12 сарын уламжлалт бичлэг. Охид минь Санта өвөөгөөс бэлгээ авсан. Бага зулзагаа хуурах амархан шүү дээ. Модтой чихэр, өөрийнх нь дуртай хүүхэлдэйн киноны баатрын зураг бүхий 1 оймс, 2 бандааш. Хэ хэ. Юун сонин юм өгдгийн гэж бодож байна уу? Яагаад ийм бэлэг сонгосон бэ гэвэл их л олон шалтгаан бий.
Японд чинь тэр бүр монгол шиг дэрвийсэн палаж өмсөөд байхгүй тул авч бэлэглэх шаардлага алга. Төгөлдөр хуурын дугуйланд явдаг гэх мэт охид тийм палаж өмсдөг л дөө. Бага минь одоохондоо тиймэрхүү зүйлд явж эхлээгүй л байна. Цамц өмд гээд л аниагаас дүүд ирсэн, хүмүүсийн бэлэглэсэн гээд л шүүгээнээсээ хальж гараад байгаа тул хувцас бэлэглэсэнгүй. Гайхуулаад гэж бодов оо, шүүгээ нь хариугүй жижигхээн шүү. Хэ хэ. Оймс чинь ч хувцас биз дээ. Тийм л дээ. Гэхдээ энд хөл нүцгэн байх нь их тул оймс тоотой л байдаг юм. Ном авч бэлэглэе гэсэн чинь сар бүр цэцэрлэгээсээ насандаа таарсан ном худалдаж авдаг тул ном өгсөнгүй. Тоглоом гэсэн чинь бас л аниагаас дүүд дамжиж ирсэн хүүхэлдэй, тэрэг гээд есөн жорын тоглоомтой тул бас л худалдаж авсангүй. Чихмэл тоглоом уг нь дэмий гэж боддог юм. Гэхдээ л гэрт яаж ийгээд л чихмэл тоглоом цуглаад байх юм.
Гол нь аниа байна. Ээж аав санта гэж мэдээд хэлэхгүй, тэгсэн мөртлөө жуумалзаад л байх юм. Тэгснээ дүүдээ зааж өгч байна аа.
-Аниа би, сантад модтой чихэр захинаа.
-Жаахан үнэтэй, гоё юм захиач ээ, санта юм чинь өгч л таараа.
гэж ярилцахыг нь олоод сонсчихов. Хэ хэ
Тэгэхээр том зулзагатаа дугтуйнд мөнгө хийгээд өгчихсөн. Юу өгөхөө мэдэхгүй хэцүүдээд байсан юм. Маргааш нь дүүгээ цэцэрлэгт нь өгчихөөд бидэн хоёр сайхан дэлгүүр хэссэн. Монголчуудынхаа ёолконд бэлдэж ээж саатай сормуусны будаг худалдаж авав. Аниа хумсны лаак худалдаж авав. Одооны охид ганган болжээ. Надад ганц ч будаг байхгүй шүү дээ.
Хэдэн өдрийн дараагаар бидний хэдэн ээжүүд хүүхдүүддээ юу өгснөө, ирэх жил юу өгөхөө ярилцдаг юм.
Гэх мэтчилэн жил жилийн Хмас баярыг зугаатай, хөгжилтэй, ямар нэгэн дурсамжтай тэмдэглэж байна даа. Олон жилийн дараа уншихад сонирхолтой байх байх тийм ээ...
No comments:
Post a Comment