Шинэ жилийн баяраа 25-наас өмнөх нэг ажлын өдөр хийнэ. Зөвхөн хүүхдүүдийнхээ дунд л хийчихнэ. Багш нар нь тусгай тоглолт бэлдэнэ. Нэг нь Санта өвөө болно. Бэлэг өгнө. Бэлгийн агуулга нь хүүхдийн насны онцлогт тохирсон жижигхээн тоглоом, нэг ном байсан. Хүнсний зүйл хийдэггүй. Ер нь өдөр тутам цэцэрлэгтээ чихэр жимс авч очих хориотой. Явцын дунд ганц нэг зураг дарсан байна. Сар бүр янз бүрийн арга хэмжээ зохиохдоо, эсвэл өдөр тутмын цэцэрлэг дээрх тоглоом наадгайн явцад зураг дарж угаалгаад ар гэрийнхэнд нь хүргүүлдэг юм. Мэдээж зурагныхаа мөнгийг эцэг эхээс гаргуулна. Тийм болохоор ээж аавууд очоод зураг дарах гэж байна гэж сүр болоод байхгүй. Баяраа тэмдэглэж буй өдөр хоол нь мэдээж бяцхан хэмжээний тусгай хоол өгнө.
12 сар гараад л Крисмас уур амьсгал ороод ангидаа Санта өвөөгийн малгай хийх, цасан өвгөн хийх гээд л бага багаар бэлдээд явна. Сүүлд нь урласан бүтээлээ гэртээ авч харина. Урагдаад муудталаа гэрт минь хөглөрнө. Тэгэхээр нь нууж байгаад би нь хаяна.
Гэх мэтчилэн манайхан шиг сүр болохгүй ямарваа нэг баярыг тэмдэглээд байна л даа.
Хааяа монголоо
шүүмжлээд энд тэгдэг ингэдэг гэж ярихаар танай наана чинь тэгдэг л юм байгаа биз, бид чинь наадаж байх тусгай заяатай тэнгэрлэг улсууд гэж ирээд загнуулах нь холгүй юм болно. Тэгэхээр нь ярихаа болиод блогтоо хааяа ингэж бичдэг болж байна даа гэж.
Манайхан чинь хэцүү хэцүү. Ямар ч зохион байгуулалтгүй. Баахан мөнгө үрнэ ээ. Багш нар нь ч тэгүүлэх сонирхолтой. Цэцэрлэгийн шинэ жил болохоор бөөн зургийн аппарат, утсаа барьсан аав ээж нар хүүхдүүд нь хөөрхөн юм хийгээд үзүүлээд байхад баяр хүргэж алга таших ч хүн байхгүй. Үнэхээр өр өвдмөөр. Миний уур хүрээд папараци аав ээж нарын зургийг авч байсан юм. Харамсалтай нь коментоор постолж болохгүй юм даа.
ReplyDeleteHamaatan sadnii 12 huuhded beleg beldlee, nuser ajil bolloo. yur ni shine jiliin beleg shulgend nuguu tooldog hed ni duusaad shireegee zasaad 1 sariin tsalin budaa.Deer ni huuhduudiin tsetserleg surguule beleg taraana belggenii ungu geed mungu avaad beleg uguhuuruu hun avchih yumgui dan chiher shokolad chips l bhiin. Huurhun daraa ni heregtei jijig beleg za esvel mongol suu taragaa deejleed beleglechihvel bolmoor sanagddiin daanch tegehgui yumoo.
ReplyDeletemongolchuudiin neg sonin xumuujil, yos surtaxuun baina. ali ch oron, xaana ch baisan basic instinctee xayaj chaddaggui. az jargalaaraa terror xiix gedeg. tuilshirdag. xuuxded nom ugsniig zuv zuil gej bodoj baigaa aguulgaar yarisan. manai eej neg iim yadargaatai zevuun avgai baij bilee. uuruu az jargaltai bish, busdiig bas az jargaltai bailgadaggui. you have to, you must, you ought to gesen. bi eejdee xairtaildaa, gexdee l minii xuuxed nasiig, teneg baix, aldax erxiig mine xulgailsniig ni bodoxoor shudraga bus sanagddag.
ReplyDeleteзочилсон 3-таа баярлалаа.
ReplyDelete3 дахь хүнд: чихэр жимс огт битгий өг гэж байгаа юм биш шүү дээ. мэдээж хүүхэд юм чинь өгөлгүй яахав, идэлгүй яахав.
ном өглөө гээд нэг их буруудахгүй ээ.
хүүхэдтэй болохоороо мэдрэнэ дээ.
хүн яг ээж шигээ болдог юм шүү дээ. хэхэ. багадаа юу гэж загнуулж байсан? хүүхдээ яг л тэгж загнана даа.
Suuliin Anonymous zarim talaar zuvuu. Huuheddee suld mod zasch uguhud yamar ih az jargaltai bdag bilee. Gehdee bayariin uyeer chiher sahar ni ihseed maajuurtai boldog doo manai huuhed. Chiher shokolod idelgui yahav, gehdee bas neg yumand uchir sumand gichir gej bii dee.Buh beleg ni bituu chiher shokolad bdag shde. Eejiigee jaahan evgui bodoj yavdag yum bna. Zugeer l shnaar dursaad ineemseglej yavaarai daa. Eej gedeg yamar ch bn hunii gants burhan ni bdag yum. eej boloogui hun bololtoi.Daraa oilgoh bhaa. Bugded ni bayarin mend hurgeye. Daraa jild Byambaadaa bas 2 huurhun huuhed halamjit nuhurt ni eruul enhiig husye.
ReplyDeleteSetgegdel bichsend bayarlalaa.
ReplyDeleteUurt chin bas amjilt husey. Mun bayariin mend.
obat pemutih gigi alami
ReplyDeletejual obat pelangsing badan
cara menurunkan berat badan setelah melahirkan
obat ambeien tanpa operasi
penyebab ambeien
menyembuhkan ambeien
jual obat vimax di semarang
solusi masalah seksual pria
cara alami membesarkan mr p