Ээжийгээ зурсан нь, уртаас урт зүүлттэй шүү |
Энд тэнд тийм хүүхэд тэгж нас бараад гэж сонсоод надаас хол л болж байна гэж бодоод тоодоггүй байлаа. Тэгсэн саяхан эндхийн нэгэн бага сургуулийн хэдэн банди нар хутга барьсан хүнд хөөгдөөд гээд амьсгаадчихсан сургуульдаа буцаж гүйж ирсэн гэнэ. Тэгээд хот даяараа түргэн аваад сургуулийн захиргаанаас зарлал явагдаад, завтай ээж аавууд ээлжлэн хүүхдүүдийг өглөө сургуульд нь яавахад, үдээс хойш тарахад нь харгалзах 7 хоногийн аян өрнүүллээ. Аймшигтай, бүр ойрхон миний байгаа жижигхээн хотод ийм зүйл гарч байна гэхээр л. Анхаарал болгоомж ер нь илүүдэхгүй л юм шиг байна. Харьцангүй амгалан нийгэмд байгаа юм даа гэж бодоод байсан чинь үгүй бололтой.
Эцэг эхийн холбоо барих сүлжээ гэж байдаг юм. 6-7 хүн нэг бүлэг болж 1 дэх хүн 2 дох хүн лүү, 2 дахь нь 3 дахь луугаа гээд сургуулиас болон хорооноос зарласан ямар нэгэн мэдээллийг дамжуулдаг юм. Энэ систем бас их зүгээр санагддаг. Нэг хүн л хамаг нэгжээ бараад бүх хүн лүү утасдаад байхгүй, хүн болгонд адил үүрэг оноогоод өгчихдөг.
Монголд минь бас ямар айхтар хэрэг гарчихаа вэ. Энэ талаар нүүр ном, блог, сонин хэвлэлүүдээр их л шуугиж байна, Би ч бас сэтгэл сонин болчихоод, бодохоор бага зулзагаа нүдэндээ хараад, өөрийн эрхгүй нулимс цийлэгнээд байна.
Юу ч гэж хэлэхэв, яамаар ч юм хэлж мэдэхгүй...
Ээжийгээ зурдаг, аавыгаа зурдаг тэр л хөөрхөн ертөнцийг хайрлаж л өсгөмөөр...
Honi jil nialhast shiruuhen ehelj bna shuu. Niigem ter ayara jaahan uur amisgal hetsuu bnoo. Mongold yur ni ter medee ih hund tussan shuu. Mash olon humuus huuhdiin huchirhiilliin esreg temtsej ehelj bgaa. Hun bur l dor burnee hicheeh heregtei gej oilgotsgooj bh shig bna. Huurhun urs ni tom bolood uhaan suugaad haana hezee yaj hentei herhen haritsahaa meddeg bolood ireheer arai setgel uujrah bgaa.
ReplyDelete