Showing posts with label Зураг. Show all posts
Showing posts with label Зураг. Show all posts

Thursday, April 18, 2019

Нарлалт ба цэцэгс

Маамаагаа аваад хааяа нэг салхилдаг болсон. 

Өвөөгийн ганц хийж чаддаг ажил нь маамааг минь салхилуулах. Хэ хэ. 

Ээж минь бол бүгдийг чадагч. 60 чавганцын минь бүх ажилд туслана. Ачийг тань яаж хариулна даа...

Хааяа өөрөө авч гарахдаа цэцэгсийнхээ зургийг дараастай. Ойрд гэрээс гараагүй, ертөнцөөс тасарчихсан ч юм шиг санагдаад...

Цэцэгс харж нүдээ баясгасан шиг л байна. 
Гадаанаа цэцгийн мандалгүй айлууд ингэж ваартай цэцэгсээр үүдээ гоёх нь их. 
Тоглоомын талбайн гадна ургасан байв. Удахгүй нийтийн субботник болно, тэр үеэр хажуудах зэрлэгийг нь зулгаах байх даа...
Хажуугийн машины зогсоолын чимэг. Гэрийн минь хажууд болохоор бас манай гэрийн талбайг  давхар чимчхэж байгаа юм. Хэ хэ.

3 хүүхдийнхээ дунд би хааяа сандарч байна шүү. Ядаж байхад эгч нар нь анги дэвшээд, шаардаж шавдуулдаг зүйл нь нэмэгдээд байна. 

Шинээр дугуйлан секцэнд явмаар байна гэж сандаргаж энэ тэр. Ямартай ч туршилтын журмаар хэд хоног явах юм гэсэн. Ерөнхийд нь аавд даатгаад байгаа ч ээжийн оролцоо гэж зайлшгүй л шаардлагатай байх юм. 

Хичээнэ дээ, чармайна даа, чадах юм чинь чадах юм чинь. Хи хи. 

Tuesday, January 08, 2019

Цэцэгс

Шинийн 2-нд сүм мөргөчихөөд, нутгийн гурвалжин будааны гоймон олоод идчих санаатай жаал алхав. Ингэж алхангаа нэгэн жижигхэн гоймонгийн газрын үүдний зургийиг дарсан нь. Өвөл ч цэцэг ургаад байх юм энд, атаархмаар. Шороо, утаа байхгүй.
Нэг иймэрхүү торхонд тариад байх нь элбэг шүү. Шавар эдлэлд дуртай гэж эд нар. 
Ийм жижиг саванд тариад, түүнийгээ их арчилна аа. Би нэг жижиг цэцэг тарьж үзсэн. Ажилтай гэж нэг шалтаг хэлээд, залхуу хүрээд гэж нэг шалтаг хэлээд олигтой аричлж чадаагүй. Тэтгэвэрт гарахдаа нэгэн хоббигоо болгож цэцэг тарина гэж мөрөөдөж байгаа. 
Нэгэн жижигхээн гуанзны гадаах үүд гэхэд л нэг иймэрхүү. 

Гэснээс нэг өвөө бидэнд ботан цэцэг өгсөн. Ботаныг юу гэж орчуулаад байлаа даа? Аан тийм, цээнэ цэцэг. Одоогоор цэцэглээгүй байгаа. Цэцэглэхээр нь зураг оруулна аа. 

Шинэ оны анхны цэцгийн зураг нэг иймэрхүү байлаа. Ваар савных нь хөөрхнийг, санаа оноо болчихоор зүйл гэж байна уу? гэж өлөн нүдлэх юм даа гэж. Хэ хэ. Ирээдүйд тэтгэвэрт гарахдаа блогоо эргэн сөхөж зураг хөрөг хараад санаа авах юм шүү. Хо хо. 

Их л холын мөрөөдөл байна уу? Яахав ээ яахав цаадах чинь мөөрөдөж л байг, ямар мөнгө төлөх биш тийм ээ?

Бүгдэд нь амжилт хүсье.

