Энэ удаагийнх нь тусгай тамирчид бус оролцох сонирхолтой хорооны оршин суугчдын хоорондын хөгжөөнт тэмцээн. Нялх балчираас настай хөгшид хүртэл өргөнөөр оролцож болно. Миний бага зулзага хүртэл оролцсон. Хэ хэ. Хамгийн бяцхан тамирчин байсан байх шүү.
Хоёр үе тоглоод оноогоор нь байрт шалгаруулна. Бид энэ удаад тааруу тааруу. Хэ хэ. Баян ходоодоо шалгаруулсан чинь хань ижил томчуудын баян ходоод болдог юм даа. Таран тартлаа баян ходоодоо гэж дуудуулах шив. Шагналтай юм аа ядаж байхад. Бага зулзагыгаа бас баян ходоодоор шалгараад шагнал авчихаасай гэж хүсээд байна аа ээж нь. Шуналтай гар. Ккк. Хань ижлийн баян ходоодны шагнал нь 1000 иений ном авах эрхийн бичиг байсан юм. Би нь тэрэнд л шунал хөдөлж байхгүй юу.
Оролцсон бүх хүнд ундаа, цай гэх мэт зүйл тараана. Хүүхдүүдэд бага зэргийн амттаны нэмэлттэй. Тараад шагналаа гардуулах үед бүх хүмүүст сандвич, булчик, цай тарааж өгсөн. Мөн оролцсон бүх хүүхэд дэвтэр, балын харандаагаар шагнуулсан.
Гэх мэт гаднаас нь харахад инээдтэй ч юм шиг хирнээ дотроос нь харахад асар зохион байгуулалттай арга хэмжээ зохиочих юм.
За энэ зураг дээрх амьтан бол бага насны хүүхэд бөмбөгөө өнхрүүлэх гулсуур. Амар, шидэж барихгүй. Энэн дээрээс гулсуулчихаж байгаа юм. Тэгэхгүй бол хүнд бөмбөгөө гар хөл дээрээ унагаад бэртчихвэл хэцүүеэ.
Би нь бөмбөгөө ар тийшээ шидээд авсаан. Яаж зүгээр байхав. Манай ширээнийхэн, ойр хавийн ширээнийхэн татаж унаж байна лээ. Хэ хэ. Гэхдээ л баян ходоод болоогүй л юм даа гэж.
Ирэх жилийн тэмцээн даанч хол байна даа...
No comments:
Post a Comment