Monday, May 25, 2015

Удахгүй баяр болно 2

Эртээд хогны талаар бичсэн дээ. Энэ удаад бэлэгний талаар. Уг нь бол хүмүүс луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү хамаагүй л дээ. Гэхдээ л лаа идээд байхаар нь зүгээр хараад ч юм уу, сонсоод ч юм уу сууж чадахгүй байна. Лууван бол ч яахав, сайн ид л гэхээс. Хэ хэ

Саяхан нүүр номд хүүхдэдээ өгөх бэлэгний талаар бичсэн байсан. Мэдээж шүүмжлэлтэй хандсан нийтлэл. Хүүхдийн нүдийг хуурч "өвчин" худалдаж авч өгөх үү? гэсэн гарчигтай нийтлэл. http://news.gogo.mn/r/162523 Орж уншаарай. Би ч зөв гэж бодож байгаа. Бэлэгний санаанууд бас байсан.

Гаднаас нь харахад нэг л их гял цал, шажигнасан гоё бэлэг. Доторх нь бол яаая бас л нил хор. Хор гэдэг нь чихэр, амттанг хэлж байгаа юм шүү. Би хүүхэддээ тоож авч өгдөггүй зүйлс л харагдаж байна лээ.

Таргалуулдаг, шүд хорхойтуулдаг. Идчихээд хөдөлгөөнтэй байхад л болно шд, шүдээ угаахад л болно шд гэж хэлэх хүн байх байх л даа. Гэхдээ л тэр бүр шүдээ угаагаад байдаг нь хэр вэ? Тэр бүр идсэн ууснаа шингээгээд гүйж харайгаад хөдлөөд байдаг нь хэр вэ? гээд бодоод үзэхэд л...

Мэдээж охид минь амттанд дуртай, хүүхэд л болсон хойно. Гэхдээ ээж авахгүй бол нэхээд байхгүй. Ундаа бол бүр уухгүй. Би ундаа авч тавьдаггүй. Ус л ууна. Хааяа нэг цай ууна. Хань ижил хааяа цай цай гээд сүүтэй цай ууна. Би нь өөрөө кофегоо ууна. Бага зулзага сүү ууна.

Ээжүүд бид л янз бүрийн зүйл авахгүй бол гэртээ хүүхэд янз бүрийн зүйл нэхэж уйлахгүй, уурлахгүй байх тийм үү. Харин гадуур явж байхад  ээж аав яав л гэж гээд хүүхэд янз бүрийн амттан нэхэх гээд байдаг даа. Бага зулзага ч гэнэт гэдэс нь өлсөнө, ам нь цангана. Усных нь саванд ус хийгээд л авч явна. Ам цангаад гэнгүүт нь усаа уу гээд л хэлчихнэ.

Мэдээж байнга ийм хатуу ширүүн биш л дээ. Хааяадаа зайрмаг авч өгнө. Ундаа авч өгнө.

Манайх гэхдээ аниа нь тестнийх нь оноо өндөр байвал шагнаад зайрмаг авч иддэг. Хэ хэ. Дүү нь далимдуулж ам хамар нь нил зайрмаг болоод л идэж өгнө. Өөрөө гавъяа байгуулчихсан юм шиг л.

Хөөрхөн хөөрхөн бэлэгний санаа зөндөө байгаа даа. Би нь энэ жил монголын хүүхдийн баяраар юу авч өгдөг билээ? гэж бодоод л байгаа.

1. Эмээ өвөө нь монголд  төрсөн өдрөөр нь хадгаламжинд нь мөнгө хийж өгсөн. Энэ бас том бэлэг шүү. Хүн ер нь бага ч байсан хамаагүй мөнгөн хуримтлалтай байх нь зөв. Ийш тийшээ аялахдаа, ямар нэгэн томоохон худалдаа хийхэд гээд л мөнгө дутна уу гэхээс илүүдэхгүй тийм үү?

2. Ном. Хүүхэд номонд нэг номонд дурлахаараа ном авч өгөх тоолонд баярладаг юм билээ. Сүүлийн үед авч өгөх нь цөөрсөн л дөө. Учир нь номын сангаас зээлээд уншчихдаг тул.

3. ДВД. Энэ жил нэлээд хэдийг худалдаж авч бэлэглэсэн юм байна. Өөрсдийнх нь дуртай Walt Disney-гийн  Big Hero, Beaty and the Beast хоёрыг л лав авсан.

