Ажлаа дуусчихаад гэр өөдөө харьж явахад галт тэргэнд өчнөөн юм бодогдох юм. Би энэ ажилд тохирохгүй байна, энэ ажилд би гологдоод байна. Яавал мундаг болох уу гээд л. Хариулт нь бол амархан, ердөө "Чи л өөрөө бусдаас хэд дахин илүү хичээх хэрэгтэй шүү дээ".
Гэртээ ирээд, хамаг хүч сулраад, өөдөөс хайр татам малийгаад л гүйгээд ирэх бага зулзагаа хараад өнөөх эрч хүч нэг тийшээ тэрхэн зуур нисчихнэ. Гэрийхээ ажилд нухлагдаад цаг зав гарахгүй болчихно. Гэх жишээний.
Бурхан зарим нэг хүнд дэндүү олон авъяас, эрч хүч хайрлах юм аа. Атаархах юм тэднийг харахаар. Хэ хэ
Өөрийгөө голон голон энд тэнд явахдаа зүгээр байхгүй ганц нэг зураг дарж сэтгэлээ баясгасан шиг л, хөндлөнгөөс харвал нэг л их энжоёдсон хүн. Дотроо бол асар шаналалтай...
Киото хотын үндэсний хоолны нэгээхэн хэсэг |
Киотод байдаг Камогава гол. Эртний түүхэнд нэр нь нилээд гардаг гэсэн. |
No comments:
Post a Comment