Friday, November 09, 2018

Цэцэгс

Цэцгийн булангийн цэцэг хэд хэд солигдоод амжиж. Зургийг нь дарах гэж явсаар заримдаа их мартах юм аливаа зүйлийг.
Хулуу энэ тэр байхыг бодоход энэ 10 сарын бүтээл байх нь. Сүнсний баярыг тохиолдуулж урласан байх даа тийм ээ?

Гэснээс бид сүнсний баярыг тоолгүй өнгөрөөв. Ээж тоохгүй бол гэрийн бусад гишүүд бас тэгсгээд чимээгүй л байв. Сүүлд бага зулзага ээж тоогоогүй шд гэж байсан. Тоосон тоогоогүй та хоёр ойрд амттан чинь ихдээд байгаа шүү гэж банга хүртсэн, ээжийн ээлжит сөрсөн базаа. Хи хи.
Бодвол намрын өнгийг бэлэгдэж урласан байх. Ваарны доор дэлгээстэй дэвсгэрт их ач холбогдөл өгдөг юм байна, нээрээ. Анзаарсан бол тэр нь бас их учир жанцантай шүү. Цэцгийн болон навчны өнгийг тодотгож өгдөг энэ тэр гээд л тайлбарлах байх.
Төгөлдөр хуурын багшийн гэрийн үүдэн дэх гутлын шүүгээн дээрх гоёо. Чамин, гоёмсог санагдаад зураг дарчихсан.

Гэснээс би бас гэрийнхээ үүдэн дэх гоёоныхоо зургийг оруулна аа. Гоёо ч гэж дээ, хэхэ. Хараад шоолох вий?

Wednesday, November 07, 2018

Налгар намар

Ойрд суугуул нутагт минь налгар сайхан намар болж байна аа. Бороо шороо ч ховор. Нар ээгээд л. Зуны халуунд нар ахайтныг ад үздэг бол одоо нар ахайтандаа хайртай гэж юүхэв болсон.

Нартай л бол угаасан хувцсаа гаргаж хатаана. Өдөр нь ойр зуур алхана. Ажлын газрын минь эргэн тойронд намрын өнгө алаглаад.
Тэр цаана харагдаж байгаа нь хотын захиргаа. 2 давхарт нь хотын харъяа номын сан байрлана. Би долоо хоногтоо нэг орж бага зулзагатаа ном зээлж авна.
Ийм модон түнээл доогуур алхахаар нэг тийм романтик санагдаад байдаг юм. Та нарт бас тэгж санагддаг юм биш биз?
Эхний зурагт гарсан хотын захиргаа тээр цаана нь харагдаж байна. Наад талд байгаа улаан моддын зургийг дарж блогтоо оруулах гэж санасан байх.
Навчис ингэж унаад л. Хол дор шаржиганаж дуугараад л. Гоё улаан навч байдаггүй ээ. Бас шав шар навч алга. Шав шар навч харахаараа МУИС-ын хажуугийн гудамжаар ангийнхаа ганц нэг охидтой алхаж байсан санагддаг юм. Дурсамжаа гэж...

Эх оронд минь бас урт сайхан намар болж байна гэж дуулсан. Утаа л ихсээд байгаа сурагтай, яая дөө тэр утааг.

Удахгүй цас орно гэж бодохоор...

Sunday, October 21, 2018

Цэцэгс

10 сард орж гарахад минь тааралдсан цэцэгс.
Амтат төмс түүсэн өвөөгийн гадаах үүдэнд ургасан байсан цэцэг. Самган нь нэг нэр хэлээд  байсан л даа. Би чихнийхээ хажуугаар өнгөрөөчихөж ээ. Уучилна биз дээ, түмэн олон минь. 
Бас л амтат төмс тарьсан өвөөгийн гадаах цэцэг. Гэхдээ гэрээс нь жаахаан зайтай газар л даа. Бага зулзага зүрхэн хэлбэртэй байна, ээж ээ гэж орилж байгаад зураг даруулсан. Хи хи. Хүүхдийн нүд заримдаа бас их соргог байх юм тэ. 
Ээлжит цэцгийн булан. 10 сарын эхээр. Саяхан бас өөрчилж харагдсан. Доошоо бууж зураг дарах юм байна шүү. Энэ цэцгийн сургалтын сурагч нар нь ихэвчлэн эмээ нар байдаг юм билээ. 