Одоо 101 гөлөг-ийг үзэх юмсан, авах юмсан гээд л байна лээ, аниа нь. Бага зулзага ч яахав одоохондоо аниагаа дуурайсгээд л явж байдаг болохоор дуртай байх байх. Авч өгвөл дунд нь л аваад өгчихнө. Яагаад вэ гэвэл энд баярын уур амьсгал байхгүй байх учир, эргэн тойрныхны нөлөөлөлд автахгүй гэсэн үг.
Харин ч монголын баяр, японы баяр гээд хоёр зэрэг баярлачих гээд байдаг улс.

4. Үсний боолт, хавчаар, кошлок, оймс, хөөрхөн хэлбэр дүрстэй бал, саатай бал, гоё зурагтай дэвтэр, жааз, альбом, уруул өнгөлөгч гэх мэт зөндөө л байна. Өдөр тутам хэрэглэдэг бал дэвтрээс нь арай өөр, өвөрмөц байхад л тэд чинь баярлаад л явчихна.

 Би нь өөрөө охидтой болохоор дан охидын л бэлэг санал болгодог гэнэ ээ.  Охин хүүхэд жижиг сажиг зүйлд дуртай байдаг даа. Тэдний нүдийг хуурах амархан шүү дээ. Хэ хэ

Хөвгүүд жаахан хэцүү юм билээ шүү. Хэ хэ. Машин, буу, өрдөг тоглоом...

5 comments:

  1. Санаа яг нийлж байнаа.

    ReplyDelete
  2. Huuhdiin bayraar aaviin ajliin gazraas park-d togloh erh irdeg baij bilee. Medeej uuttai chiher shokolad bailgui yahav. Tegeed goyj goyj aav eejiigee dagaad yavdag, aaviin ajliin gazriin humuus bas ger buleeree irdeg bsan. Buh huuhduud l bayrlaad toglood saihan baidag bsan shuu. Gehdee ter erh n 6.1-s arai uur udur bdag bsan sanagdana.

    ReplyDelete
  3. Хүүхдийн баяр гэхээр миний хувьд БАНКА л санаанд орж байна хэхэ. Банка бэлгэн дотор байхгүй бол нээх тоохгүй, бас бохь байвал гоё бэлгэнд шууд ордог байж.
    Манай гэр бас адилхан, ид чихрэнд дурладаг үед нь 2 өдөрт нэг гээд хязгаар тогтоосон. Одоо бол том аниа нээх чихэр идэхгүй. Ямар сайндаа манай гэрт цугларсан чихрээр бага зэргийн ТҮЦ ажиллуулчихаар болчихдог.
    Надад бас охин хүүхдийн бэлэгний санаа гэвэл зөндөө, хөвгүүдийг сайн мэдэхгүй. хөдөлгөөнт тоглоомонд л нугасгүй байх даа.

    ReplyDelete
  4. Энэ баяраар хүүхдүүддээ өгж байгаа бэлэгний талаар бас яг санал нийлж байнаа. Манайх охин хүү 2 болохоор заавал тусад нь бэлэг авдаг юм. Хүү бол лего, машин гэх мэт. Байлддаг тоглоом авч өгөх дургүй боловч эрэгтэй хүүхэд яалт ч байхгүй өөрөө ч болохноо буу сэлэм хийгээд гүйгээд байдаг юм байна. Сүүлийн үед уншдаг болоод ном авч өгөхөд баярладаг болсон. Охин бол хөөрхөн чамин зүйл байвал баярлаад л ирнэ. Ном их уншдаг болохоор хамгийн их баярладаг зүйл нь.
    Монголд ямарваа нэгэн баярыг тэмдэглэж байгааг харахад хэтрүүлэг их харагддаг. Гэхдээ л ийм нийтлэл гарч байгаа нь хүмүүс өөрөөр сэтгэж бодож, энэ нь буруу гээд өөрчлөлт хийх хүсэлтэй байна гэж харагдаж байна л даа.

    ReplyDelete
  5. Энд тэндээс баахан иддэг иддэггүй чихэр шок ирдэг нь ёстой таалагддаггүй шдээ надаа бас кк.
    Бага байхад аавын ажил дээр хүүхдийн баяраар очоод зургийн уралдаанд нь зураг зураад шагналд нь "Ялаа хэрхэн заан болсон бэ" билүү ном авч байсан юм байна.

    ReplyDelete