Tuesday, October 09, 2018

Лийр

За энэ уламжлалт бичлэг шүү. Боловсроод сайхан л байна. Шүүслэг гэж жигтэйхэн, амт нь алим шиг ч юм шиг сонин жимс шүү.
Суугуул нутгийн минь брэнд бүтээгдэхүүн болохоор бид хааяадаа тус дэм болсон хүмүүстээ явуулдаг юм. Энэ жил ганц л хүнд явууллаа. Уг нь бүхий л таньдаг найз нөхөддөө явуулмаар байвч, хөрөнгө санхүүгийн асуудал бас тулгарна аа, хүн л юм чинь. Хи хи.

Бөв бөөрөнхий, ногоон өнгөтэй. Бор шаргал хальстай нь бий. Бид бол ногоонд нь илүү дуртай. Энэ жимсээ хотынхоо төв галт тэрэгний буудлын өмнөхөн нэг том мод суулгаад, жимсээ хурааж авна өдийд. Ингэхдээ аялаал ирсэн дотоод гадаадын иргэдэдээр түүлгэж хураалгана. Нэг жуулчин нэгийг түүж авах эрхтэй. Мундаг байна уу?

Үүгээрээ нутгаа асар зөвөөр рекламдаж чадаж байгаа байхгүй юу. Суугуул нутгийн минь захирагч үнэн айхтар аа. Айхтар сүрхий байж л улс эх орон нь хөгждөг юм байна шд.

Манай томчууд өөрсдийнхөө гүзээ рүү л чихээд байхаасаа илүү өөрөөр сэтгэ л дээ. Том сэтгэ л дээ, алсыг хар л даа. Энэ тухай бодохоор их л хямрах юм. Ирж улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруул гэж загнах хүн бий л дээ. Гэхдээ би эндээс гоё сайхан зүйлийг нь тагнуулдаад, та нарт мэдээллээд, та нар минь тэрнээс нь суралцаад явчихбал ч хувь нэмрээ алсаас оруулаад л байна гэсэн үг шүү дээ? Тийм үү? Хи хи.

Жимс ярьж байсан шдээ. Битгий хадууруулаад бай.

Яг өдийд манай суугуул нутгаар айлчлан ирвэл лийр жимсээр дайлахад бэлээн.

Жич: Түрүү жил ногоон өнгийн лийрний зураг оруулж байсан. Энэ жил энэ шаргал хальстайг нь орууллаа.

Хамгийн хөөрхөн нь сая хагас сайнд нэгэн хурал болох байсан юм. Тэр хурал золиг хар шуурганы нөлөөгөөр хойшлогдоод. Тэгсэн тэр хуралд жаахан зайтай газраас ирж оролцох ёстой байсан нэг өвөө маань залгаж байна аа.
-Би очихдоо лийр аваачиж чамд өгөх гэж байсан юм. Хурал хойшлогдсон тул шуудангаар явуулах гэж байна. Гэртээ байх, хүлээж авч чадах цагаа хэлдээ.
-Үдээс өмнө дөө гэртээ байна аа, баярлалаа. Хайртай шүү.

Хайртай шүү гэж хэлээгүй л дээ. Хэ хэ. Дотроо л тэгж бодов. Маргааш нь яг 12 цагт энэ зурган дээрх лийр маань ирсэн.

Хайрцган дотор нь тариалсан хүнийх нь гараар бичсэн тайлбар байсан.
Ногоонтой яг адил сорт бөгөөд, явцын жимсээ уутлаагүй тул ийм шаргал өнгөтэй болно. Бид гадаад үзэмжийг бус амтыг чухалд үзэв. Гээд хөрсний онцлог, элдэв хор хэрэглээгүй тухайгаа бичсэн байсан.

Жимсээ хүлээж авчихаад өвөөдөө баярласан талархсанаа хэлж утсаар ярив. Ийм хайр хүргэсэн өвөө эмээ нарын буянд хүний газар өлсчихгүйхэн шиг гэлдэрч явна дөө. Хи хи.

No comments:

Post a Comment