Манай эмээ нар бас хоорондоо нэг бүлгэм байгуулаад ямарваа нэгэн зүйлд суралцвал тийм ээ. Хороон дээрээ ч юм уу? Байдаг л байх л даа, би л мэддэгүй явж магад. Тэгвэл байдаг шүү гээд хэлээд өгөөрэй, хүмүүсээ. 

Сэрүүсээд, хүйтэрч байгаа ч сэтгэл баясгасан цэцэгстэй таарна гэж найднам...

Wednesday, October 17, 2018

Япон хоол оо гэж...

 Хоолзүйч нэг эмээгийн тухай бичдэг дээ. Тэр эмээ биднийг уриад.

Энэ жил хоёр дахь удаагаа зохиогдож байгаа арга хэмжээнд оролцов. Өнгөрдөг онд бас уригдаж оролцсон л доо.
Энэ япон хоол өмнөх жилтэйгээ адилхан байна уу? Би сайн санадаггүй ээ. Зураг хөргөө эргэж сөхөхгүй л бол. Энэ жилийн нэг онцлог нь уух зүйл нь чөлөөтэй байсан. Хүмүүс уугаад л байсан. Би харихдаа машин барих тул уугаагүй ээ. Хань ижил уусан, миний оронд. Хэ хэ.
Хооллож дуусаад бид халуун рашаанд орсон. Тэр цаана хана тулж ирж байна аа даа, энэ хонгилоор явахаар. Тэр хананд тулж очоод хоёр тийшээ салаа өрөө бий. Эр эмээрээ тусдаа халуун рашаанд орно. Зарим нэг газар эр эм цугтаа ордог нь байдаг л юм.

Ойрд ороогүй сайхан байсөөн. Хүн ч цөөтэй байлаа. Дотор их халуун бүгчим байсан, гадаах шараан нь дээрээс од гялалзаад, амьсгалахад таатай гэж юүхэв. Гэснээс манай монгол шиг гялалзахгүй ээ, зүгээр л уран сайхны хэтрүүлэг шүү. Хи хи.

Рашаанаас түрүүлж гарч ирсэн нь олбог бүхий сандал тээр сууж хүлээнэ. Хүлээхдээ бас зүгээр байхгүй ээ, автоматаас ундаа энэ тэрхэн худалдаж авч ууна. Хөөрхөөн мөнгийг минь хүүлэхээр байгаа биз?

Зулзагууд аавыгаа хүлээх зуураа зайрмаг авч идсэн.
Олбог бүхий сандалны өөдөөс харсан чулуунууд. Энгийн нэг чулуу шиг хэрнээ бас орчноо хөөрхөн чимчихэж байгаа юм.
Энэ бүр гадаах үүдэнд байрлах мод? Холоос харахад хатаасан навч шиг. Шаргалдуу өнгө ороод, намар цагийн нэг илэрхийлэл. Бодвол тухайн газар нутгийн нэгэн симбол байх даа, тийм ээ. Асуух гэснээ ойр хавьд үйлчлэгч харагддагүй, тэгээд л мартаад гараад ирсэн байна билээ.

Уг арга хэмжээний гол зорилго нь нэг домгийн тухай судлаад, түүнийгээ нийтэд таниулах. мөн тэрхүү домог нь олон улс оронд бараг адилхан агуулгатай ам дамжин яригдсаар ирсэн. Энэ тухай тусад нь бичнэ ээ.

Ярианы төгсгөлд нутгийн нэгэн дуучин гарч хэдэн ая дуугаараа мэндчилсэн. Хань ижил бас тайзан дээр гарч монгол дуу дуулсан. Микрофонгүй дуулах байсан байна лээ гэж сүүлд сонсогч олноос сонссон. Хи хи. Бага зулзага чихээ дарж энэ тэр. Ккк

Нэг иймэрхүү. Завгүй, нааш цааш давхисан хагас сайн байлаа. Үдээс өмнө нь бага зулзага бид хоёр шуудай ургац түүсэн шд. Юу түүснээ дараагийн бичлэгт.

