Wednesday, April 09, 2014

Анхных

Олбог. Сандал дээр тавьсан ч болно. Газар дэвсээд суусан ч болно. Одоогоор 2-ыг нэхсэн. Усан цэнхэр өнгөтэйг. Дахиад өөр өөр өнгөөр нэхэх санаа бий. Яг адилхныг биш, арай өөр хээ, хэлбэр дүрстэйг нэхэх гээд л, схемийг нь хараад сайн ойлгож өгөхгүй дэмий л гөлөрдөг гэж байгаа. Нэг өдөр л цоорох байх хэхэ.
Энийг бас хэдэн өдөр гөлөрч сууж байж зориглоод нэхсэн чинь харин амархан байж таарав.
Захиалга ар араасаа орж ирэх шинжтэй. Одоогоор авч эхлээгүй хэхэ.
Ганц нэг найзууд л надаа гэсэн л дээ. Түүнээс зарах захиалга биш шүү.
Монголд харихаараа нэхэж зарна аа, тэр үед та нараасаа эхлээд зөндөө захиалга авна шүү...

3 comments:

  1. Anonymous1:46 PM

    Гоё харагдаж байна шүү, амжилт хүсье

    ReplyDelete
  2. Хүүе яасан гоё эд вэ? Утас, зүү, нэхмэлийн схемээ аль дэлгүүрээс авдаг вэ? Би худалдаж авч оролдож үзмээр байнаа. Энэ чинь бас стресс тайлна шүү дээ тээ.

    ReplyDelete
  3. Bayarlaaa. zochidoo. uram hairladagt.

    ReplyDelete