Tuesday, April 08, 2014

Шилжилт хөдөлгөөн

4 сард шилжилт хөдөлгөөн болдог гэж мэдэж байгаа байх өө, уншигчид минь.
Ажлын газрын дарга солигдсон. Одоогоор нэрийг нь ч сайн тогтоож амжаагүй байна хэхэ.

2 зулзагын сургууль цэцэрлэгийн багш, албан хаагчид бас нэлээд хольж солигдсон. 
Анги даасан багш нар нь солигдсон. Том зулзагынх бүр өөр сургуулиас ирсэн багш болсон гэнэ. Бага зулзагын ахлах багш нь эрэгтэй багш, дотроо шилжилт хөдөлгөөнөөр энэ жил 3 настны анги дааж авч байгаа гэнэ. Туслах багш нь харин өөр цэцэрлэгээс шилжиж ирсэн.

Гэх мэтчилэн нэг л цэцэрлэгээр жишээ авахад нийт 20 багш ажилчид өөр газар луу шилжих нь шилжээд, тэтгэвэртээ гарах нь гарсан байна.

Ингэж хооронд нь хольж солих нь авилгалаас сэргийлэх, нэг газрын нэг л хэвийн байдлаас ангижруулах, тухайн ажилчнаа олон салбарын мэдлэг мэдэгдэхүүнтэй болгох гээд л олон сайн талтай байдаг гэсэн.

Ялангуяа төрийн албан хаагчдаа нэг тушаалд 3-с дээш жилээр зоох нь зохисгүй гэж үздэг юм билээ.
Монголын нэг аймгийн тамгын газрын дарга 10 жил болоход гайхаад, солигдоогүй юу? солиоч ээ гээд ил далд загнаад байдаг байж билээ.

2 comments:

  1. Манай охины багш бас өөр сургуулиас ирсэн. Улсын, мужын эсвэл дүүргийн харъяалалд ажилд орсон багш нар ингээд улс, муж дотроо эсвэл дүүрэг дотроо солигдоод л байдаг тээ. Охин багшийгаа нээх хөөрхөн биш бас нээх залуу биш эмэгтэй багш ирсэн гэсэн шд хэхэ.

    ReplyDelete
  2. hehe. manai ohin bas bagshaa , odoogoor dasaagui bolohoor sain medku bna gsnee, neg udur goy bagsh bna gsn hun l orj irsen.

    ReplyDelete