Monday, October 15, 2018

Бүсгүйн код

9 сард надад ирсэн 8 номны минь нэг. Нэгийг нь эртээд уншаад дуусгасан Минжий Хангай.

Зураг нь ингээд далийгаад орчихжээ. Толгойгоо гэлжийлгээд харчихаарай.

За охид, бүсгүйчүүдэд зориулсан зөвлөгөөнүүд их байсан. Өсвөр насанд минь иймэрхүү ном хэвлэгдээд уншиж байсан бол би өдийг бас л мандаж явах байсан байх аа?

Үнэн зүйлс их л бичээстэй байна билээ. 10 жил байхад охидыг аль болох даруухан, сурлага сайтай байх ёстой гэж сургадаг байлаа. Инээдгийг эр, баадгийг нохой дагадаг юм гэж анги даасан багш минь сургадаг байлаа.

Охид бүсгүйчүүдийн өөртөө итгэх итгэл маш чухал гэнэ. Гэхдээ тэр нь туршлага, хөдөлмөр дээр суурилсан байх ёстой. Зүгээр нэг эргэн тойрныхны магтаал, долигонол дээр суурьлаагүй байх ёстой.

За тэгээд зөндөө л зүйлийн доогуур тэмдэглэлээ. Дахин сөхөж харахад бас хэрэгтэй юм даа.

Миний хувьд өөртөө итгэх итгэл маш бага шүү дээ. Мундаг хүмүүстэй хамт ажиллахаар бүр ч байхгүй болно.

Хөдөлмөрлөх ёстой, туршалагажих ёстой, хандлагаа бага зэрэг өөрчлөх ёстой гэх мэт зүйлийг толгой дотроо бол мэдээд л байна л даа. Гол нь үйлдлээрээ харуулах, үлгэрлэх охиддоо.

Охид минь бас өөртөө итгэх итгэлтэй болж өсөөсэй гэж хүсэх юм. Үлгэр дуурайллаа болгох эмэгтэй хүнтэй учраасай, олж уншаасай гэж хүсэн, жендерийн тухай ном үе үе зээлж ирнэ ээ.

Уншиж дуусгаад дахин бичмээр, хэлмээр зүйл байвал бичнэ ээ.

3 comments:

  1. Anonymous4:16 PM

    Sain bn yy,bi tanii blogiin ynshigch bn.Amidarch baigaa gazartaa Mongoliin tyhai jijig taniltsyylga hiih gej baigaa um.Asyyh zuil baigaa tyl tatgalzahgui bol holboo barij boloh yy? Minii email bama3@docomo.ne.jp

    ReplyDelete
    Replies
    1. This comment has been removed by the author.

      Delete
  2. Anonymous6:08 PM

    Haruy bichsend bayarlalaa,hayagiig chin avchihlaa.

    ReplyDelete