Sunday, October 07, 2018

ББК

Хорооныхоо нэгэн айлд уригдаж мах шарж идээд. Уг нь зунаас л ингэж цуглая гэсэн юм. Айхтар халуун, ажил энэ тэр давхцаад сэрүү орохоор гээд хойшлуулж байсныгаа хэрэгжүүлсэн нь энэ.
Хальт зураг дарсан нь. Махчин улсууд яахав, шарагдав уу үгүй юу л түүж идээд, зураг дарах ч завдал өгөөгүй.
Энэ бид гадаа махаа шарж идчихээд, харанхуй болохоор дотогшоо орж цайлсан. Гэснээс энд ийм цайны тавагтайгаа хос аяга их үнэтэй байдаг юм билээ. Нэг таваг, нэг аяга хосоороо л өчнөөн мянган иен шүү дээ. Би бол өөрөө яагаад ч худалдаж авахгүй. Хүн бэлгэнд өгвөл харин авна шүү. Хэ хэ.

Газар хөдлөлт ихтэй япон улсад аль болох цомхон л байх тусмаа хэрэгтэй санагддаг...

За тэгээд эд нар нэг их давраад, сунжраалд байхгүй тул жаахан ярьж суугаад л харьж ирлээ. Том зулзага маргааш нь нэг шалгалттай байсныг ч хэлэх үү?

Би ч ууж барьсангүй их томоотой байсан. Хи хи.

Ганц охинтой, охин нь их сургуульд сурахаар өөр муж явчихсан эхнэр нөхөр хоёр уйддаг бололтой. Баахан л монголын тухай ярив.

Нэг сонирхолтой нь бага зулзага ангийнхаа нэг охинтой хамт хонхыг нь дарсан гэнэ. Тэгснээ
-Үнэт зүйл хайж яваа юм аа, танайд байхгүй биз?
-Сайн уу? За байз юу билээ?
гээд түлхүүрийн оосор өгсөн гэнэ. Би ч энэ тухай зулзагаасаа сонсоогүй байсан тул
-Өө, яана аа? Тэгсэн үү? Ээждээ хэлэхгүй яасан юм,

Айлын эхнэр ч
-Хэлээгүй байсан юм уу? Би ээждээ хэлсэн л юм байх гэж бодоод, ам алдчихлаа уучлаарай.
Гээд бага зулзагаас минь уучлал гуйгаад байх юм. Ха ха. Нөхөр нь хажуунаас бас дуугай байхгүй
-Хүүхдүүдийн нууц задалчих юм.
Гэж ирээд л бага зулзагтай минь нүд мүдээ ирмээд сүйд.

Тухайн үедээ ч нэг их загнаагүй ч, харьж явахдаа учирлаж хэллээ.
-Иймэрхүү зүйлээ ээждээ хэлж бай, ээж нь дараа нь тэр хүмүүстэй таарахдаа баярласан талархсанаа хэлнэ шдээ.

Том зулзага дүүгээ баздаг юм болохоороо бас үглээд авна лээ.
-Хэн нэг хүн хонх дарснаа үнэт зүйл хайж байна гээд, чиний дуртай, хайртай зүйлсээс чинь аваад явчихвал яах уу? чи. Дахиж битгий дураараа очоорой. Гадаах цэцэрлэгтээ л тогло мэдэв үү?
-За...

Энэ хүүхдүүд ээ гэж, нууцаар юу ч хийж мэднэ шүү. Би чинь эртээдийн нэг паагт нь байгаа болохоор аль болох япон айлд орохгүй байж гэж зөвлөдөг болсон шд. Ганцаараа л даа. Түүнээс ээж аавтайгаа бол ч яахав.

Ирэх хагас сайнд бас л идэж уухаар уригдаж залагдсан байгаа. Зураг хөрөг орууламз...

Шинэ долоо хоногт нь амжилт шүү.

Tuesday, October 02, 2018

Алтан намар

10 сар ч гарчихлаа. Хурдан байна шүү.

