Том зулзагын захиалгаар урласан болно. Сандалдаа олбог нэхүүлмээр байна гээд. Гэрт байсан утсаараа л нэхчихлээ.
Тэгсэн цагаан утас хүрэхгүй юм шиг санагдаад. Шар цагаан хосолсон утас авлаа. Нэг их том хэрэггүй, энэ хэмжээ яг болж байна гэхээр нь захыг нь эмжиж нэхээд, бүлээт бэлэн болов.
Нэгэнт худалдаад авчихсан шар утсаараа одоо бага зулзагатаа нэхэж өгөх гээд эхэлчихсэн байгаа нь.
Урд нь нэхсэн олбогнууд бүгд дугуй хэлбэртэй юм билээ. Энэ удаагийнхыг ингэж дөрвөлжин нэхсэн, албаар. Элдэв хээ хуар гэлгүй, дөрвөн өнцөг дээр нь л нэмээд явахаар ийм хээтэй ч юм шиг болно.
Нэхдэг мундагууд бол хараад л дуурайгаад нэхчихээр байгаа биз? Би ч шууд хараад нэхэж чадахгүй тул ютүбээс аргачлалыг нь харж байгаад нэхсээн, нуух юун.
Цаашдын үйл уран байг ээ. Бүгдэд нь амжилт шүү.
No comments:
Post a Comment