Sunday, October 07, 2018

ББК

Хорооныхоо нэгэн айлд уригдаж мах шарж идээд. Уг нь зунаас л ингэж цуглая гэсэн юм. Айхтар халуун, ажил энэ тэр давхцаад сэрүү орохоор гээд хойшлуулж байсныгаа хэрэгжүүлсэн нь энэ.
Хальт зураг дарсан нь. Махчин улсууд яахав, шарагдав уу үгүй юу л түүж идээд, зураг дарах ч завдал өгөөгүй.
Энэ бид гадаа махаа шарж идчихээд, харанхуй болохоор дотогшоо орж цайлсан. Гэснээс энд ийм цайны тавагтайгаа хос аяга их үнэтэй байдаг юм билээ. Нэг таваг, нэг аяга хосоороо л өчнөөн мянган иен шүү дээ. Би бол өөрөө яагаад ч худалдаж авахгүй. Хүн бэлгэнд өгвөл харин авна шүү. Хэ хэ.

Газар хөдлөлт ихтэй япон улсад аль болох цомхон л байх тусмаа хэрэгтэй санагддаг...

За тэгээд эд нар нэг их давраад, сунжраалд байхгүй тул жаахан ярьж суугаад л харьж ирлээ. Том зулзага маргааш нь нэг шалгалттай байсныг ч хэлэх үү?

Би ч ууж барьсангүй их томоотой байсан. Хи хи.

Ганц охинтой, охин нь их сургуульд сурахаар өөр муж явчихсан эхнэр нөхөр хоёр уйддаг бололтой. Баахан л монголын тухай ярив.

Нэг сонирхолтой нь бага зулзага ангийнхаа нэг охинтой хамт хонхыг нь дарсан гэнэ. Тэгснээ
-Үнэт зүйл хайж яваа юм аа, танайд байхгүй биз?
-Сайн уу? За байз юу билээ?
гээд түлхүүрийн оосор өгсөн гэнэ. Би ч энэ тухай зулзагаасаа сонсоогүй байсан тул
-Өө, яана аа? Тэгсэн үү? Ээждээ хэлэхгүй яасан юм,

Айлын эхнэр ч
-Хэлээгүй байсан юм уу? Би ээждээ хэлсэн л юм байх гэж бодоод, ам алдчихлаа уучлаарай.
Гээд бага зулзагаас минь уучлал гуйгаад байх юм. Ха ха. Нөхөр нь хажуунаас бас дуугай байхгүй
-Хүүхдүүдийн нууц задалчих юм.
Гэж ирээд л бага зулзагтай минь нүд мүдээ ирмээд сүйд.

Тухайн үедээ ч нэг их загнаагүй ч, харьж явахдаа учирлаж хэллээ.
-Иймэрхүү зүйлээ ээждээ хэлж бай, ээж нь дараа нь тэр хүмүүстэй таарахдаа баярласан талархсанаа хэлнэ шдээ.

Том зулзага дүүгээ баздаг юм болохоороо бас үглээд авна лээ.
-Хэн нэг хүн хонх дарснаа үнэт зүйл хайж байна гээд, чиний дуртай, хайртай зүйлсээс чинь аваад явчихвал яах уу? чи. Дахиж битгий дураараа очоорой. Гадаах цэцэрлэгтээ л тогло мэдэв үү?
-За...

Энэ хүүхдүүд ээ гэж, нууцаар юу ч хийж мэднэ шүү. Би чинь эртээдийн нэг паагт нь байгаа болохоор аль болох япон айлд орохгүй байж гэж зөвлөдөг болсон шд. Ганцаараа л даа. Түүнээс ээж аавтайгаа бол ч яахав.

Ирэх хагас сайнд бас л идэж уухаар уригдаж залагдсан байгаа. Зураг хөрөг орууламз...

Шинэ долоо хоногт нь амжилт шүү.

No comments:

Post a Comment