Saturday, February 14, 2015

Том нярай

Эмэгтэйчүүдийн эмч нарын санаа зовоосон зүйлсээс. Япон монголын ялгаанаас.

Монголд сүүлийн үед аварга том нярай төрөх нь их. Бүр 5 кг төрсөн хүүхэд ч байна.
Японд 3 кг нярай л гэхэд аваргадаа орно. Ганц нэг том биетэй ээж нар том хүүхэд төрүүлэх нь бий ч ховор. Япон эх баригч, эмч нар сонсоод нүд нь орой дээрээ гараастай.

Монгол хүүхнүүд касер хагалгаа хийлгэж төрөх сонирхол ихтэй. Төрөхийн өвдөлтөөс айдаг.
Япон хүүхнүүд мэдээж айдаг ч наана нь эх баригч нар маш сайн тайлбар, зөвлөгөө өгдөг. Бүр анагаах ухааныхаа зүгээс шаардлагатай гэж үзсэн эхдээ л хагалгаа хийж төрүүлдэг. Бусад үед бол аль болох өөрөөр нь төрүүлнэ. Япон хүүхнүүд тэсвэрлэх чадвар сайтай. Бага жинтэй хүүхэд төрүүлдэг болохоор өвдөлт ч бага байдаг байх.

Монгол хүүхнүүд өвдөлтгүй төрөхийг хүсдэг.
Японд ч өвдөлтгүй төрөхийг хүсдэг хүүхнүүд бий.
Энэ үед нь нугасаар өвчин намдаах тариа хийдэг. Монголд ч японд ч.

За өөр юу яриад байлаа даа. Мэдээж улс улсын эрүүл мэндийн тогтолцоо, техник технологи гээд зөндөө л ялгаатай зүйл байна.

Ер нь манай монголд очиж сургалт зэрэг зохион байгуулдаг япончууд, энд дадлагаар авчрахдаа багаар ажиллах талаар голчлон заах гэдэг харин манайхан багаар ажиллах гэдгийг арай өөрөөр хүлээж аваад, япончуудын яг заах гээд байгаа багаар ажиллах гэдгийг нэг л ойгож мэдэрч өгөхгүй байх шиг санагдсан.

2 comments:

  1. би ч бас 5кг хүргээд амжсаан :p

    ReplyDelete
  2. bi bas endee l avarga huuhed toruulj blaa shuu de, bagiigaa, 4 kg duhuuleed, arai l hureegui hehe

    daraa turvul ch gualig gegch ni bjigad turnu gej bodood bgaa,kkk

    ReplyDelete