Найзын минь бэлэглэсэн ном. Эхнээс нь танилцуулаад явна аа. Цүнхэлж яваад, энд тэнд ажил хөөцөлдөөд явахдаа хүлээлгийн танхимд нь уншдаг гэж байгаа. Богино хэмжээний сургамжит өгүүллүүд учраас нэг газар нэгийг л уншаад явахад яг тохироод байсан.
Агуулгын хувьд орчуулгынх болохоор монгол хүний амьдралаас жаахан хол, утга нь тэр бүр толгойд буухааргүй өгүүлэл хэд хэд байсныг хэлэх нь зүйтэй. Мэдээж хөөрхөн санаа авууштай хэрэгжүүлбэл зүгээр нь байсан.
Бяцхан шүүмж: Хавтаснаасаа эхлээд л их чамин. Гөлгөр хуудастай, арын фон гэх мэтэд ихээхэн анхаарал хандуулсан нь илт. Гарт баригдахдаа бол сайхан байсан гөлгөр учраас. Гэм нь өгүүлэл бүрийн арын фоныг нь хар, цэнхэр, шаргал гээд л өөр өөр сонгож хэвлэсэн нь уншихад асар төвөгтэй юм байна шүү. Зураг 2 дээрхийг харахад л ойлгомжтой. Ном хэвлүүлэх гэж байгаа хүмүүс мэдмээр юм байна лээ шүү. Үсэг нь тод харагдаж өгөхгүй, гэрэлд гялбаад уншигдахгүй гэх мэт. Нүдэнд асар их ачаалалтай байлаа. Хэрэглэгч бол хаан шүү дээ. Тэгэхээр уншигч биднийхээ эрүүл мэндийг бас бодолцоорой.
No comments:
Post a Comment