Энэ охид нээрээ гүнжтэй кинонд аргагүй л дуртай юм даа. Манай хоёр том жижиггүй л гүнжид дуртай.
Үзээд л байна, үзээд л байна. Ханана гэж алга аа. Сүүлийн үед "Үзэсгэлэнт охин ба Жонон"-г үзээд ухаан алга. Хэд ч үзэв. Би нь бас цугтаа үзнэ ээ. Багадаа үлгэрийг нь их уншдаг байсан даа гэж. Их үнэтэй юм ДВД нь. Өөрөөсөө нарийлдаг хэрнээ охиддоо хааяа нэг далим гаргаж авч өгөөд байгаа. Саяхан том зулзага өөрийнхөө мөнгөөр "Үзэсгэлэнт охин ба Жонон"-г авсан. Тэгээд л бид чинь хааяа үзнэ. Өнөөдөр ч бага зулзагатайгаа үзээд авлаа, ханахгүй. Гор нь гарсаан, хогоо гаргаж асгахаа мартчихсан байна лээ. Хэ хэ. Уг нь хогны машин ирэхэд ая яваад л мэдэгддэг байхгүй юу. Хүүхэлдэйн кино үзэж байгаад сонсоогүй байсан. Энд чинь хогны машин ирдэг тусгай өдөртэй. 7 хоногт хоёр ирнэ. Шатдаг хог нь. Шатдаггүй хог ачдаг машин нэг л өдөр ирнэ.
Өөр хэд хэдэн двд бий. Цуглуулга нь ч овоо болох шинжтэй. Дараагийн зорилго нь "101 гөлөг" билүү? Тэрийг авна аа гэчихсэн явж байна лээ.
Уг нь янз бүрийн баяраар ном л өгдөг байсан чинь сүүлдээ ч двд болж байх шиг байна шүү. Санаа ч гэж байна аа байна, адтай охидод минь. Хэ хэ.
Өө би нь юүтүбээс дууг нь орууллаа гэсэн болохгүй байна. Та нар минь өөрсдөө олоод сонсохыг бодоорой.
Надад бас хэд хэдэн дуртай хүүхэлдэйн кино бий. Маша и медведь, Despicable me, Smurfs гэх мэт.
ReplyDeletehehe. bid bas haaya masha I medved uzcheed bgaa.
ReplyDelete