Сул цаг л олдвол утас зүү барьдаг болсон шүү. Онгод минь орсон юм шиг байгаа юм. Аягны суурь. Яг энэ өнгийн утсаар 4-ийг нэхчихсэн байгаа.
Борголоо уусан шиг. Гэснээс борголоо өдөрт нэг болгосон. Аягаа бас жижгэрүүлсэн. Хэ хэ.
Тэр цаана харагдаж байгаа ном болохоор бага зулзага сүүлийн үед салахаа байсан ном. Утас хуруундаа углаад тэрийг нь хэн нэг нь бас хуруундаа шилжүүлж авч тоглодог байсан даа.
Тэрний тухай заасан ном. Энэ гэхдээ хүүхэд ганцаараа л элдэв зүйлс хийж тоглоно.
Ээж нь хажуугаар нь
-Ээж нь багадаа инхгэж тоглодог байсан .
гэж зааж өгч байгаа. Хүүхдийн гар хурууг хөгжүүлэхэд тустай гээд л цэцэрлэгт нь тоглуулдаг байсан юм.
Сургуульд орсноосоо хойш тоглож харагдахгүй байсан чинь энэ ном хаанаас ч юм гарч ирээд л надтай утас булаацалдах гээд байгаа.
Гэх мэтээр чөлөөт цагаараа нэг утас барьж авч нэхээд л, дахин утас барьж авч тоглоод л сууж байна дөө.
Ирэх долоо хоногт нь амжилт хүсье өө.
онгод оржээ, миний онгод дууссан байхөө, өнгөрсөн амралтын өдөр бас залхуураад зах яваагүй ээ хэхэ
ReplyDeleteOngodoo duud aa, bi udahgui unuuh nehmeliin argaa oruulah geed bhad chin. hehe
Delete