Tuesday, October 16, 2018

Том зулзагын паян

9 сарын сүүлээр л дээ. Гэрийнхэн өглөө албандаа явцгаагаад, би нүүрэн дээрээ зураг зураад л, мэдээ харсан шигээ сууж байлаа. Тийм ч айхтар уран зураг зурахгүй л дээ, хөөрхий. Толниы өмнө цаг гаран, түүнээс ч дээш зогсдог, өөртөө арчаатай? хүүхнүүдийг бодвол элгийн элгийн. Хэ хэ. Будаг шунх ч бага, багс энэ тэрээ ч бараг байхгүй, ганцхантэй.

Тээр жил нэг айлд ороод гайхаж билээ. Пөөх, ийм л байж гоё сайхан, эмэгтэйлэг байдаг байх даа гэж биширч билээ. Гэхдээ дуурайж амжаагүй л байна. Хи хи.

За юу билээ? Ингэсийн, өнгөтөөр бичнэ ээ.

Танихгүй дугаараас залгаж байна аа. Авлаа.
-... саны ээж үү?
-Тийм.
-Охин тань машинтай шүргэлцээд. Одоо түргэний тэргээр эмнэлэг явж байна.
-Юу?
-Биеийн байдал хөнгөн байгаа тул та яаралгүй, болгоомжтой явж ирээрэй, тэр эмнэлэг дээр шүү.
-За ойлголоо.

Ийм яриа болоод өнгөрөв. Энэ юу?, за гэх мэт үгнүүдээ маш сандрангуй хэлж байгаа шүү. Бичихээр их л тайван сонсогдож байна уу?

Зурж байсан зургаа шууд хойш нь тавиад, шавийн дунд сургууль руу залгаж очиж чадахгүй нь гэж хэллээ.

Хань ижил рүүгээ залгах гэсэн утсаа орхисон байсныг түрүүхэн олоод, ширээн дээр утсыг нь тавьсан байснаа санаад, ажил руу нь залгалаа.

Энэ хооронд аль хэдийн машиндаа суучихсан, давхиж байгаа шүү.

Нэг хүүхэн авлаа.
-Тэрний эхнэр нь байна аа, дуудааж өгөөч.
-Уучлаарай, хэн гэнэ ээ? Та нэрээ хэлнэ үү?
-Тэрийг дуудаадхаа, би эхнэр нь байна.

Нэлээд ширүүсэв, хоолойны минь өнгө. Хэ хэ. Эхлээд бүтэн нэрийг нь хэлсэн чинь утасны цаанаас ээрч муураад байхаар нь байнга дууддаг богино нэрийг нь хэлж байж нэг юм ойлголцлоо шд.

-За би хэлчихээд, эргээд тан руу залгуулъя.
-За тэгж үзээрэй, хичээнгүйлэн хүсье.

Энэ хооронд бараг эмнэлэг дээрээ ирчихэж байгаам.

Эмнэлгийн яаралтайн тасаг руу ороод явчихлаа. Хэдэн жил эмч нартай, эмнэлэгтэй холбоотой ажил хийснийх түргэний тэрэг нь хаана зогсоод, түрэгнээр хүргэгдэж ирсэн хүнээ аль хаалгаараа хүлээж авдаг энэ тэрийг бага зэрэг гадарлахтайгаа болсон тул төөрч будилсангүй яваад орлоо.

Хүлээн авах нь намайг том зулзага минь байгаа өрөөнд оруулав. Хөөрхий минь уйлчихсан, орон дээр сууж байна. Ээжийгээ хараад бүр л мэлмэрүүлж байна.
-Уучлаарай, ээж ээ.
-Яасан, хөл гар зүгээр үү?, толгой тархи зүгээр үү?

Ээж бас хоолой зангираад, нулимс цийлэгнээд ирэв. Үхэхээ дөхсөн байж, юун уучлал гуйх вэ, үр минь.

Энэ хооронд хань ижил ч ирэв...

Хань ижлээ утас мутсаа авч явахад яадаг юм, тэр нэг хүүхэн чиний нэрийг цээжилдэггүй юм уу? Өчнөөн олон жил болж байхад. Бла бла гээд үглэв, Хи хи. Эхнэр хүний ганц чадах ажлын минь нэг шүү дээ.
-Тэр хүүхэн саяхан шинээр орсон юм аа.

Үргэлжилнэ...

2 comments:

  1. ий гайгүй юу үр нь?
    хүүхдэд ямар нэг юм тохиолдлоо гэнгүүт зүрх салганаал дотор харанхуйлаал явчдаг шүү

    ReplyDelete
    Replies
    1. Үр минь гайгүй ээ, яг тэр өдрөө жаахан айсан байсан.

      Харин ёстой эвгүй юм билээ? Санд мэнд гараад явж байгаа юм, явуут дундаа л хамаг юм аа ажмуулаад л.

      Эрүүл саруул төрөөд ирсэн үрийг минь хөндлөнгийн юм нар гэмтээнэ гэвэл ч бүр л эвгүй...

      Delete