Sunday, May 24, 2015

Блог андууд минь дээ

Хаана явна аа тэр минь ч билүү чи минь ч билүү нэг дуу байдаг даа. Нэг киноны дуу.
Тэрэн шиг зарим нэг блог андууд минь хаа явдаг юм бол доо. Хааяа даа нэг очсон газрынхаа сонинг дуулгаж бай л даа.

Амралтын өдрийг ч хэлэх үү, хальт сүмо харангаа блогоо жаахан ухав. Саатан уншдаг блог хэсгээ жаахан янзлав. Янзлав ч гэж дээ, дараад орж болохгүй нэрсийг устгачихлаа. 2007, 2008 онд чин эд хүчээ авч байсан үе юм байна. Яваандаа сулраад, одоо тоотой хэдхээн л блог байна. Банжиг-т нэлээд хэдэн блогчид бий. Би нэг их орж уншаад байдаггүй юм. Хүүхдүүд голцуу байдаг болов уу гэж бодоод. Яриа хөөрөө нийлэхгүй ч юм шиг санагдаад. Хэ хэ.

За тэгээд 45 нэрсийг устгав. Дараад орох гэхээр болохгүй байсан тул. Уучлаарай. дахин бичээд сэргээвэл манайхаар нэг шагайчихаарай. Гуйж байна. За тэгээд орж болохгүй байгаа хэрнээ урд нь хөөрхөн бичээд байдаг байсан Тэлмэн, Муланка хоёроо хасчихаж чадсангүй. Энэ Дамдаа байна, хаана явдаг юм байгаа юм. Америкынхаа сонин хачин, солио гажигийг бичээд байдаг байсан чинь бүр хаагаад алга болж. Бас хасчихаж чадсангүй.

Шинээр гарч ирсэн блогийг ганц нэгийг тэмдэглэж авлаа. Өшөө намайг тэмдэглээрэй гэсэн хүн байвал сэтгэгдэл үлдээгээрэй. Нэг олж уншчихаад хөөрхөн санагдаад дараа нь хайгаад олохгүй тохиолдол бас байна аа.

За тэгээд архагуудаас цөөхөн хүн үлджээ. Бүгд твиттер, нүүрном гээд алга болсон дог оо. Уг нь нэг л зүйлдээ үнэнч байвал тэ. Хэ хэ.

Уншиж болж байгааг нь тэр чигтээ үлдээчихлээ. Олон жил таг болсон ч гэсэн. Хуучин бичлэгүүд нь сонирхолтой санагдаад.

8 comments:

  1. Гадаадад байсан нэг нь эх орондоо очихоороо, Монголдоо байсан нэг нь гэр бүлтэй, үр хүүхэдтэй болохоороо блогтоо зав зай гаргаж амжихгүй байх шиг. Бид бас харихаараа яахыг таашгүй.
    Жагсаалтандаа оруулсанд баярлалаа!

    ReplyDelete
    Replies
    1. Hehe. Tegdeg bhaa. Uu deer ued l oruulsan shuu dee.

      Delete
  2. хаана жагсаалтб айгаам хары үзий
    хүмүүс тэгээд үр хүүхдүүдтэй болчихооорроо амждаггүй байхалдаа кэкэ ..

    би яахуудээ баяжих гээд л бүтэлгүйтээд явжил байна..

    энгэхэд намайг чи танихуу кк

    ReplyDelete
    Replies
    1. Tanihgui bhaa. Hehe. Tanidag humuus hovor bdiin. Uuruu harin namaig tanih uu.

      Delete
  3. яааг үнэн ялангуяа Дамдаа яаж ингэж удаан алга болж чаджийнаа dunno believe plz come back

    ReplyDelete
    Replies
    1. Hehe. Tumen zavgui bga bhdaa. Ter hun.

      Delete
  4. Муланка нь байна аа Бямбаа эгчээ. Би таны блогийг байнга уншдаг, ер нь блогуудыг уншдаг хэвээрээ, даанч өөрөө блог бичиж чадахгүй болсон том шалтгаантай, хэхэ. Хэзээ нэгэн цагт сэргээх байх аа. Намайг мартаагүй байгаад маш их баярлалаа. :)

    ReplyDelete
  5. зааа болио өөш .. би блогыг чинь байнга л уншдаг шдээ .. бараг хүүхдээ төрүүлэхээр чинь хүртэл мэднэ
    энгэхгүй шүү
    шударга бус байна

    ReplyDelete