Намарт би дуртай. Ер нь дургүй улирал байхгүй дэг ээ.
Алтан намар гээд гарчиг өгчихсөн чинь дээрх цэцэгнээс өөр улаан өнгөтэй зураг дарж чадсангүй ээ. Хэ хэ.

Японоор Хиганбана гэдэг цэцэг. Англиар Red Spider Lily. Монголоор мэддэггүй ээ. Мэддэг нь хэлж өгөөрэй.

Угтаа уул явж, гоё модод улаарсан, шаралсан зураг оруулна гэж бодсон чинь, цаг зав гардаггүй ээ. Эртээд уул явахад нов ногооноороо л байна лээ. Тэгэхээр нь бага зулазагынхаа зээлсэн номны зургийг орууллаа.
Номын санд намрын тухай, унасан навчны тухай, за ер нь намартай холбоотой номнуудыг ил гаргаад тавьчихсан байсан. Хүүхдийн танин мэдэхүйд асар их анхаарал хандуулж байгаа юм шүү.

Шаргалтаад, улаараад унасан навчаар ийм ийм бүтээл туурвиж болно, ийм хэлбэртэй навч нь ийм нэртэй модных ч гэдэг юм уу? Навч ингэж унаснаар аврагддаг хорхой шавьж хүртэл байна гээд л хөөрхөн зүйл зөндөө бичээстэй байдаг юм билээ.

Энэ удаад би өөрөө өөр ном уншиж байгаа тул зулзагынхаа номыг уншсангүй. Томроод угаасаа номных нь тоог гүйцэж уншихаасаа өнгөрсөн байна билээ. Өөрийнхийгөө л уншиж байвал барав шүүд ээ.

Хөндлөн зүйл бичих үү? Хажууд нь бөөрөнхийлсөн байгаа утсаар бага зулзагатаа нэгэн зүйл урлах гээд бэлдээд тавьчихсан байгаа нь. Эгчид нь нэхэж өгсөн чинь барьцсан бөлгөө.

Бас нэг хөндлөн зүйл. Хажууд байгаа гонзгой нарийхан, саатай өнгийн цаас монголоос ирсэн юм. Ийм цаас хаана зардаг вэ? Хэлж өгөөрэй, плийз.

Намрын бүхий л ажилд нь амжилт шүү...

Wednesday, September 26, 2018

Уулын цэцэг

Уул хадаар зугаалахдаа зүгээр байхгүй зураг дарсан нь.
Нэрийг нь мэдэхгүй шүү. Зүгээр л зураг оруулна. Хэ хэ.
Энэ л ганц мэдэх цэцэг минь байна. Багваахай билүү? Багадаа аабан бээбэн гэж тоглодог байлаа.
Япончууд космос гээд байдаг юм. Сансар, огторгуй гэдэг цэцэг. Хэ хэ. Намрын сакүра гэж нэрлэх тохиолдол ч бий гэнэ.
Ууланд, талд ургадаг зэрлэг? цэцэгнүүдийг харахаар хайр хүрдэг шд. Та нар тэгдэг үү. Өөрийн хүч чадлаар, байгалийн шалгарлыг даван туулаад тэмцдэгт нь болдог байх. Хэ хэ.
За нэг иймэрхүү. Гэснээс хар салхи дахиад л ирж яваа гэсэн. Энэ удаагийнх бас л аймаар гэсэн. Яадаг юм байгаам. Орж гаралгүй, гэртээ томоотой номоо уншаад л суухаас.

Бүгдэд нь амжиль, мөн өөртөө...

Tuesday, September 18, 2018

Цэцэгс

9 сарын цэцэг шүү. Яг бол 9 сард цэцэглэдэг гэсэн үг биш шүү. Зүгээр л би 9 сард орж гарахдаа тааралдаад, зургийг нь дарсан гэсэн үг.
Ажлын байрны нэг давхарт байнга солигддог булан. Энд гэхдээ дан цэцэг солигдохгүй л дээ. Уран зураг, гэрэл зураг, хатгамал гээд л төрөл олон.
Ваарны доод талын модон суурь анхаарлыг минь их татсаан. Болдог бол туучихмаар. Хэ хэ.

