Thursday, April 10, 2014

Ойн баяр

Хань ижилтэйгээ танилцаад 14 жил, батлуулаад 13 жил, ээж гэдэг эрхэм цолыг хүртээд 12 жил болж байна.

Олон баяраа яаж тэмдэглэх үү гэхээр байна шдээ, гэр бүлийн хэмжээнд л тэмдэглэнэ дээ. Даруухан.

Энд ирээд ер нь жаахан зожиг гэх юм уу, хэмнэлттэй гэх юм уу, романтик зан минь хаа нэгтээ нуугдчихсан. Хамгийн түрүүнд гэр бүл, охидууд бодогддог болчихдог юм билээ шүү. Тийм чухал хэрэгцээтэй билүү? шаардлагатай билүү гэж бодоод л хойш нь тавиад,  сүүлдээ мартдаг.

Харин хагас сайнд гэрээрээ зугаална. Сакүра үзэж баясаад, ганц хоёр хундага тулгана.

Нээрээ, юм нэхэхийг үзүүлж өгч байна, аяга угаагч, оймс гээд л. Нэхэж дуусангуут нь хүнд бэлэглэчихнэ. Яг одоо нэг оймс нэхээд ухаан алга. Ирэх долоо хоногт уулзах шавийнхаа гэргийд өгнө. Монголд 2 жил болсон шавь минь хариад ирчихсэн. Цаг хугацаа гэж үнэн хурдан юм аа. Хэрэг алга. Юу хийлээ гэж бодоод, хийх гэж байтал аль хэдийн жил өнгөрөөд талдаа орох гэж байна.
Өнөөх өөртөө амлалт өгсөн галзуу хүний тэмдэглэлээ, сөхөж харах гээд л харах гээд л байна. Дунд нь шаал өөр хийгээд байгаа болохоос.

Пиглэт ээ, нэхмэлийн номыг номын дэлгүүрээс ороод хайгаарай. Төрөл төрлөөрөө байгаа. Бүгдийг нь авмаар болоод шунал хөдлөөд байдаг юм хэхэ. 手芸 гээд ангилчихсан байх ёстой. Дотор нь нэхмэл, хатгамал, оёдол гээд л өөрийн эрхгүй шунал чинь хөдлөнө шүү.

3 comments:

  1. Олон олон ойн баярын мэнд хүргэе! Гэр бүлээрээ сайхан тэмдэглээрэй.
    Номын дэлгүүр орохоос ч жаахан айгаад байгаа, ороод гарахаа мэдэхгүй, зүгээр гарахгүй, хэтрүүлчих гээд. Гэхдээ орноо. Баярлалаа.

    ReplyDelete
  2. Anonymous9:56 PM

    yamar olon bayar ve, tehdee bugd hundtei unetei bayar bn, Nzda ger buld n hamgiin sain saihan az jargal buhniig huseye Kiss Dorro

    ReplyDelete
  3. Piglet: bayarlalaa. tegeerei. nomiin delguurt orohoor garahaa meddegui yumaa te.

    Dorro: wow. bayarlala naizaa.

    ReplyDelete