За уншигч олон түмэндээ сар шинийн мэнд хүргэе.
2 зулзага минь цагаалгыг минь идэж чаддаггүй ээ. Учир нь энд мах ногоо зэрэгтээ сахар хийж иддэг юм байж цагаан будааг бол сахартай хольж иднэ гэж байхгүй. Дээрээс нь үзэм хольчихсон болохоор бүр идэхгүй байсан.
-Ээж ээ, энэ үзмийг нь түүгээд өгөөч.
-Хамтад нь иддэг юм аа.
гэж хэлээд ч нэмэргүй байлаа. Хань ижил бид 2 л хөөх ямар гоё байнаа, бага нас санагдчихлаа, эмээгий минь, ээжийн минь хийдэг цагаалга ч хачин сайхан шүү гэж ирээд л амаа олохгүй идэв.
Гэх мэтчилэн хол байгаа бид чинь эх орныхоо ёс заншилаас жаахан хөндийхөн л байх юм. Ялангуяа хүүхдүүд минь л хол хөндий, мэдэхгүй өсчих гээд байх юм даа. Сонсох нэг өөр, өөрсдийн биеэр амсах нэг өөр байдаг даа. Нэг сайхан өдөр цагаан сараар охидоо дагуулаад харинаа, ярьшиг. Хэ хэ
манай хүүхдүүд бас үзэм энэ тэр нэг их иддэггүй шд.
ReplyDeleteхарин эд идэхгүй юм аа, ид гэж загнаад байхад л. хэхэ
ReplyDelete