Өдрийн хоол идсэн жижигхээн цайны газрын ширээн дээрх цэцэг? Ширээ нь жижиг, ваар нь жижиг, үйлчлэгч нь жижиг, үйлчлүүлэгч нь жижиг. Хи хи.
Гудамжинд машин дотроосоо дарсан зураг. Хот тохижилт гэж үнэн сайн шүү. Суралцмаар л зүйлийн нэг. Зэрлэг энэ тэрийг нь маш идэвхитэй зулгаах юм. Гэтэл би гадаах зэрлэгээ зулгааж амжихгүй л гүйх. Сая бүтэн сайнд хальт зулгаав. Уг нь их аятайхан болсон. Ганц нэг цэцэг минь тодроод л. Энэ жил гэхдээ тун идэвхигүй байгаа. Хувийн ажилд. Хувьсгалын ажилд бол хачин идэвхитэй. Таван цаасанд дуртай хөөн би...

Бүгдэд нь ажлын болон сурлагын өндөр амжилт шүү.

Monday, July 09, 2018

Бялууны зураг

Түрүүчийн бичлэг их урт  болсон, та нар ойлгож уншиж чадсан уу? Хэ хэ.
Мелон жимсийг жижиг халбагаар ухаж аваад, хальсан дотор нь крем хийгээд, дээрээс нь ухаж авсан мелон жимсээ хийчихсэн байсан. Бас л сэтгэж байгаа юм шүү.   

Том, бага хоёр зулзага энэ мелон жимсэнд нэг их дуртай биш болохоор ээж л ихэнхийг нь идсэн.

Дараа харжээ суухад дурсамжтай юм даа. Ингэж бичиж оруулахгүй бол яг ямар арга хэмжээ болоод, үүнийг идсэн билээ? гэж бодох байх тэ?

Бага зулзагынхаа нэг хөөрхөн паянгийн ачаар идсэн юм шүү. Тэр тухай түрүүчийн бичлэгт...

Бодлоо. Хойшид манайхаар орж гарах япон хүүхдүүдийг маш гярхай ажиглан, нэг л илүү хөдөлгөөн хийвэл сургууль руу утасдаж, ээж рүү нь утасдаж, сүрийг бадруулна аа.

Тэр цэцэрлэгийн насны охины ээж бол нэлээд ааштай байрын санагдсан. Тэрэнд найз нөхөд ховор байх аа.

Зөөлөн нь хатуугаа гэж аав минь захьдаг юм. Дөвчигнөж дөвчигнөж, эргээд бодохоор шаал дэмий сүр бадруулсан байх тохиолдол байдаг болохоор, би аль болох тайван байхыг хичээдэг ч, чадахгүй үе бий бий.

Хүүхдүүд биднийг их л олон зүйлд ухааруулж, сургаж, баярлуулж, гомдоох юм даа тэ. Бид ч багадаа ээж аавдаа их л төвөг удсан байх даа. Уучлаарай. Хайртай шүү...

Бүх ээж аавуудад ирээдүйн хойч үеээ өсгөх, хүмүүжүүлэх их аянд нь амжлт хүсье ээ.

Friday, June 29, 2018

Ажлын эргэн тойрон

Ажлын газар нүүж ирсэн ойр орчим их цэвэрхээн. Цэлмэг сайхан өдөр бол ажилдаа оролгүй зугаалаад явчихмаар. Нэг модны сүүдэрт суугаад номоо уншмаар. 
Хотын вокзал ойрхон байна. Мөн хотын захиргаа хажууханд нь. Хаа нэгтээ хүүхдүүд тоглож харагдана. Өдөр цайны цагаар хүмүүс энэ шатнууд дээр суугаад бэнтогоо идэж харагдана. Хааяадаа өвөө эмээ нар суугаад буу халж харагдана. 
Голын нөгөө тал. Би өөрөө жижигхээн гүүрэн дээр зогсож байгаа. Нэг зүйлийг ажиглаж байгаа биз дээ? Худалч хүнд нэг ч хог байхгүй. Сайн харвал хааяадаа лааз энэ тэр хаясан байдаг л дээ. Нэг их удаахгүй түүчихнэ ээ.
Хотын захиргааны гадаах цэцэг. Өглөө бүр мэндлээд л угтана шүү дээ. 

