Thursday, December 18, 2014

Эхнээсээ эзэндээ

Захиалгууд минь эхнээсээ эзэндээ хүрч байна. Малгай ороолт хосоор нь гэж байсан даа. Энэ ороолт нь. Малгай нь түрүү жил нэхээд зургийг нь оруулж байсантай адил тул энд дахин оруулсангүй.
Үүнийг нэхэж байхдаа өөрийн минь шунал бас хөдлөөд байгаа юм бишүү. Өөртөө бас ийм гоё ороолт нэхэх юмсан гээд л. Харах тусам хайр хүрээд байсан юм аа. Гэхдээ яахав, миний сурсан юмыг хүмүүс аваад ...чихгүй тул тэгэж байгаад өөртөө нэхнээ. Хэхэ. Гэхдээ нэг айдас бий. Тэр нь юу вэ гэхээр? Том зулзагатаа дээрэмдүүлчих вий гэж. Ккк
Эзэндээ таалагдсан гэсэн.
Одоо нэг захиалга минь тун удахгүй дуусах гээд дуншаад байгаа. Жаахан хүлээгээрэй. Ажлаа тарж ирээд л нэхдэг учир, хоол унд тогоо шанага гэсэн 60 чавганцын ажил дундарч өгөхгүй заримдаа барьж авч чадалгүй унтаад өгөх юм. Ямар ч байсан ондоо багтааж явуулнаа.

3 comments:

  1. Anonymous11:34 PM

    yaanaa bi uuriiguu ih zavgui hun gek boddog bn chini chinii blogiig unshaad harin ch aimar zavtai hun shig sanagdchihlaa. Ugluu heded bosch heded ajildaa yavdiin be? Ih ih yum amjuulaad mundag shuu.

    ReplyDelete
  2. өглөө эрт босч чадахгүй ээ. эрт гаргасан том охинтой тулдаа л ганц нэг зүйл амжуулдаг юм хэхэ

    ReplyDelete
  3. Anonymous3:41 AM

    Mash goy nyambai nehjee, mundag yumaa.

    ReplyDelete