Бумаа ах хэлсэн байдаг юм. Амьдрал бэлгийн замаар өрнөөд ирэхээрээ л жаргалтай гэж...
Манайхны ажилчид нутагтаа харьж ирэх, гадаад дотоод зугаалаад ирэхдээ бэлэгтэй ирнэ ээ. Явахаар нь баярлаж энэ тэр. Ямар бэлэгтэй ирэх бол гэж. Хэ хэ.
За энэ хятад хүүхэн нутгаасаа авч ирсэн. Гэрийх нь хашаанд яг одоо боловсорч байгаа гэсэн. Бага насаа дурсаад л, зулзаганууддаа ингэж иддэг байлаа шд гэж зааж өгөөд л. Хэ хэ.
Герман боов. Америк залуу аялалаар яваад авч ирсэн. Зочид буудлын хүний зөвлөснөөр худалдаж авсан гэсэн. Нэг тийм хаана идлээ? гэж бодогдохоор амт байсан. Багадаа л эх орондоо идэж байсан амт санагдсан.
Одоо нэг япон ажилтан Токио явчихсан байгаа. Ямар амттантай ирэх бол гэж хүлээгээстэй. Хи хи.
No comments:
Post a Comment