бас л хэцүү байна шүү. Яасан гэхээр?
Дунд сургуульд орохоороо хичээлээс гадуур заавал нэг дугуйланд хамрагдах ёстой байдаг юм байна. Тэр дугуйланд нь урлаг уран сайхны, спорт гэсэн хоёр том төрөл байгаад байна. Том зулзага бол мэдээж спорт гэхгүй байгаа юм. Тэгсэн аав нь ямар нэгэн спортыг нь л сонго гэж айлдаад байх. Тэгээд л манай 2 чинь хоёулаа шартай, мөчөөгөө өгөхгүй улс бие биес рүүгээ сонин сонин хараад л, уур амьсгалыг хачин болгоод байна. Би дунд нь хэнийх нь талд орохоо мэдэхгүй, худлаа л бөнжигнөөд. Хэ хэ. Аль альных нь л зөв санагдаад байгаа юм.
Ямар мэргэжлийн тамирчин бол гэж байгаа биш, уг нь жаахан ч гэсэн гүйж харайж байвал өөрийнх нь биеийн хөгжилд хэрэгтэй байдаг. Ингээд бодохоор аавынх нь талд орчихмоор.
Дургүй, хүчээр орчихсон зүйлдээ орчихоод учиргүй баргар царайлаад, хоёрын хооронд явж байхаар, дуртай зүйлдээ ороод, сэтгэл өөдрөг явбал гэж бодохоор том зулзагынхаа талд орчихмоор.
Яадаг юм билээ? Таньдаг ганц нэг япон хүнтэй ярилцахаар хүүхэд ер нь ээж аавынхаа хүссэнээр явдаггүй шдээ. Өөрсдөө юу гэж бодно түүгээрээ л явна. Тэр нь бараг илүү. Хожим хойно ухаараад л явдаг юм. Ээж аавыгаа тэгж хэлэхэд нь үгэнд нь орохгүй яав даа л гэж боддог чинь угаасаа хүн болгоны л зан. Чи ч бас тэгж бодох үе бий биз дээ?
-Өө, байлгүй яахав, байлгүй яахав. Эсрэгээрээ өөрийнхөөрөө нам зүтгээд явдаг байж гэж бодогдох үе ч бий.
Миний хариулт нэг иймэрхүү.
За ямартаа ч хэсэг харзнаж байгаад, эцсийн шатанд том зулзагынхаа л талд орох байхдаа л гэж бодогдоод байгаа, хэхэ. Аавд нь нууц шүү. Хэ хэ.
Том зулзагын ямар дугуйланд орох гээд аавтайгаа байлдаад байгааг, энэ асуудал шийдэгдэхээр нь хэлнэ ээ за. Тэр болтол түр хүлээский...
No comments:
Post a Comment