө нэг өдрөөр наашлуулсан чинь эмч гуай нь халгаадаггүй дээ. Япон улсын дүрэм журам бла бла. Ээжүүд ингээд дураараа аашлах гээд байдаг юм энэ тэр гэнэ ээ. Ганц би ч аашилдаггүй бололтой.

За дараа нь өөрөө тусав. Ёстой балай. Халуурна. хамаг яс янгинаж даарна. Би бүр зузаан хөнжил энэ тэрээр хучаастай хэрнээ даараад л байлаа. Мэдээж 5 өдөр гэртээ яс хэвтэв. Юун сакүра, юун наадам л байлаа хэхэ. Эм нь нойр хүргэдэг гээд, сайхан унтаж өгөв. Нойртой хүнд их сайхан байлаа, унтах нь л. Сайн унтах арьсанд сайн гэж үнэн шиг байна лээ шүү. Юу ч түрхэж, арчлаагүй байж нүүрний арьс гоё толийсон байсан.
Бас багахаан жин хассан. Зөвхөн хоолоо л иднэ. Хажуугаар нь илүү дутуу зүйл идэхгүй байх чинь тураадаг юм байна шүү. Идэх дур төрөхгүй байсанч эм уух тул аргагүйн эрхэнд л жаахан хоол иднэ. Тэгээд л жин хаслаа гэж баярлаад, эдгэсэн хойноо дуртай зүйлсээсээ түүж идээд жин нэмж байх шив дээ гэж эцэст нь...

Ер нь ямар ч өвчинг хүсэлтгүй. Хамаг ажил алдуулаад. Эргээд тэрийгээ нөхөж ажиллах гэж бас л чармайж байна шүү ккк

2 comments:

  1. Өөрт зовиургүй, эдгэрсэн юм шиг байсан ч 5 хоног олон нийтийн газар очиж болохгүй, бусдад халдаах магадлал өндөр болохоор ёстой халгаахгүй байдаг нь зөв л дөө. Өвчин тусах ч хэцүү шүү нээрээ.

    ReplyDelete
  2. heleed uhev. uvchingui bol jargal gdg chin l yostoi unen ug.

    ReplyDelete