Намар, өвөл, хавар бас зургийг нь авч тавина аа. Арай өөр дүр зураг буух байх.  Бүгдэд нь амжилт хүсье...

Tuesday, June 26, 2018

Дуртай юу?

Арвайн гуриланд дуртай юу? Би дуртай.

Тэгсэн дэргэдэх хань ижил дургүй юм байна. Саяхнаас олж мэдэв. Мөн хагас сайнд ирсэн зочид маань ч нэг дурлаад байдаггүй гэнэ. Сонин болов уу? гэж бодоод зуураад бөмбөлөг хийгээд тавьсан чинь. Өөрөө л бүгдийг нь идсэн. Хэ хэ.
Хааяадаа өглөөний цайндаа зуурч идэж байгаа. Шар тостой. Ээжийнхээ хэлснээр хааяадаа монгол гэсэн амтаа мэдэрч кайф авч, ядаргаагаа тайлж бай гэсэн сургаалийг нь биелүүлж. Хэ хэ.
Эртээд эмээд зориулж хийсэн арвайн гурилан бөмбөлөг. Миний урмыг бодоод амсаж байна лээ. Хэ хэ.
Дуусах дөхөж байгаа, дараа монгол явах хүн байгаа билүү? Захина даа...

Wednesday, June 06, 2018

Даллагатай шүү

Монгол бэлэгний даллагатай байгаа, ойрдоо. Хэ хэ.
Монголд энэ Ялгуун моодонд ороод, би бэлгэнд аваад аа. Хөөрхөн жижигхэн алчуур.

Ааруул чихэр бас байгаа. Гоё. Гэхдээ гэртээ харьж идэх гээд хадгалаад л яваа. Энэ удаад зураг авахгүй ээ.
За энэ Алтан Говь чинь юм юм хийдэг болж, идээгүй л байна. Харьж байж олуулаа идэх санаатай. Тэгэхгүй бол ганцаараа гөвж хаячихаад, бондойсноо гайхах гэж тийм ээ. 
Намар бэлгэнд авсан саван минь дуусчихсан байсан юм. Баярлалөө. 

Гэх мэтчилэн үе үе ийм даллагатай байдаг шүү. Сайхан. Хүн гээч амьтан нээрээ авч л байвал л баярладаг бололтой. Ха ха. Угтаа өгч байж л баярладаг байх хэрэгтэй гэсэн. Хэрэв та тэгж чадвал гэгээрсэн байна аа гэсэн үг. 

Гайхуулахдаа гол нь бус, олоон жилийн дараа эдгээр бүтээгдэхүүнүүд хэрхэн хувьсан өөрчлөгдсөн байх бол? Оршсоор байх нь уу? гэдэг нь сонин. Тийм болохоор л зураг хөрөгтэйг нь нотлоод үлдээх нь чухал тийм үү?

Ажил маань дундаа орсон, хугацааны хувьд. Чих нүд ам хамар бүгд алт болж байгаа, хихи. Аан бас нас яваад, харьцангуй алт болох нь багассан шиг билээ, зарим нэг садвээр. Хо хо. Жоохон жоохон залуучууд ирж байна, эгчээ гээд л гүйж байна. Яана дөө...

Tuesday, June 05, 2018

Цэцэгс

6 сарын цэцэг. Борооны улиралд ургадаг цэцэгс намайг бас хүлээгээд л байгаа. Зураг аваад эндээ оруулна аа.
Гудамжинд явахдаа иймэрхүү цэцэг харж явдаг болсон байна лээ. Нэгэн хоолны газрын гадаах цэцэг. Цэцэгт дуртай хүн бол цэцгэнд нь дурлаад шууд л үйлчлүүлчихмээр тохижуулсан газар их байх юм өө. 
Айлын үүдэн дэх цэцэг. Шууд л ажилсаг гэгчийн бөгтгөр эмээ нүдэнд харагдана. 
Өнгө нь гого санагдсан. Нэрийг нь даанч мэдэхгүй. Харамсалтай...
Нэгэн албан газрын ойн арга хэмжээнд хальт очихдоо дарсан юм. Томоос том ваартай байсан. Ваартай нь авалгүй, цэцгийг нь л авсан байв.

