Бага зулзага нэг шөнөжингөө бөөлжиж, гүйлгэж хоносон гэж байгаа. Гэдэсний вирус. Цэцэрлэгт нь их гараад, хүүхдүүд ээлжлээд л амраад байгаа сурагтай байсан. Ээж эзгүй тул аав нь ажлаасаа чөлөө аваад харахаас өөр аргагүй. 2 хоног нялуурч амрахдаа зураг зурсан шиг л. Ээждээ зураг илгээж тайлангаа тавиад л. Албандаа явахдаа өнөөх хайртай хөвгүүнтэйгээ муудалцаад уйлсан тухайгаа ховлоод л. Хайр хүргээд байгаа юм.
Том нь ч яахав улам л чимээгүй, тэрүүхэндээ зураг зурж, хичээлээ хийж, ном уншсан шиг л. Хэл амыг нь сугалчих гэж байж таван үг хэлүүлдэг болсон. Яваандаа гайгүй болох байгаа. Хэлж мэдэхгүй юм...
За энэ зураг бол ижий аав 2-ыгоо зурсан нь. Ээж үнэн царайлгаа. Урт сормуустай. Хэхэ. Манай хоёр ер нь эрэгтэй хүн зурдаггүй юм. Дандаа л эмэгтэй хүн. Энэ удаад харин аавыгаа зурчихаж. Тэгэхээр аавууд хүүхэдтэйгээ цаг гаргаж байх зүгээр юм байна шүү. Бага минь 2 өдөр аавтайгаа нялуурахдаа аавыгаа зурсан нь энэ. Ажил ажил гээд оройд орж ирдэг аавууд бас нэгийг бодууштай л зүйл...
No comments:
Post a Comment