Том зулзагын сургуулийн нийт 6-р ангийн сурагчид хотынхоо урлагийн наадамд энэ дуугаар найрал дуулж оролцоно. Гэм нь ажлын өдөр. Миний бага сургууль явах өдөртэй давхцаад. Цаг нь зөрөөсэй гэж залбираад л байж байна. Видео болон зургийн аппаратаа бариад л хөгжөөн дэмжинэ дээ...
Том зулзагын минь бага сургуулийн 6 жил дэх дурсгалт өдөр нэгээр нэмэгдэнэ. Өдөр бүр бэлддэг гэсэн.
Жич: Багадаа 5-р сургууль дахь найрал дууны дугуйланд бүртгүүлээд 2 өдөр явсан юм даг. Л.Галмандах багшийн. Тэгсэн солгой хоолойтой байж найрал дуунд явлаа гэж гэрийнхэн шоолоод, би нь ичээд гарчихсан. Явж л байдаг байж гэж харамсдаг. Учир нь солгой хоолой гэж байдаггүй гэсэн шүү, ээжүүдээ. Багаас нь зааж өгдөг гэсэн. Дуучнаа байг гэхэд эвлэгхэн дуулдаг болчихсон байхгүй юу?
Охинд нь амжилт хүсье. Хүүхдүүд юм юманд оролцоод хөөрхөн шүү. Японы найрал дууны тэмцээн их мундаг болдог гэж дуулсан.
ReplyDeleteХарин тиймээ, солгой хоолойтой гэж хэлүүлээд байсан, засардаг юм билээ. Манай охин хөөрхөн засраад, ая олдог болоод байгаа. Бидний үед тэгж хэлээд засаад өгсөн бол ядаж ганц дуутай сууж байхгүй юу, хэхэ.
BAYARLALAA. HELEED YUHEV, NEG DUUTAI BAIHGUI YU.
ReplyDeleteYAMAR CH TEMTSEEN YOSTOI MUNDAG BOLDOG, ENE UDAAD TEMTSEEN BISH NAADAM.
OHIND NI BAS AMJILT HUSEY. DUUCHIN BOLOH BOLTUHGAI. :)