Борооны улирал ургадаг Ажисай гэдэг цэцгийн зургийг дараа оруулна аа. Түр баяртай. Бүгдэд нь амжилт хүсье. Миний ажил дуусах гээд л. Одоо 3 өдрийн давчихвал ч...

Thursday, May 31, 2018

Баяр болох гэж байна шдээ?

6 сар гарчихав өө. Эх үрсийн баяр болж байхад гэрээ мартсан Гэсэр ажилтай гадуур. Өөрөө бол үнэн кайфтай байгөө.

Ингээд 6 сарынхаа цэцэгний зургийг оруулж байна аа. Жаахан эрт л оруулчихлаа тийм ээ?
Нара мужийн захиргааны байрны дээвэр дээрх цэцэг. Миний амьдардаг суугуул нутгийг минь бодвол мундаг байртай юм билээ.
Нара мужийн захиргааны дээвэр дээрх зүлэгт талбай. Хосууд мосууд болзоод сууж байх жишээний. 
Нэгэн айлын гадаах цэцэг. Зам дагаад алхаж явахдаа таарсан юм. 

Ингэхэд эх үрсийн баяр болж байна. Би монголчуудтайгаа хамт яваа болохоор баярын уур амьсгал маш өндөртэй байгаа. Тэнд хань ижил юун монголын баяр, буцалсан цай шиг явж байхад гэсэн. Ккк. 

Tuesday, May 22, 2018

Ажиллана чиг амжуулна чиг

Ажлаа хийнгээ өөрийгөө зугаацуулаад амжчихна аа цаадах чинь.

Гадаад дотоодын зочдод зориулсан үнэ төлбөргүй үйлчилгээ. Би узэелээр энэ тухай зарлангаа жаахан цаг гарангуут гараад л гүйчихэж байгаа юм.

Кимоно өмссөн эмээ өвөө нар хөнгөн шингэн гэж юүхэв, донжтой гэгч нь алхаж ирээд л зөөнө. Манайхны гуанз ресторан зэрэгт үйлчилдэг залуухан охид хөвгүүдээс ч хурдан шаламгай.
Цайны өмнө ирдэг амттан. Бурам гэх юм уу даа. Би нэг их дуртай биш л дээ. Тэгсэн зөөж ирсэн өвөө энэ үзэсгэлэнтэй бүсгүйг сарнайн хэлбэртэй амттанаар дайлъя гэхээр нь хөөрөөд идчихсэн. Хи хи.
Уламжлалт ногоон цай. Гэм нь хариугүй жаахныг хийж өгнө өө. Сайхан мэлтэлзүүлээд хийгээд өгчихгүй тэ, манайхан шиг. Гэхдээ ингэж бага багаар уух нэг тийм учир жанцан байдаг гэсэн. Харин нэмж болдог.
Хэсэг байзнасны дараа бидний хэдэн орчуулж буй хүмүүсийг ногоон цайгаар дайлна аа гээд нэг эмээ бас зөөж авчраад. Түрүүн уучихсан гэж хэлэлгүй, нэмээд л уучихлаа. Харин эмээ намайг үзэсгэлэнтэй гэж магтаагүй тул амттанг нь идээгүй. Хи хи. Хажуудаа суусан тайвань хүүхэнд өгчихсөн.
За энэ цайны ёслолын үеэр заавал байдаг япон дүр зураг. Энэ цаасан хананы цаагуур л орж гараад нахилзаад байна шүү дээ.
Гэх мэтчилэн хагас бүтэн сайныг ч ажиллаад байгаа ч юм шиг, амраад байгаа ч юм шиг л өнгөрөөв.

Ирэх шинэ долоо хоногт нь амжилт. Миний нохойн дуу ойртоод л...