Thursday, May 14, 2015

Хөдөлмөрийнхөө хөлсөнд ном

авсан шүү дээ. Өвөл нэг майк нэхсэнийг санаж байгаа биз дээ. Тэрнийхээ хөлсөнд ном захиад авчихлаа. Уншаад ч дуусчихлаа. Дараа бас нэг ботийг нь олж уншина даа.
За уншсан хүмүүс их байдаг тул нэг их тайлбар хийхгүй ээ. Ямар ч байсан дайснаа дараад дархан цолоо мандуулаад төгссөнд баяртай байгаа.

Баахан гадаад нэрс уншихад бас л хэцүү болсон байна шүү. Яахав урдны ботид гардаг хэдийхээ нэрийг бол гайгүй тогтоочихсон. Шинээр гарч ирж байгаа гийгүүлэгч олноороо орсон гадагад үгийг хэлэхэд нэг л эвлэж өгөхөө байсан байна. Нүдээрээ гүйлгээд уншихаар болж л байгаа л даа. Хэ хэ. Хаа нэгтээ амандаа уншихаар сонин сонин.

За үлдсэнийг нь дараа дахин нэг майк нэхээд хөлсөндөө авчих юмсан тэ гэж мөрөөдөөд л. Хэ хэ. Майк ч юм уу, өөр зүйл байсан ч болно. Захиалга авна аа. Хөлсөнд нь ном захина. Хэ хэ

Эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх ямар ихээр зөрчигдөж байдаг юм бэ? Энэ номд ч гэсэн уншихад аймар зүйл их бичигдсэн. Хэдхэн хүрээллийн, хэдхэн хүмүүсийн эрх ашгийн төлөө эмэгтэйчүүд, хүүхдүүд яасан ч их зовлон амсдаг юм бэ?

Манай монголд ч бас сүүлийн үед хүний санаанд оромгүй хэрэг, хүчирхийлэл их гарах болж дээ. Яана даа гэж бодоод л уншина. Заримыг нь уншихгүй ээ. Сэтгэл нэг хэсэгтээ л өвдөөд зулзагануудын минь царай харагдаад хэцүү байдаг юм.

3-хан сая хүнтэй монголчууд минь гадны хүмүүсийн муу муухайг дуурайж яах юм бэ? Хэдийгээр амьдрал хэцүү байгаа ч бяцхан үрсээ тамлах, эмэгтэйчүүдээ хүчирхийлэх ямар хэрэг байна аа. Амьддаа бие биесээ хайрлая л даа. Өвөг дээдсийнхээ айлдсан сургааль үгсийг маань мэт амандаа уншаад л ухаантайхан, уужуухан байцгаая л даа.

Ёс зүйтэй байя л даа. Ёс зүй гэдэг нэвтрүүлэг гараад байсан, миний хувьд ёс зүй гэдэг нь хувь хүн дор бүрнээ л ухамсартай, ухаантай, уужуу, хүлээцтэй, хариуцлагатай байхыг л хэлнэ дээ.

3 comments:

  1. Номны хувьд унших нь байтугай сонсож байгаагүй юм байна. Их чухал зүйлийг мэдэхгүй хоцорч яваа болтой. Боломж гарвал олж уншинаа.
    Уриалгын хувьд санал нэг байнаа. Зүгээр л харилцаж байгаа хүнийхээ оронд өөрийгөө тавиад сурчихвал, за өөрийгөө тоодоггүй юм бол хамгийн хайртай хүнийг чинь хэн нэгэн ингэж байвал гэж бодоод хүн бүхэнтэй энэрэнгүй чин сэтгэлээсээ харьцдаг болчихвол сайхнаа гэж бодохоос цаашгүй. Бодит байдал шал өөр байх юм даа.

    ReplyDelete
  2. Anonymous5:39 AM

    emzeglel gesen hesegt tag hiisen ni uchirtai l yum bna. bi englisheer tataj avaad unshih gej uzsen chini neg l jaahan buudgerduu demii sanagdaad, yag unshij duussanii daraa yu nadad uldeh ve geed bodohoor yum sanaand oroogui tegeed bolitson. bodrol, ergetsuulel l uldeh bn bh daa. emegteichuud hediigeer niigemd ezleh bair suuriaraa eregteichuudtei erh tegsh bish bgaa ni unen ch huuhduudee l chi bol er huntei en tentseh chadvartai, chadaltai huvi hun gej bas esreg huistnees ireh yanz buriin handlaguudad bolgoomjtoi bolgoj humuujuulj usguh ni minii hiij chadah zuil gej boddog.

    ReplyDelete
  3. bugded ni bayarlalaa.

    gehdee unshih gej neg ih huch gargasnii hereggui ee. Piglet ee. hehe

    adal yavdal, detiktiv zuild durtai durtai humuust bol unshihad zugeer l dee.

    emegteichuudee iluu hairlah, huuhdee bagaas ni anhaarah geh bodol, aidas turuulsen nadad lav. ohidtoig ch heleh uu...

    ReplyDelete