За би бээр бага сургууль явдгаараа яваад л байгаа шүү.
10 сарын сүүлийн бага сургууль 30-нд байлаа. 90 минутыг би ганцаараа эзэгнэнхэн улсаа танилцуулав. Хэлэх гэснээ бүгдийг нь л хэлж санаа амарсан.
Түүнээс хэд хэдэн улсын хүмүүстэй хамтраад, тус бүр улсаа танилцуулахаар цаг бага, хагас дутуу л танилцуулмар аядаад байдаг юм.
Энэний урд өдрийн нэг сургуульд герман, солонгос, монгол гээд явсан юм. Солонгос хүүхэн маань анх удаагаа ийм ажил хийж байгаа, мөн энд ирээд удаагүй болохоор их удаан темптэй ярина. Сүүлд ярьсан гермэн хүүхэн зайлуул дуржигануулж өгсөн. Цаг байдаггүй гээд.
Азаар би хамгийн эхэнд танилцуулсан. Гэхдээ бас л түргэн хэллэг уншиж байгаа юм шиг л ярина шүү дээ. Уучлаарай их хурдан ярих байх шүү, болгоож хайрлаарай гээд хэлчихнэ эхлэхээсээ өмнө.
10/30-ны бага сургууль дээрх ажлаа дуусгаад, бага зулзагын нээлттэй хичээл рүү марш. Ядаж байхад үдээс өмнөх сургууль зайтай гэж. Зулзагтаа жаахан хоцорч очно шүү гэдгээ их сайн хэлсэн. Тэгэхгүй бол хошуу нь унжаад сүйд болно.
Эхнээсээ явсан сургуулиудаас хайрын захиагаа хүлээж аваад эхэлчихсэн. Сонирхолтой байлаа, сонихон байлаа, хөгжилтэй байлаа, дахин ирээрэй...
Гээд л бичиж ирүүлдэг юм. Саналаа, сэтгэгдлээ заавал ингэж бичгээр илэрхийлдэг нь таалагддаг. Бага ангийнхан бол хөөрхөн юм бичнэ. Анги нь томрох тусам чанаржаад ирнэ.
Би тэр хайрын захиаг нь хэсэг байлгаж байгаад цаасаа дийлэхээ байхаар нь арын цул хэсгийг нь ноорог цаас болгож ашиглана. Энэ гэхдээ хайрын захиа өгсөн эздэд нууц шүү. Гомдчихно.
Сүүлд ирснийх нь зургийг авч амжаагүй байна. Ажлын газрын олон олон цаасан дунд минь холилдоостой.
Ирэх долоо хоногт хоёр ч бага сургууль бий. Хичээнэ дээ.
Та нартаа бас ажлын өндөр амжилт шүү.
Жич: хүсье гэж бичих гэснээ саяхан бидний хэдэн монголчууд хүсье гэдэг үгийг хүсэе болгож өөрчилсөн тухай маргалдаад. зарим нь хүсэе, зарим нь хүсье гэж бичдэг гээд. Би бол хүсье гэж бичээд байгаа, аль нь зөв бэ?
ReplyDelete§34 Тусгаарлагч ъ, ь
Тусгаарлагч ъ, ь:
Эр үгэнд я, ё эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь хатуугийн тэмдгээр тусгаарлаж бичнэ. Жишээлбэл: авъя, олъё, угтъя гэх мэт.
Эм үгэнд е эгшиг өмнөх гийгүүлэгчээсээ саланги дуудагдахаар орвол өмнө нь зөөлний тэмдгээр тусгаарлаж бичнэ. Жишээлбэл: өгье, үзье, тэнцье гэх мэт.
Я, е, ё, ю үсгүүд эгшиг ба зөөлний тэмдгийн дараа залгаж ороход өмнө нь хатуу, зөөлний тэмдэг (ъ, ь) бичихгүй. Жишээлбэл: саная, хичээе, олгоё, байя, хөгжөөе, барья, орхиё, цохьё гэх мэт.
Өөрийн тань зөв шүү дээ
Маш дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөнд баярлалаа, өөртөө итгээд өөрийнхөөрөө бичээд явна аа.
DeleteДахин баярлалаа.
Би тайлбарласан юм бишээ. Зөв бичгийн 34-р дүрмийг нь хуулаад тавьсан юм. Амжилт хүсье бүсгүй минь. Дандаа танайхаар шагайж явдаг нэгэн бна аа
ReplyDeleteСэтгэл гаргаад хуулж бичиж өгсөнд баярлалаа.
DeleteМөн байнга орж ирж уншдагт баярлалаа.